БЗД-ийн 27 дугаар хороонд ''Нэг өдөр-Нэг хороо" хэсэгчилсэн арга хэмжээ болж байна


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 хорооноос дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэстэйгээ хамтран "Нэг өдөр-Нэг хороо" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 
Арга хэмжээний хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хийж, Нийтийн эзэмшлийн зам талбайд архидан согтуурч байгаа иргэдийг холбогдох хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх юм. 
Түүнчлэн тус хорооны нутаг дэвсгэрт нийтийн байр ажиллуулж хөлслүүлдэг иргэдэд хяналт тавьж, туслах үйлчилгээ үзүүлэх аж.


Энэ мэдээ таалагдаж байвал: