Өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас яллагдагчаар татагдан цагдан хоригдож байсан этгээд оргосон. Тэгвэл дээрх этгээдийг улс даяар эрэн сурвалжилж эхэллээ. Сэжигтэн ЁС.Төмөрийн онцгой шинж төрх болон холбогдсон хэргийнх нь тухай мэдээллийг иргэдэд тарааж сонор сэрэмжтэй байхыг холбогдох газруудаас нь анхаарууллаа.
Тэрбээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа ийнхүү оргожээ. Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.