Эрүүгийн цагдаагийн албанаас ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурцыг эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ.
Цагдан хорих хугацаа дуусч, прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байдаг. Уг саналыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Б.Хурцыг суллах шийдвэр гаргасан байна.
Учир нь хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан нь нотлогдоогүй гэж үзэж, Б.Хурцыг суллах шийдвэр гаргасан аж.