fbpx Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хөдөлмөрийн мөлжлөгөөр дэлхийд сүүл мушгих нь шившиг юм даа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 39 секунд

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хөдөлмөрийн мөлжлөгөөр дэлхийд сүүл мушгих нь шившиг юм даа

Манай улс хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн билээ. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон бөгөөд одоо 67 дахь жилдээ тэмдэглэж байна. Хүүхдийн эрхийн тухай тунхаглал 1924 онд Женевт батлагдсанаар хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын тухай эрх зүйн ойлголт бий болж, энэ талаар улс бүхэн онцгойлон авч үзэх болсон юм.

1959 оны 11 дүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас хүний эрхийн түгээмэл тунхаглал болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай тунхаглалыг баталсан байна. Тунхаглалд “Хүүхэд бие бялдарын болон оюун санааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө болон дараа тусгай  амрамж, хамгаалалт, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардана” гэж заасныг НҮБ-аас анхаарч үзээд хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзжээ.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийг 1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталж, дэлхийн 191 улс орон энэ конвенцид нэгдсэн бөгөөд манай улс 1990 онд нэгдэж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг анх баталсан билээ.

Аливаа тэмдэглэлт өдрүүд нь эргэн дурсах, ирээдүйгээ төсөөлөх, сорилт бэрхшээлийг даван туулах арга замаа тодорхойлох цаг мөч юм. Өдгөө Монголд хүүхдийн эрх бүрэн хамгаалалтад байж чадаж байгаа билүү. Хараахан үгүй. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн мөлжлөг, хүчирхийлэл, элдэв янзын ослын улмаас манайд хэрэг зөрчил ер тасрахгүй байна.

Өнөөдөр манай гаригийн 4 хүүхэд тутмын нэг нь эрүүл, аюулгүй орчинд  суралцах, тоглох, амьдрах эрхээ хязгаарлуулсан хэвээр байгаа. Хүүхдийг Ивээх сангийн 2019 оны “Хүүхэд Насны Төгсгөл” судалгааны тайланд Монгол улс дэлхийн 176 орноос 76-д жагссан бөгөөд найман төрлийн шалгуур үзүүлэлтээр авбал зохих 1000 онооноос 877 оноо авчээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын багц хуулиуд гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэж , хамтын ажиллагаа сайжирсны дүнд тав болон түүнээс доош насны хүүхдийн эндэгдэл, хүүхдийн өсөлт хоцролт, бусдын гарт амь насаа алдсан хүүхдийн тоо зэрэг үзүүлэлтүүд нь өмнөх оноос бага зэрэг буурч эерэг үр дүн ажиглагдаж байна. Гэвч сургуулиас гадуурх хүүхдийн тоо, өсвөр насны охидын дундах төрөлт, хүчирхийлэлд өртөх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн мөлжлөг зэрэгт өөрчлөлт гараагүй хэвээрээ байгаа аж. Ялангуяа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийн тоо тууштай буураагүй байна. 2018 оны статистик судалгаанаас харахад улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1120 бүртгэгдэж, ослын улмаас 45 хүүхэд амь насаа алджээ. 

Манай улсад 5-17 насны хүүхдийн 10 хувь буюу 56 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуйн салбарт хурдны морь унаж уралдааны замд амь насаа алдах, гэмтэж бэртэх зэргээр эрх нь зөрчигдөж байна. Түүнчлэн уул уурхайн салбарт ч бас хүүхдүүд олноороо ажил эрхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хот суурин газартай харьцуулахад хөдөө орон нутагт ядуу тарчиг амьдралтай айл өрх олон байхын хэрээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн мөлжлөг элбэг тохиолдох болжээ. 

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх, бага насны хүүхдүүд элдэв гэмт хэргийн хохирогч, золиос болох, амь насаа алдах, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх зэргээр хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг таслан зогсоох талаар төр засгаас дорвитой анхаарч үр дүнтэй ажил зохион байгуулах шаардлага хурцаар тавигдаж байна. 2018 оны байдлаар нийт 34 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноос дийлэнх нь төрсөн эцэг, хойд эцэг, хамаатан садан, эцэг, эхийн найз нөхдүүдэд хүчирхийлүүлсэн байх юм.

НҮБ-аас хийсэн өөр нэгэн судалгаанаас үзэхэд хүүхдэд ээлтэй улсуудын жагсаалтанд манай улс Пакистан, Мозамбик, Хятад зэрэг улс орнуудтай хамт сүүлийн байр эзэлсэн байна. Мөн хүчирхийлэл, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн мөлжлөгийн үзүүлэлтээр ч сүүл мушгиж явна. Энэ нь ардчилсан улс гэх манайхны хувьд шившиг юм даа. Иймд дээр дооргүй анхаарч, тодорхой үр дүнтэй бодлого үйл ажиллагаа явуулахыг эдгээр судалгааны дүнгүүд бидэнд хатуухан сануулаад байна.

О.Баяр

Шуурхай.мн

“Найрамдал” зусланд хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим  аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийн эрхийг цуцаллаа
“Найрамдал” зусланд хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийн эрхийг цуцаллаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​