ТЕГ-ын нэгэн удирдлага жигшүүрт хэрэгт холбогдсон талаар өнөөдрийн "Өдрийн сонин"-ы дугаарт нийтлэгджээ. Тодруулбал, ТЕГ-ын удирдлагууд нэгэн амралтын газарт амарсан бөгөөд энэ үеэр нэгэн удирдлага нь бусдыг хүчирхийлсэн бололтой. Улмаар хохирогч эмэгтэй хуулийн байгууллагад гомдол гаргаснаар энэ хэргийг Нийслэлийн прокурорын газрын Тусгай субьект хариуцсан гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлсэн гэжээ.
Мөн хэрэгт холбогдсон хүн нь удам дамжсан тагнуулч гэнэ. Түүнчлэн албан тушаал биелүүлээгүй гэх шалтгаанаар ажлаасаа халагдаж байсан тухай ч нийтлэгдсэн байна.