Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаатай цагдан хорилоо


Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг нэг сараар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар АТГ болон ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм. 

Өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилж, цагдан хорьсон билээ.

Тэднийг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулж байсан ч гуравдугаар сарын 7-ны өдөр үндэслэлгүйгээр цагдан хорьсон хэмээн батлан даалтад гарсан байдаг.

Энэ сарын 21-нд Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулаад байсан юм. 

Үүний дараа цагдан хорионы хурлыг дахин хэлэлцсэн боловч яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулаад байсан ч ийнхүү цагдан хорилоо. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [124.158.111.6] · 2019/05/29

    Булганыг 1 жил хорьсон шиг 1 жил хорих хэрэгтэй...


  • Зочин · [202.179.26.163] · 2019/05/29

    Хориод дахин гаргаж болохгүй тэнд нь нөгөө ертөнцөд буцтал нь үлдээх хэрэгтэй. Газар шагайсан , ард түмний карманд гараа шургуулсан ийм амьтадад өршөөл байх ёсгүй. Араас нь Элбэгийг оруулах хэрэгтэй. Тэгээд тэндээ мөрийтэй тоглоод л байж байг.


  • зочин · [122.201.28.14] · 2019/05/29

    Орхон нь амралтаа аваад зугаалж яваа юу


  • зочин · [203.91.118.247] · 2019/05/29

    Энэ луйварчныг 1 сар биш 1 насаар нь хорих хэрэгтэй,,үүндээ ч таарсан гэмт хэрэг хийсэн байх даа


  • trtr · [202.9.42.164] · 2019/05/29

    1 sar bolood garah ni todorhoi yum chini yasan ch yahav dee.