Японы томоохон корпораци "KDDI"-н охин компани монголын жижиг компанийг дээрэлхсэн үү


"KDDI" корпораци Япондоо томоохонд тооцогдож, олон улсад мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ хүргэгч оператор компани юм. Энэхүү компани 1995 онд Монголын Ньюком, Японы Сумитомо корпорацитай хамтран Мобиком корпорацийг байгуулж байв. Ингээд 2016 оны гуравдугаар сард Монголын харилцаа холбооны Мобиком корпорацийн хувьцаанаас нэмж худалдан авснаар өөрийн охин компани болгосноо өөрийн вэб хуудсандаа зарлаж байжээ. 

Гэтэл охин компани болсон "Мобиком" нь түрээс төлөөгүй гэх асуудлаар толгой компанийнхаа чихийг халууцуулж эхэллээ. Тодруулбал, "Мобиком" корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн байна. Ингээд энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан ч өнөөдрийг хүртэл "Монтрейд" компанийн байранд үйл ажиллагаа явуулсаар байна. Гэвч харамсалтай нь энэ хугацаанд байрласан 5 сарынхаа төлбөрийг төлөхгүй байгаа аж. 

Мөн дамжуулан түрээслэгч компанийн зүгээс "Мобиком"-оос нэг нугалан мөнгө авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа аж. Хэдийгээр "Мобиком" нь үүнийг мэддэг хэрнээ чимээгүй явсаар ирсэн, дамжуулагч түрээслэгч компани оруулалгүйгээр хямд оффис түрээслэх боломжтой байтал заавал дамжуулан түрээслэгч компани оруулж ирэн өндөр үнээр түрээслэдэг байсан нь авлигын шинжтэй байж болзошгүй гэж үзэн, АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн байна. 

Дамжуулан түрээслэгч компани нь одоогийн УИХ-д суугаа нэгэн гишүүнийх гэнэ. Тиймээс "Мобиком"-ын зүгээс эрх бүхий албан тушаалтнаар өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд авлига өгдөг. Үүнийгээ өндөр түрээс нэрийн дор өгдөг байсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж.

Мэдээж Япондоо хамгийн томоохонд тооцогддог KDDI корпораци нь монголын жижигхэн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг компанийг ийнхүү дээрэлхэж, төлбөр мөнгөө өгөхгүй байгаа асуудалд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. 

Б.Аз

Zaluu.com 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [203.217.139.225] · 2019/05/22

    иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна ч гэх шиг ямар иргэд гэж би л биш нэг түрээсээр хувалз шиг бусдыг шимж байгаа этгээдэд иргэд яагаад санаа зовох гэж худлаа хэлэх хуулинд харш иргэдэд өөр санаа зовоосон 1000 мянган асуудал байна