Үндэсний статистикийн хорооноос эх, үрсийн баярыг угтаж албан хаагчдын хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгууллаа. Уралдааныг гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд 3-5 насны ангилал чөлөөт сэдвээр, 6-8 насны ангилал “Улаанбаатар хот миний нүдээр”, 9-12 насныхан “Миний аав, ээжийн ажил” сэдвийн хүрээнд статистикийн байгууллагыг өөрийн зургаар илэрхийлсэн юм.
3-5 насны ангилалд I байр Т.Ананд, II байр Т.Эрхэс, III байр З.Анхилуун
6-8 насны ангилалд I байр Э.Номин, II байр Г.Эрхэмбат, III байр Б.Бадар-Ууган
9-12 насны ангилалд I байр Б.Содтуяа, II байр Э.Энгүүн, III байр М.Жангар шалгарлаа.