Абсолют дэлгүүр үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй буузанд хуурамч шошго нааж худалдаалж байжээ


ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу “Хүннү Молл”-д байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. 

Хяналт шалгалтаар үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хуурамч шошго бүхий “Баярлалаа”, “Монгольские, “Шэнэхэнские” зэрэг 3 нэр төрлийн буузыг савлаж худалдан борлуулж байсныг хяналт шалгалтаар илрүүллээ. 

Тус компанид “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээж ажиллаж байна.

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • zochin · [43.228.129.119] · 2019/05/27

    Хятадаас орж ирж буузыг яаж зогсоох вэ. Эрээнээс жинэхэнэ мутацад орсон ,химийн аргаар гэх мэт , муудсан махаар өнгө оруулагч үнэр дарагч хэрэглэсэн зүйлүүд байгаа хяналтынхан анхаарч ажиллаач.


  • Зочин · [66.181.183.118] · 2019/05/25

    e martiin zaxialgaar ingeed oroldood baidag yumuu zugeer bailgaxguimaa


  • e martiin zaxialgaar ingeed oroldood baidag y · [66.181.183.118] · 2019/05/25

    bosgood demjeed avaad yavaxgui goyo delguur shd