Нийгэм / 2019/06/06 / 5

Хотын Захирагч "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа



Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд "Номин холдинг" компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэн хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга газар нь очиж нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 ам метр газрыг эзэмшиж буй "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа.

Захирамжид Хан-уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 ам метр  газрыг "Номин холдинг" ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.

Мөн тус нутаг дэвсгэрт байрлах 2194 ам метр газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-уул дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



  • DR.LT.COL PRADHAN · [105.112.38.47] · 2019/06/10

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443


  • Иргэн · [122.201.22.233] · 2019/06/07

    Ингэмээр дээь одоо сургуулийн биеийн тамирын талбай дээр газар эзэмшүүлэхгүй байх ёстой, тэгээд ер нь хаа л засвар чөлөө байна, тэнд нэг урлаггүй юм сүндэрлүүлдгийг бүрмөсөн зогсоо, энэ болон цаашдын дарга нар


  • GANBAATAR · [64.119.19.222] · 2019/06/06

    өмнөх хотын дарга нарын хуулььбус газар олголт М. Энх болд, Бадамжунайтан нарын луйврыг таслан зогсоож яаралтай хүчингүй болгох шаардлагтай шүү


  • Tsetseg · [202.179.26.61] · 2019/06/06

    zuv bna


  • Irgen · [124.158.124.185] · 2019/06/06

    Odoo l neg turtei uls shig ajillaj ehelj bna. Amarsaihan darga ajilaa sain hiij bga shu. Bugshmal zunduu olon asuudal bga ajliin amjilt husiye.