fbpx “ХОТЫН ДАРГЫН 100 ХОНОГ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
19 минут 3 секунд

“ХОТЫН ДАРГЫН 100 ХОНОГ”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 100 хоногийн хугацаанд нийслэл хотод ямар ямар томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, ямар бодлогын шинжтэй өөрчлөлтүүд хийгдсэнийг тоймлон хүргэж байна. Хотын Захирагч С.Амарсайхан хотын хөгжлийн бодлогыг Х.О.Т гэсэн томъёогоор илэрхийлж, Х буюу Хүн төвтэй хот, О буюу Орчин төвтэй шийдэл, Т буюу Төлөвлөлт төвтэй хөгжил гэсэн бүрэн зураглалаар ажлуудаа төлөвлөн хийж байгаа билээ.

“ХҮН ТӨВТЭЙ ХОТ” БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

НЗДТГ-ын Явуулын байр, “Хотын дарга сонсож байна” шууд утас ажиллуулж эхэллээ

Иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь шуурхай хүлээн авах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Явуулын байр” ажилуулж эхэлллээ. Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн агентлагуудын албан тушаалтнууд “Явуулын байр”-нд тодорхой хуваарийн дагуу ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь судалж шийдвэрлэх боломжтойг нь шийдэхээс гадна хотын захиргаанд оршин суугчдаас хамгийн түгээмэл ханддаг асуудлуудаар зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Төрийн үйлчилгээг иргэний үнэмлэхгүй, хурууны хээгээр авдаг болов

Төрийн үйлчилгээ операторын горимд шилжиж, иргэний үнэмлэх шаардахгүй, хурууны хээгээр авдаг болсны зэрэгцээ иргэд тээврийн хэрэгслийн татвар болон бусад төлбөр тооцоог пос машинаар төлөх боломж нээгдэв. Тухайлбал, Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, цахим хуудсаар цаг хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөр, торгуулиа бүх банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээг ашиглан иргэд төлбөр тооцоогоо хийж байна. 2019 оны эхний зургаан сарын байдлаар 14 942 иргэн онлайнаар төлбөрөө төлж, 1 201 596 106 төгрөгийг төсөвт төвлөрүүлээд байна.

Улаанбаатар хотод анх удаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгууллаа. Дадлага сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж буй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчимд газар хөдлөлийн чичирхийлэл нэмэгдэх болсон тул болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх бэлтгэл хангах сургалт дадлага болсноороо чухал ач холбогдолтой юм.

Нийслэлийн худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэг болгосны дагуу тендерийн нээлтийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоотой, ил тод зохион байгуулах ажлыг 2019 оны тавдугаар сараас эхлэн 7 хоног бүрийн баасан гарагт зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд тавдугаар сарын 10, 17, 24, 31-ний өдрүүдэд нийт 6 байгууллагын 9 төсөл, арга хэмжээний тендерийн нээлтийг тендерт оролцогчид болон иргэд, олон нийтэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулав. Тендертэй холбоотой хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох зорилгоор нийслэлийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгосноор Үнэлгээний хорооны гишүүдэд гаднаас нөлөөлөх нөлөөлөл багаслаа.

Хотын төсвийн орлого, зарлагыг иргэдэд нээлттэй шилэн болгов

Дэлхийн банк, Швейцарийн Хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар “Иргэдийн төсөв 2019” эмхтгэлийг хэвлүүллээ. Улаанбаатар хотын түүхэнд анх удаа иргэддээ төсвийн орлого, зарлагын мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр ил тод нээлттэй хүргэж байгаа нь энэ юм. Ингэснээр иргэд нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэр, гарч буй урсгал болон хөрөнгө оруулалтын зардал, гадаад дотоодын зээл тусламжийн тухай мэдээллийг иргэд олж авахаас гадна ямар төрлийн хөрөнгө оруулалтыг хаана хийх, хэрхэн үр ашигтай зарцуулах тухай санал санаачилга гаргах, эргээд төсөвт хяналт тавих боломж нь бүрдэнэ гэдгийг хотын Захирагч эмхтгэлийг танилцуулах үеэрээ онцолсон.

“Эрүүл иргэн”, “Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал” аян хэрэгжиж байна

Нийслэлийн Засаг Даргын 2019 оны А/320 дугаар захирамжаар “ЭРҮҮЛ ИРГЭН” аянйг Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас ирэх аравдугаар сарын 15 хүртэл хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоог хороо, өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр хийж байна. Мөн “ХҮҮХДИЙН ЭРХ, ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” аяныг эхлүүлж, сургуулийн орчин дахь эрсдэлийн үнэлгээг хийж байна.

“ОРЧИН ТӨВТЭЙ ХОТ” БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг нийслэлд буцаан авлаа

Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газар олон жил хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хуулийн дагуу зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамжийн дагуу цуцалж, нийслэлийн мэдэлд буцаан авлаа. Улмаар талбайн урд хэсгийг олон нийт, мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор тохижууулах тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зарлаад байна. Цаашид нийтийн эзэмшлийн гудамж талбайтай холбоотой хууль бус газар олголтуудыг судалж, нийслэлд буцаан авч, иргэдийн амарч зугаалах ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэхээр хуулийн хүрээнд ажиллаж байна.

Эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш хөгжилтэй ирээдүйн иргэдийг бэлтгэхэд анхаарч байна

Хүүхэд, залуучууд, иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш хөгжил төлөвшил олгоход нөлөөлөхүйц “Мөсөн спортын ордон” байгуулах төслийг эхлүүлж, 2020 онд ашиглалтад оруулахаад ажиллаж байна. Мөн дүүрэг бүрт олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулах ажил эхэллээ. Түүнчлэн Улаанбаатар хотын Цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, явган хүний болон дугуйн замыг стандартын дагуу барих, хотын захын дүүргүүдэд иргэд амарч зугаалах талбай гаргаж тохижуулах ажлуудыг эрчимжүүлээд байна. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл Туул голын эрэг дагуу дугуйн болон явган хүний зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажил эхэлсний зэрэгцээ ХХЕГ-ын баруун талын 1.8 га газар тэргүүтэй таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сайжруулсан шахмал түлш борлуулах эхний 10 цэгийг нээлээ

2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, түлэхгүй байх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийг нийслэл хариуцан, хяналт тавьж ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлш нөөцлөх ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн таван байршилд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сайжруулсан түлш нөөцлөх зориулалт бүхий тус бүр нь 1000 тонноос доошгүй багтаамжтай 5 агуулах барих ажил хийгдэж байна. Мөн Улаанбаатар хотын 10 цэгт сайжруулсан түлш борлуулах цэг нээв. Хашаа байшингаа Ипотекийн зээлийн урьдчилгаа 30%-д тооцуулан газраа Нийслэлийн газрын санд өгсөн иргэдийн 106 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулах ажлыг “Тавантолгой түлш” ХХК-тай хамтран зохион байгуулж байна.

Түгжрэл бууруулж, иргэдийн цагийг хэмнэх “Экспресс автобус” үйлчилгээнд явж эхлэв

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай хотын Захирагчийн албан даалгаврын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд хэд хэдэн томоохон шинэчлэл хийлээ. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гурван чиглэлд богино эргэлтээр иргэдэд үйлчилж эхэлснээс гадна “Экспресс автобус” үйлчилгээнд явуулж эхэлснээр иргэдийн цагийг 10-15 минутаар хэмнэхээс гадна замын түгжрэлийг тодорхой хувиар бууруулах боломж нээгдэв. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс парк шинэчлэл хийх болон эдийн засаг, байгаль орчинд ээлтэй шинэ төрлийн нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлуудыг эхлүүлээд байна.

“Хайс хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 100 гаруй хайс хашааг татуулав

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы А/322 тоот захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ. Энэ хугацаанд явган хүний зорчих хэсгийн зам талбай хаасан 100 гаруй хайс хашааг татуулснаар иргэд зорчиход чөлөөтэй нийтийн эзэмшлийн зам талбай, гарц орцыг нэмэгдүүллээ. Сургууль, цэцэрлэгийн орчинд байдаг, явган хүний зам хааж, авто зам руу түрж орсон хашаа, хайсуудыг татуулж, хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн ажлууд үргэлжилж байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” үүдээ нээв

Олон улсын стандартад нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анхны сэргээн засах хөгжлийн төв үүдээ нээлээ. 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус төв нь дотроо хэвтэн эмчлүүлэх, бүх төрлийн усан эмчилгээ, хөдөлгөөнт эмчилгээ гээд олон төрлийн сэргээн засах эмчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн 180 гаруй мэргэжлийн эмч, ажилтантай анхны жишиг хөгжлийн төв болж байгаагаараа онцлогтой. Тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн газрын харьяаллын асуудал нь хэдэн жил шийдэгдэхгүй явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан хариуцсан агентлагийнх нь мэдэлд шийдэж өгөхөөр болов. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчиход ээлтэй орц, гарцуудыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

“Найрамдал” зусланд хууль бусаар газар эзэмшиж буй зарим ААН-ийн газрын зөвшөөрлийг цуцлав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон бусад албаны төлөөлөл “Найрамдал” зуслангийн орчимд үүсээд буй газар олголтын асуудлаар газар дээр ажиллан холбогдох шийдвэр гаргалаа. НИТХ-ын 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г “Найрамдал” цогцолборт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл энэ га газраас 124 аж ахуйн нэгжид газар олгогдсон байгаа аж. Хотын Захирагч нөхцөл байдалтай биечлэн танилцаж, хууль бусаар газар эзэмшдэг, барилга, байгууламж бариагүй байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуцалсан юм. Хуулийн дагуу өдгөө дээрх аж ахуйн нэгжүүдэд сонсгох ажиллагаа явагдаж байгаа бөгөөд удахгүй захирамжууд албажин гарах юм.

“ТӨЛӨВЛӨЛТ ТӨВТЭЙ ХОТ” БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсрууллаа

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцыг салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоотой боловсруулан хэлэлцүүлж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”, “Концепц”, “Ерөнхий төлөвлөгөө” гэсэн гэсэн үндсэн гурван үе шаттай хийхээр төлөвлөж ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол Улаанбаатар хотын амин сүнс учраас маш нухацтай хандаж, нарийн судалгаа тооцоотой эргээд гарах үр дүнтэй ажлууд хийгдэх ёстойг хотын Захирагч С.Амарсайхан удаа дараагийн хурлаар сануулж буй. Хотын Захирагчийн хувьд нэн тэргүүнд Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ суурьшлын бүсийн төлөвлөлт, бүтээн байгуулалтаар харуулахаар зорин ажиллаж байна.

Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газар байгуулав

Улаанбаатар хот сүүлийн 30-аад жил нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй, стандартгүй явж ирсний уршгаар өдгөө бид агаар, орчны бохирдолд нэрвэгдэж, авто замын түгжрэлд бухимдсаар байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн аваад, хотын зарим бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсний нэг нь Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрыг байгуулсан явдал юм. Энэ нь нийслэл хотын стандартыг боловсруулан батлуулж, аливаа тохижилт үйлчилгээ, бүтээн байгуулалтыг хийхдээ төр, хувийн хэвшлийн аль нь ч бай, нэгдсэн нэг стандарын дагуу, ард иргэдэд эрүүл, аюулгүй, ээлтэй байхаар төлөвлөж хийдэг болгох зорилго агуулж буй.

Шугам доторлогооны шинэ технологийг Монголд нутагшуулж байна

Ус сувгийн удирдах газрынхан Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээний цэвэр усны шугам доторлогооны шинэ технологийг нутагшуулж байгаа бөгөөд Сөүлийн гудамжны цэвэр усны шугамын шинэчлэлийг дуусгаж, өдгөө Чингүнжавын гудамжны төвлөрсөн шугам руу ороод байна. Монголд төдийгүй Азид дээгүүр ордог энэхүү технологийг нэвтрүүлснээр нийслэлчүүдийн ундны усны аюулгүй байдлыг хангахад том түлхэц болох юм. Мөн Улаанбаатар хотын ундны усны олборлолт, түгээлт, хяналтын нэгдсэн удирдлагын шинэ системийг нэвтрүүлэн шинэ шатанд гаргаж байна.

768 айлын “Орлогод нийцсэн орон сууцны хотхон” барих ажлыг эхлүүллээ

Агаар орчны бохирдлыг бууруулах, бага дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны 2000 айлын “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болов. Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын 5 га газарт “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх”-ээр баталсны дагуу 1100 айлын орон сууцны төсөл хэрэгжиж, 220 айлын орон сууцыг нь энэ онд ашиглалтад оруулна. Ингэснээр иргэд орон сууц түрээслээд, дараа нь түрээсэлсэн орон сууцаа өмчлөх боломжийг нэмэгдүүлнэ. Мөн Бага, дунд орлоготой иргэдийг “Орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороололд “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжийн 768 айлын орлогод нийцсэн орон сууцны хотхон барих ажлыг эхлүүллээ.

Налайхын шинэ замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна

Олон жилийн турш яригдсан ч ажил хэрэг болохгүй удсан Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлыг эхлүүллээ. Бүтээн байгуулалтын явцтай ойр ойрхон танилцаж, замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллаж байна. Замын ажил төлөвлөсөн графикийн дагуу амжилттай явж байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор тоосжилт ихээр үүсэж, хажуугийн замаар зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс усалгааны машин нэмэлтээр гаргуулж, мөн тоос дарагч тусгай бодис ашиглаж эхлээд байна.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ыг бүтээн байгуулалтын ажлыг арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан шаргуу ажиллаж байна.

Эх сурвалж: 

"ЦАГДААГИЙН АХМАДЫН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ БОЛЛОО
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​