fbpx Хүүхдийн паркийг хөлчүү шоучдын цэнгээний газар болгож буй “Никитон” хамтлагт эмгэнэл илэрхийлье!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 49 секунд

Хүүхдийн паркийг хөлчүү шоучдын цэнгээний газар болгож буй “Никитон” хамтлагт эмгэнэл илэрхийлье!

Сая хол давсан хүнтэй нийслэл Улаанбаатарын өнгө төрх үнэн хэрэгтээ нэг л гундуухан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Хүн амынхаа тоогоор метрополис хотын хэмжээнд хүрлээ гэгдсэн өнөө цагийн Улаанбаатарын бодит байдлыг харвал хүүхэд залууст нь чөлөөт цагаа өнгөрөөх олигтой газар ч олдохгүй, өмнөх нийгмийн үед тэдэнд зориулагдан байгуулагдаж асан ХҮҮХДИЙН ПАРК нь олигархиудын гарт орсон эмгэнэлтэй дүр зураг ноёлж буй. Чанар нь эргэлзээтэй баахан барилга булан тохой бүрт шахуу л уралдан бариад байхаас биш нийгэм рүүгээ чиглэсэн, хүүхэд залуусынхаа ирээдүйд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт хийж байгаа нь тун бага юм. Ядаж л олон арван жилийн туршид Монголын хүүхдүүдийн “өмч” байсан Хүүхдийн паркийг хүүхдүүдэд бүрэн үлдээж, хүүхэд залуусын ирээдүйд хэрэгтэй, шаардлагатай байгаа ажлуудыг хиймээр байна шүү дээ.

Уг нь Хүүхдийн парк гэх тодотголтой газрын нийт хэмжээ 35 га  гэгддэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголын хүүхэд залууст тэр газраас нь ердөө л 4 га газар ногдож буй. Нөгөөх 31 га газар дээр нь “Мон-Уран”, “Бодь”, MCS, “Сөүл” групп, “Шунхлай” гэхчлэн бүхий  л томоохон компаниудын бизнес цэцэглэж ирснийг хэвлэлийнхэн олонтаа бичиж, нийтлэсэн байдаг. Өөрсдийгөө баялаг бүтээгчид гэж тодотгодог бизнесийн акулууд үнэн хэрэгтээ хүүхдүүдээс ирээдүйг нь булаасан балагтай үйлдэлд томоохон оролцоотой байгааг илтгэх том жишээ бол энэ мөн. Тэгвэл Монголын рок поп урлагийн акулуудын нэг “Никитон” хамтлагийнхан Хүүхдийн паркийг томчуудын зугаа цэнгээний үүр болгон хувиргасан үйлдлийг ч бас гаргаж байна.

Зүй нь урлагийнхан жинхэнэ утгаараа нийгэмд үлгэрлэх ёстой үүргийг хүлээсэн байдаг. Тэрчлэн Хүүхдийн паркийн газрыг хүүхдүүдэд нь үлдээе гэж дуугарах ёстой урлагийн томоохон төлөөлөл болсон “Никитон” хамтлаг Монголдоо цор ганц хүүхдийн парк дотор баар нээн ажиллуулж, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь тун харамсалтай хэрэг юм. Тодотгоход, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр  Хүүхдийн парк дотор NICITON LIVE MUSIC CLUB нээлтээ хийсэн юм. Тэд танилцуулгадаа долоо хоног бүрийн баасан гарагт НИКИТОН хамтлаг өөрийн бүрэн хэмжээний тоглолтыг зориулахаас гадна даваа, мягмар, лхагва, пүрэв гарагуудад "The Cover Band” хамтлагийн амьд тоглолт, бямба гараг бүр Монголын рок попын оддын бүрэн хэмжээний тоглолтууд тоглох гэсэн байсан. Харамсалтай нь эдгээр бүх өдрүүддээ архи согтууруулах ундаагаар үйлчилж, Хүүхдийн паркийг Хөлчүү шоучдын цэнгээний газар болгож байгаа нь “Никитон” хамтлагийг тун муухай харагдуулж байна.

Улаанбаатарт баар, клуб ажиллуулчих газар бишгүй дээ л баймаар. Заавал Хүүхдийн паркийг хүүхдүүдтэй нь хамт ингэж муу муухайтай хутгах хэрэг байхгүй л баймаар. Үнэхээр л урлагт хайртай, хөгжимд дуртай хүмүүсийг цуглуулах клуб цэнгээний газар нээх гээд байгаа юм бол хотын хаана ч гэсэн ажиллуулахад, тэд чинь яваад л очно. Гэтэл заавал Хүүхдийн паркийг зайдагнан, хүүхдийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь төлөө “Никитон” хамтлагт эмгэнэл илэрхийлмээр байна.

Урлагийн хүмүүс уг нь их уян зөөлөн байдаг гэдэг дээ. Хэрэв үнэхээр тийм бол хүүхдүүдэд халтай зүйл хийж буйгаа эрхбиш эргэж нэг хараасай билээ. Мөн нийслэлийн болоод холбогдох байгууллагын удирдлагууд Хүүхдийн парктай холбоотой асуудлыг бодитоор нэг харж, шийдвэр гаргах цаг болсныг сануулъя. Нийгмээрээ нийтээрээ сошиал орчны хэт хамаарал бүхий өвчний шинж тэмдэгтэй болж, хүүхэд залуус нь компьютер тоглоомын бүгчим өрөөнд өдөр шөнийг өнгөрөөж, ягтаа тулахаараа эмнэлгийн хаалгаар орж буй харамсалтай байдал элбэгшлээ. Ийм л үед Хүүхэд залуус руугаа чиглэсэн дорвитой даацтай алхмуудыг хийх хэрэгтэй шүү дээ. Тэрчлэн Хүүхдүүдэд Паркийг нь бүрэн бүтнээр нь буцаан авч өгч, тэр бүх 35 га газрыг хүүхдүүдийн хөгжлийн төлөө зориулъя л даа. Яаж л бол яаж, ямар л бол ямар аргаар хүүхэд залуусын хөгжлийн төлөөх үйлсийг хийж болно. Хэрэгтэй хэрэггүй баахан өр тавьдаг улстөрчид Хүүхдийн паркийн 35 га газар дээр хүүхэд залуусын хөгжлийн төлөөх цогц ажлыг хийж яагаад болохгүй гэж. Хүүхдүүдэд юу дутагдаж байна? Хүүхэд залуус чөлөөт цагаа зөв өнгөрөөх, өөрсдийгөө хөгжүүлэх, сайхан найзлаж нөхөрлөх, зөв үлгэр дуурайлал бусдаас авахад юу хэрэгтэй байгаа вэ гэдэгт анхаарал хандуул л даа. Хэрэв үнэхээр тэгж сэтгэл гаргаж харвал “Никитон” гэхчлэн нэр сүртэй гэгдэх хамтлагийн нөхдүүд Хүүхдийн паркийг архины мухлаг шиг санахгүй, тэгж зүрхлэхгүй л дээ.

Хүүхдүүдээс сайн сайхан ирээдүйг нь булаана гэдэг хамгийн том нүгэл билээ. Хүүхдийн төлөө хийх ажил их байна гэцгээх мөртлөө хэрэг дээрээ тэднээс ая таатай байх, хөгжих, баясах, бие биетэйгээ ойр байх, сайхан дурсамжууд бүтээх ирээдүйг нь, орчныг нь томчууд нь булаасаар байгаа нь тун харамсалтай хэрэг юм. Сошиалаар бол нэг л их ухаалаг гэгээлэг зүйлс ярих томчууд үнэн хэрэгтээ хүүхдүүдээс ирээдүйг нь хулгайлж байгаа жишээг “Никитон”-ы үйлдэл харуулж байна. Хүүхдийн паркийг хөлчүү шоучдын цэнгээний газар болгож буй “Никитон” хамтлагт эмгэнэл илэрхийлье!

 

 

Шуурхай.мн 

 2018/06/05

Танилц: Өнөөдөр хаана, хаана ямар арга хэмжээ болох вэ
Танилц: Өнөөдөр хаана, хаана ямар арга хэмжээ болох вэ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​