Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори мужийн шүүхээс мөнгөн торгууль ноогдуулжээ


Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори мужийн шүүхээс 500000 мянган иены торгууль ноогдуулжээ.  Японы Тоттори мужийн шүүхээс Харумафүжиг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, зодог тайлсан учир ийнхүү мөнгөн торгууль оногдуулсан байна. 

Мөн Сүмогийн холбооны Захирлуудын гүйцэтгэх зөвлөлөөс Таканохана оякатаг Японы Сүмогийн Холбооны захирлын суудлаас чөлөөлжээ. Түүний хувьд Тотторид болсон тойргийн барилдаан удирдаж байхдаа уг хэргийг нууж, сүмогийн холбоог үл тоомсордосон хэргээр огцруулжээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.9.40.206] · 2018/01/05

    Мөнгө нь илүүдээд байсан аварга Бямбадорж одоо жаахан төлөвших байх даа