Л.ЭНХ-АМГАЛАН: НИЙГЭМД ТУЛГАМДСАН ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЗОРИЛГООР ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА


УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар иргэдэд мэдээлэл хийж, санал сонсож байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийх үеэрээ "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 10 жил, гурван парламент дамжин эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын оролцоотой боловсруулсан. Давхар дээлийг тайлах, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, шүүхийн хараат бус ажиллагааг бүрдүүлэх, УИХ-ын гишүүдийн болоод гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг заалтууд багтаж байгаа. 1992 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хууль нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ард иргэдийн амьдралын сайжруулахад тодорхой үүргээ гүйцэтгэсэн. Нийгэмд шударга ёс тогтоох, монгол төрийн бодлого тодорхой байх, хөгжлийн бодлогын асуудлууд, хариуцлагын тогтолцоог бий болгох зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж нэгдүгээр хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм" хэмээн онцоллоо.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • DR. ADITY · [197.210.64.85] · 2019/07/01

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


  • мОНГОЛОО ГЭСЭН иргэн · [202.179.31.22] · 2019/06/22

    МАН-ЫХАНД үНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ ЯМАР Ч ЭРХ БАЙХГҮЙ. өөрсөддөө зориулж дордуулсан долоо биш, гучин заалтаа оруулах гэж элийрч байгаагаа больцгоо.


  • Зочин · [139.5.218.112] · 2019/06/21

    Асуудлыг өөрсдөө үүсгээд байгаа ш дээ. Түүнийгээ далдлах гэж үндсэн хууль руу чихэж, үндсэн хуулийг өөрсдийнхөө сонирхолд нийцүүлэх гэж улайрч байна. Жишээ нь төрд өмч байхгүй, байх ч учиргүй. Гэтэл монголын бүх баялгийг төрийн өмч гэнээ. Тэр чинь төрийн өмч биш, улсын өмч, өөрөөр хэлбэл улсыг бүрдүүлж буй олон түмний өмч билээ. Ийм л улаан, цагаандаа гарсан луйварчид шүү дээ.


  • Зочин · [139.5.218.112] · 2019/06/21

    Асуудлыг шийдэх чадваргүй гэдгээ мэддэггүй юм уу даа. Хүн гэмээ мэдэхгүй, тэмээ гэдгэрээ мэдэхгүй гэдэг л энэ байх даа. Эдний шоуддаг нэг асуудал нь "Улаанбаатарын утаа". Сайжруулсан түлш хийгээд утаа байхгүй болгоно гэдэг үлгэрт ч байхгүй. Тэгээд Улаанбаатарт нүүрс оруулахыг хорьсон нь хүмүүсийг хөлдөөж үгүй хийх бодлого бололтой.


  • Zochin · [172.58.187.122] · 2019/06/21

    Yag helsniihee esreg yum hiij baigaa


  • Зочин · [43.228.131.77] · 2019/06/20

    ОЛОН ЮУМ ХУЦАЛГҮЙ ТӨРӨӨС ЛИЦЕНЦ НЭРЭЭР МОГОЛЫН БАЯЛААС АВДАГИЙГ Л БОЛТУЛАА