Талийгаачийн үхэлд Ши Жинь Пиний “бэлэг”-ийн архи хүртсэн Н.Номтойбаярыг хардахын учир


УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд учир битүүлгээр нас барсан хэрэг олны жихүүдэс, гайхлыг төрүүлж байна. Өдгөө хүн бүхэн хууль хяналтынхны зүг тасралтгүй ширтээстэй. Арга ч үгүй биз. Төр, нийгмийн нэг зүтгэлтэн нь ажлаа хийж яваад аюулгүй байдал бүрэн хангагдаагүй төрийнхөө ордонд амиа алдана чинээ төсөөлөөгүй байх. Түүний нас барсан энэхүү аймшигтай газар нь дотор талдаа хоёрхон цэгээс өөр хэсэгт камержуулалт хийгдээгүй байжээ. Нэг үгээр хэлбэл, төрийн ордон дотор гэмт этгээд орж ирээд харсан болгоныхоо хоолойг тас хэрчих зэрэг зүсэн бүрийн аймшигт хэрэг үйлдэхэд тэр бүгдийг баримтжуулаад үлдэх юу ч үгүй байсан юм. Энүүн шиг эмгэнэлтэй юм гэж хаана байх билээ. Ядаж төрийн ордныхоо гурван гонхон руу чиглүүлсэн камертай байсан бол талийгаач нь Засгийн газрын танхимын ойролцоох гонхоноос доошоо 4-5 метр нисэж унаад амиа алдаж буй бичлэг бэлхнээ хийгдчихсэн, цагдаагийхан хэргийн эзнийг тэр дор нь илрүүлэн баривлах байлаа. Харамсалтай нь тэнд камер байгаагүйгээс хэнтэй уулзсан, чухам яасан нь  мэдэгдэхгүй, одоохондоо оньсого таавар шиг л юм болоод байна. Талийгаач тухайн үед гонхоны дэргэд хэн нэгэнтэй хэсэг саатсан бололтой. Тэгэхдээ лав нэг метр гаруй өндөр шахлагыг нь даван өөрөө доошоо унаж амиа алдаагүй нь тодорхой. Харин хөндлөнгийн нөлөөгөөр буюу хүчтэй цохилт, түлхэлтийн улмаас гонхоны хашлага даваад доошоо унасан байх магадлалтай юм. Тэгээд биедээ олон хүнд гэмтэл авч нас барсан болов уу.

Талийгчтай олон жил хамт ажилласан журмын нөхөд нь өнөөдрийн байдлаар нэг иймэрхүү л төсөөлөл, таамаглалтай байх шиг байна. Энд хамгийн гачлантай нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хамгаалалтын албаны дарга нар нь төрийн ордондоо яагаад хангалттай камер байрлуулаагүй вэ гэдэг асуултанд тодорхой хариу өгч чадсангүй. Шинэхэн сайд Л.Оюун-Эрдэнэ нь энд тэндэхийн авлига, албан тушаалын болон  бусад томоохон хэргүүдийн  талаар  цагдаа, авлигатай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн ажилтан шиг мэдээлэх үүрэгтэй гэж эндүүрмээр сүржин мэдэгдлүүдийг хийж явснаас биш өөрийнхөө цэвэр хариуцах ёстой энэ мэтийн ажлыг ер анхаарч байгаагүй юм байна. Мөн төрийн ордныхоо өнцөг булан бүрд архидаж суугаа УИХ-ын гишүүд, төрийн захиргааны ажилтнуудаа журамлах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь ч, хамгаалалтын захиргаа нь ч огт хөдлөөгүй нь илт байгаа юм.

Талийгчтай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Тэрбээр мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн өдрийн үйл явдлын талаар мэдээлэхдээ “Хоолны цагаар Хятадын удирдагч Ши Жинь Пиний бэлэг гээд архи задалсан нь үнэн” ухааны юм ярьсан нь бас ихээхэн гайхал төрүүлж байна. Учир нь дипломат ёс горимоор бол аль ч улсын төрийн тэргүүнүүд  хол, ойрын тааралдсан улс төрчиддөө архи бэлэглээд байдаггүй л дээ. Нөгөөтэйгүүр, хоолны цаг ч бай, биш ч бай хамаагүй ажлын цагаар архидах нь төрийн хүний ёс жудагт огт нийцэхгүй. Гэтэл мань эр тийнхүү  Хятадын төрийн тэргүүнийг архи өгсөн гэж гүжирдээд зогсохгүй ажлын цагаар архи ууж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэйгээ бас урьдын адил нохой гахай, хуц, ульдаа тултал хэрэлдээд салсан байлаа. Мөн зарим эх сурвалжийн хэлж байгаагаар Н.Номтойбаяр нь талийгаачийг өрөөндөө урьж оруулан автоспортын талаар хэсэг ярилцаж суухдаа архи хундагалж өгөхөд Г.Батхүү агсан уулгүй амсаж тавиад гарсан гэдэг. Г.Батхүү, Н.Номтойбаяр нарын аль аль нь автоспортын хоббитой хүмүүс. Магадгүй, угийн хэрүүлч, арга заль ихтэй Н.Номтойбаяр нь олон улсын тэмцээн болох гэж байгаатай холбоотой маргаан үүсгэсэн ч байж болзошгүй. Эдгээрээс харахад Н.Номтойбаяр төрийн ордонд архи уусан шигээ хэнэггүй царайлж байгаад уг хэргийн эзэн, холбогдогч болсон байхыг үгүйсгэх аргагүй ажээ. Эгэл иргэд маань жаахан ойворгон зантай Н.Номтойбаярыг ингэж хардах ч эрхтэй. Цаашдаа мөрдөн шалгах ажиллагаа хэрхэхийг харж л суухаас. 

О.Баяр 

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [66.181.161.40] · 2019/05/23

    Nomtoibayartai taaraldsan humuus uheed baih yumaa.tegeed usnaas dandaa tseber garah yum.ene nuhur mash no..toi


  • зочин · [103.229.120.222] · 2019/05/22

    Төрийн ордон дотор камергүй байна гэдэг нь юу ч хийж болно, хяналтад өртөхгүй байх бодлого юм байлгүй дээ. Энэ бол манай улс төрчдийн мэргэн бодлого мөн дөө.


  • Үнэн · [103.212.116.30] · 2019/05/22

    ZOLGUI YUM SHIG XIRNEE MAASH NARIIN TULUVLUSUN XEREG BAIJ MEDNE DE. ALAX GEJ DUUDSAN BAIX XUURXII YAMAR MUUXAI NIIGEM BE.


  • Зочин · [202.9.45.170] · 2019/05/22

    Nomtoibayariig meregjleer n aluurchin geh gd bga mu sonin l yum


  • Зочин · [202.9.45.170] · 2019/05/22

    Hun tulhlee gehed tulhsen hun n kamert bh yostoi sh de hereg hiisen hun aina cochno yum yum l bolno sh dee ter talaar yuch bhgyu bga mu inemshmeergyu yumaa taliigaachiiguh tom bolgoh gd shi ji pintei 1 zindaand avaachaad bgaamaa daa


  • НОМТОЙБАЯР СЭЖИГТЭЙ НӨХӨР · [103.57.95.158] · 2019/05/22

    Номтойбаяр нь алив нэгэн хэрэгт холбогддог нь сэжиг төрүүлдэг. Тэгээд л өөгүй өндөг шиг л болчихсон бдаг. Энэ нөхөр УИХ-ын гишүүн байх ёс зүйгүй хүн. Тэр зодоон цохион, дээрэлхүү, баярхуу, сагсуу увайгүй байдал нь илт давамгайлдаг.


  • Зочин · [203.217.139.225] · 2019/05/22

    Ийм хэргийг илрүүлдэггүй ашиг хайгч цагдаатай байвал яана нотой нөхөр авилга өгөөд хэдэн жил болох байлгүйдээ тэгээд раднаагийн нэмэлтээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч амар сайхандаа жарганаоо хө


  • demii · [64.119.17.115] · 2019/05/22

    huuli hyanaltiinhan mungutei hund uilchildeg yum bish uu tegeheer yu boloh bol harah l uldej bn


  • ХАРДАХ ЭРХТЭЙ · [124.158.95.14] · 2019/05/22

    НОМТОЙБАЯР СҮҮЛИЙН ҮЕД МЭРГЭЖЛИЙН АЛУУРЧИН БОЛООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ХӨДӨӨНИЙ МОТОЦИКЛТОЙ ЗАЛУУГИЙН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН, ХҮҮ НЬ МОДЕЛЬ ЧАМИН-ЭРДЭНИЙН ҮХЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ГЭЖ ИХ ШУУГИСАН ДАА


  • zochin · [139.5.216.38] · 2019/05/22

    ene notoibayr l alsan todorhoi olonch hvniig umnu ni alsan


  • Зочин · [202.5.206.165] · 2019/05/22

    ТОфанагийн ус хүртээчихсэн байж болох талтай л юм байна.


  • Монгол · [202.179.26.88] · 2019/05/22

    Талийгаач хүнтжэй хиртэй бол муудалцаад байдаггүй их хянуур, хашир хүн. Нутгийн хүний хувьд сайн мэднэ. Тэр өөрөө гонх даваад унах магадлал үндсэндээ байхгүй. Иймд гадны нөлөөтэй гэж үзэж байна. Номтойбаяр чинь эм хүн хүчиндчихээд хүчиндээгүй болоод мултардаг, хүн дайрч алчихаад хамааралгүй болчихдог, Нүүрсний ордыг Элбэгдоржийн тусламжтайгаар хятадуудтай нийлж авсан, Цагаан суврагыг ч ижил. Ер нь Элбэгийн нэгэн адил хар мөртэй хүн шалгах хэрэгтэй.


  • зочин · [59.153.115.171] · 2019/05/22

    Хаа газар илүүдэл юм гэж байдаг хойнодоо


  • zochin · [103.229.122.123] · 2019/05/22

    turiin.ordond.gonhny.hajuud.kamer.tavih.Oyunerdened.yamar.hamaatai.yam.be.hun.muulah.donguud.teriig.hariutssan.ajiltnuud.baij.l.bgaa


  • Иргэн · [103.26.194.174] · 2019/05/22

    ЭНЭ НОТОЙБАЯР ГЭЖ НӨХӨР ДАНДАА БОЛЖ БҮТЭХГҮЙ ЮМАНД НЭР ХОЛБОГДОЖ ЯВАХ ЮМАА, СЭЖИГТЭЙ.