Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдож байсан, Ардчилсан намын гишүүн Д.Ганбат өнгөрсөн парламентын үед тойргийнхоо иргэдэд бидон гардуулж өгч, “Бидон” Д.Ганбат хочтой болсон. Тэрээр энэ тухайгаа, “Тойргийнхоо иргэдэд хэрэгтэй зүйлийг нь өгсөн, хөдөөнийхөнд хамгийн хэрэгцээтэй зүйл бол энэ” гэж тухайн үед өөрийгөө хаацайлж байсан удаатай. Тэгвэл тэрээр дахин бидон тараажээ. Тодруулбал, өнгөрсөн зургаан сарын 1-ний өдөр буюу эх үрсийн баярын өдрөөр гишүүн асан Д.Ганбат Баянхонгорчуудад бидон тараасан байна.
Гишүүн асан Д.Ганбат Баянхонгорчуудад дахин “бидон“ тараажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.