СХД-ийн 9-р сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо


СХД-ийн 9-р сургуулийн хичээлийн 2-р байранд 2782 сурагч суралцаж, 162 багш ажилчид ажиллаж 3 ээлжээр хичээллэж байсан. Харин өнөөдөр 320 хүүхдийн суудалтай 3 давхрын өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.

Өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор 9-р сургууль 2 ээлжинд бүрэн шилжиж 6 анги 1 ээлжээр хичээллэх боломжтой болж байгаа юм. Өргөтгөлийн барилга нь багш хөгжлийн өрөө, багш ажилчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх өрөө, хичээлийн 14 танхим, сурагчдын сайн дурын байгууллага ажиллах өрөө, давтлагын өрөөнүүдтэй. “Би Ти Ди Би” ХХК чанар стандартын дагуу барилгын ажлыг гүйцэтгэж хугацаандаа хүлээлгэн өгсөн байна.   

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [202.179.18.52] · 2019/06/04

    Гадна талын зургийг бас тавьсан бол зүгээр байж дээ


  • Bataa · [103.9.90.130] · 2019/06/04

    Нийслэлийн 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын тоо буурч байна. 2016-2017 оны хичээлийн жилд 31 сургууль 3 ээлжээр хичээллэж байсан бол одоо 20 болж буураад байна. 2020 онд нийслэлийн сургуулиуд 2 ээлжинд бүрэн шилжинэ.