fbpx          Батж.Батбаярынханд  хууль үйлчилдэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 52 секунд

         Батж.Батбаярынханд  хууль үйлчилдэггүй

 УИХ-ын гишүүн асан “Молекул” хочит Батж.Батбаярын алтны төлөөх шуналаас болж сүүлийн жилүүдэд олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Харамсалтай нь тэр огт тоохгүй, хүүтэйгээ хамтран алтаа ухсаар, хүмүүсийг хохироосоор яваа ажээ. Түүнд хэдэн килограмм алт олдож л байвал бусад нь ер хамаагүй болж.  Ийм увайгүй араншинд нь хайнагийн үхэр шиг дөрлүүлсэн хууль хяналтынхан ч бас тэдгээр хохирсон иргэдийг нь юман чинээ боддоггүй юм байна.

Саяхан Батж.Батбаярын хүү Б.Баттөрийн эзэмшлийн хуучин“Спэйшл майнз” буюу хожим нь тиймэрхүү хэл амнаас болоод “Наран Мандал Интерпрайзес” гэж нэрийг нь өөрчилсөн компанийн алт олборлож буй Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Цагаан цахиртын орд дээр газрын нуралтын улмаас 20-30 настай иргэн Б, Г нар шороонд дарагдан хүндээр гэмтжээ. Нурангид дарагдсан иргэн Б нь одоо хотод хүргэгдэж ирээд гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд байна. Тэрээр дал, хавирга хурагсанаас гадна элэг бяцралттай, дотуур цус хуралт ихтэй байгаа аж. Харин хамтдаа нурангид дарагдаж арай хөнгөн гэмтсэн иргэн Г нь аймгийнхаа эмнэлэгт эмчлүүлж байна. Батж. Батбаярын хүүгийн энэ компанийн ажлын байранд урьд нь хүний амь үрэгдсэн гэх мэдээлэл ч бий. Гэвч тэд энэ бүхнийг нуун дарагдуулж, хариуцлагаас бултаж сурсан хүмүүс. Энэ удаа ч мөн иймэрхүү башир аргаараа нурангид дарагдаж гэмтсэн иргэдийг золиослоод өнгөрөх бололтой.

Өнгөрсөн оны намар Цагаан цахиртынх нь уурхайд хорь орчим настай иргэн Ж.Амгалан, Л.Эрболд нар цианитад хордсон байлаа. Мөн энэ үеэр өөр нэг хүн угаартсан байв. Технологийн горим алдагдсанаас болж ажлын байранд нь цианиттай бохир ус асгарахад тэд сандран хүрзээр шавхаж байгаад хордсон гэдэг. Хэрвээ Батж.Батбаярын эрх танхил хүү болон уурхайн инженерүүд нь тоног төхөөрөмжөө цаг тухайд нь шалгаж засварлаж байсан бол ийм хэрэг гарахгүй байх байжээ. Хордсон хоёр хүнийг аймгийн эмнэлэгт нэг хоногийн дараа аваачиж үзүүлсэн нь хордогсдын биед бүр хүндээр туссан байв. Ингэж хугацаа алдуулсан нь бас л уурхайн удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болсон байлаа. Тэдгээр хохирогчдыг тухайн үед “Та хоёр зүгээр. Гадаа гарч салхинд жаахан сууж байгаад гайгүй болно” гэх зэргээр төөрөгдүүлжээ. Харин аймгийн эмнэлэгийн эмч, дарга нар нь тэднийг цианитад хордсон болохыг тогтоогоод яаралтай Улаанбаатар хот руу хүргэж эмчлүүлжээ.  Гэтэл дараа нь Батж.Батбаярын хүү болон уурхайн бусад удирдлагууд нь хордсон хүмүүсээ увайгүйгээр гүжирдэн “Эд нар цианитад хордоогүй. Угаартсан” гэх мэтээр хуулийнхны өмнө улаан цагаан булзааруулаад өнгөрчээ.  Батж.Батбаярынханд ер нь хууль үйлчилдэггүй юм билээ. Энэ удаа ч мөн иймэрхүү байдал давтагдаж болзошгүй. Тэд башир арга залиар хэдий болтол хуулийн хариуцлагаас мултарч үлдэх юм бэ?

О.Баяр  

Шуурхай.мн 

Хар тамхины хэрэгт холбогдсон Солонгос эрийн хэрэг шүүхэд шилжлээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​