fbpx Хамар дор нь 56 тэрбумыг завшсан хэрэг сөхөгдөөд байхад Л.Оюун-Эрдэнэ яагаад чимээгүй сууна вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 7 секунд

Хамар дор нь 56 тэрбумыг завшсан хэрэг сөхөгдөөд байхад Л.Оюун-Эрдэнэ яагаад чимээгүй сууна вэ

Эрдэнэс Таван толгойд  аудитын шалгалт хийгджээ. Шалгалтаар нэлээд зөрчил илэрсэн байна. Хамгийн ноцтой нь залилан мэхлэх аргаар их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй асуудал аж. Тодруулбал, тус компанийн дарга нар хөрсний сийрэгжилтийг хэмжиж тооцохдоо огт хийгээгүй ажлаа хийсэн хэмээн мөнгө тоншсон байх юм. Энэ талаар аудитын шалгалтын дүгнэлтэнд “...Цанхийн хэсгийн ТЭЗҮ-д хөрсний сийрэгжилтийн коэффициентийг 1.25 гэж тооцсонтой харьцуулахад Цанхийн баруун хэсгийн хөрсний сийрэгжилтийн дундаж коэффициент 2016-2017 он, 2018 оны эхний 9 сарын байдлаар 1.04 байгаа нь ТЭЗҮ-д тусгагдсанаас 0.21 пунктээр, Цанхийн зүүн хэсгээс 0.19 пунктээр, “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худгийн нүүрсний уурхайгаас 0.24 пунктээр тус тус бага байна. Цанхийн баруун, зүүн хэсгийн хөрсний сийрэгжилтийн коэффициент ижил гэж үзвэл 2013-2017 онд гүйцэтгэсэн нийт хөрс хуулалтын хэмжээг 7.7 сая метр кубээр  илүү тайлагнасан байх магадлалтай, тухайн онуудын нэг метр куб уулын цулын нэгж өртгөөр тооцвол 56.261.3 сая төгрөг байна. Хөрсний сийрэгжилтийн коэффицентийн хувьд  албан бичгээр ирүүлсэн хөрсний овоолгын хэмжээг хэрхэн 4.4 сая метр кубээр нэмэгдүүлсэн нь тодорхойгүй, нотлох баримт хангалтгүй байсан болно” гэжээ. Аудитын шалгалтын дүгнэлтэнд тусгагдсан энэхүү дүгнэлтийг энд нэмж тайлбарлах нь илүүц биз. Энэ бол ердөө л хууран мэхлэх замаар ажлын гүйцэтгэлийн илүү мөнгө бичиж завшсан үйлдэл мөнөөс мөн. Иймээс Үндэсний аудитын газраас Эрдэнэс Тавантолгойн удирдлагад албан шаардлага хүрүүлжээ. Мөн Таван толгойн ордын Цанхийн зүүн хэсэгт хууль, гэрээний заалтыг зөрчиж, зөвшөөрөлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр олборлолт явуулах компанийн гэрээг шилжүүлсэн асуудлыг нь хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар болсон байна.

Эрдэнэс Тавантолгойд үүсээд байгаа энэхүү ноцтой хэрэг, зөрчлийг сүүлийн үед томоохон гэмт хэргүүдийн талаар байнга мэдээлдэг болсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ лав сонссон байх. Төрийн өмчит уул уурхайн компаниудыг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь мэддэг болоод удаж байгаа. Гэтэл үнэн чанартаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хамаарал бүхий асуудлыг шүүрч авсан нь ажил хэрэгт ихээхэн муу нөлөөтэй гэдэг шүүмжлэл тасардаггүй. Зарим нь үүнийг эрх мэдэлтэнгүүд хувьдаа мөнгө цавчихын   тулд төрийн өмчит компанийг дээрээс нь мэдэж, удирдаж суухыг хүсдэг гажиг явдал гэх. Энэ үнэн болов уу. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн гэгч залуу хэдэн жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байхдаа Эрдэнэс Таван толгойн тендер будлиантуулан их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдож байсан билээ. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын өнөөгийн дарга Л.Оюун-Эрдэнэ сайд нь дээрх 56 тэрбум гаруй төгрөгийн ноцтой зөрчлийн цаана зохион байгуулалттай гэмт этгээдүүд бугшиж байж болзошгүй гэдгийг анзаарсан л баймаар юм. Гэтэл тэр энэ талаар огт ам нээхгүй таг чиг яваа нь олны гайхлыг төрүүлж байна. Хамар дор нь 56 тэрбум төгрөг завшсан хэрэг сөхөгдөөд байхад Л.Оюун-Эрдэнэ яагаад чимээгүй сууна вэ.

О.Баяр

Шуурхай.мн 

“Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, бага оврын техник ашиглалт” сургалт зохион байгууллаа

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​