Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төлөөллийн ардчилал устах ажээ!


…Уг нь Үндсэн хуулийн зарчим төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт гэж заасан ч  өөр нэг заалтдаа 76 хүнтэй УИХ төрийн дээд байгууллага гээд  томьёолчихсон.
Гэтэл  76 хүн нь намуудаар дамжаад мафёз болон  масон  бүлэглэлийн төлөөлөл болж хувирсан… Иймд 76 хүнтэй УИХ-ыг төрийн дээд байгууллага мөн гэж заасан Үндсэн хууль маань амьдрах чадваргүй болчихсон…

Д.Бямбасүрэн: Гаднын захиалгат бүлэглэл Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй “Зууны мэдээ” сонин.


1992 онд баталсан үндсэн хуулиас хойш бид 7 сонгууль явуулжээ. Угтаа бол 7 засгийн газар байх ёстой атал 15 засгийн газар огцорч, шинээр байгуулагдсан байна. Дундчилбал нэг засгийн газар 14 сарын настай туйлын тогтворгүй байж. Ийм хугацаанд манайх шиг өвлийн улиралтай улсад юу ч бүтээх боломжгүй  хугацаа бөгөөд гагцхүү тэд л “хоолондоо” орж арай чүү амжих юм.

Яагаад гэвэл УИХ төрийн дээд байгууллага учир засгийн газрыг байгуулдаг бөгөөд сайндаа л 16 сайд тэр “бялууг” хүртэх тул мөнхөд 60 дайсантай байсаар ирсэн  болоод тэд засгаа унагаж фракцаараа дараагийн ээлжийнхэн хоолонд орсоор иржээ.
Гэтэл дээрх хугацаанд бүх ард түмний тавиас дээш хувийн саналаар сонгогдсон ерөнхийлөгчид  таван хүн л  сонгогдсон бөгөөд нэг ч ерөнхийлөгч огцроогүй төдийгүй харин хоёр ерөнхийлөгч улиран сонгогдсон байна.
Хэрвээ 1992 оны үндсэн хуулиар ерөнхийлөгч засгийн газраа байгуулдаг, төсөв мөнгөө барьдаг  байсан бол бид таван л засгийн газартай өнөөг хүрэх байжээ. Ерөнхийлөгчийг нэг сая илүү хүн сонгодог бол УИХ-ын зарим тойрогт 5-6 мянган хүнээс сонгогдон гардгийг бид бүгд мэднэ. Гэвч бас ч гэж яахав ард түмний төлөөлөл буюу ардчилсан зарчим мөн юм.

Тэгвэл одоо батлах гээд улайраад байгаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ядаж тойргоо төлөөлдөг  УИХ  ямар ч эрхгүй болох бөгөөд сая гаруй хүний саналаар сонгогдсон ерөнхийлөгчийн бүх эрхийг хасаж ард түмний саналаар сонгогддог  төлөөллийн ардчилал устаж үгүй болох ажээ.
Масон маягийн гаднаас хамааралтай хэдхэн хүний гарт засгийн эрх мэдэл, шүүх эрх мэдэл орох өөрчлөлтөд тэд бэлтгэж байгаа ажээ.  Одоо  заалт бүрээр нь тулгаж харцгаая.  

Засгийн газрын сайд нарыг томилох эрхийг Ерөнхий сайдад өгч УИХ-ын гүйцэтгэх засаглалын институцийг байгуулах эрхийг бүрмөсөн эвдэх эхний санаархлыг тухайд;

ҮНДСЭН ХУУЛИЙН ОДОО БАЙГАА НЬ:

Гучин есдүгээр зүйл.

1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.

2.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

3.Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

ӨӨРЧЛӨЛТ НЬ:

“Гучин есдүгээр зүйл

1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон
Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэжээ.

Өмнө нь эрх мэдэл УИХ-ын 76-д байсан бол одоо эрх мэдэл Ерөнхий сайдын гарт төвлөрөх бөгөөд тэр нь намын доторх фракцын 4 хүртэлх лидертэй хамтарч бүх эрх мэдлийг хэрэгжүүлэх аж.
Энэ өөрчлөлтөөр УИХ хууль тогтоогч бус харин хууль батлагч, ёсчлогч болох бөгөөд ингэснээр ХУУЛЬ ТОГТООХ, ГҮЙЦЭТГЭХ ХОЁР ЭРХ МЭДЭЛ НЭГ ХҮНИЙ ГАРТ ТӨВЛӨРЧ ТОТАЛИТАРИ ДЭГЛЭМ СЭРГЭХ ЮМ. Энэ таван хүн  бүхнийг дангаараа шийдэх аж. Үлдсэн засгийн газрын гишүүдийг УИХ- аас буюу ард түмнээс сонгогдсон биш хүмүүсээр ерөнхий сайд бүрдүүлэх тул тэд гаднын байгууллага компанийн төлөөлөл төрийн бус байгууллагын хүмүүс орж ирэх нь!

Мөн өөрчлөлтийн 43 р зүйлд;

ӨӨРЧЛӨЛТ:

“Дөчин гуравдугаар зүйл

1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг
огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно...гэжээ.

Дараагийн Ерөнхий сайдыг тодруулж байж, одоогийн Ерөнхий сайдыг огцуурлах юм байна. Ерөнхий сайд огцорвол Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэдэг нь үндсэндээ Ерөнхий сайдыг ч, Засгийн газрыг ч СОНГУУЛЬ Л БИШ БОЛ ХЭЗЭЭ Ч ОГЦРУУЛАХГҮЙ гэсэн үг!
Ингэснээр ТОЛГОЙНУУДЫГ АВИЛГААР СОЛЬСОН БАЯРЫНХ ШИГ НЬ Ч, ДУБАЙ, ЭРДЭНЭТИЙН 49-ИЙГ ЗАЛГИСАН САЙХАНБИЛЭГИЙНХ ШИГ НЬ Ч БАЙ, 60 ТЭРБУМЧИН ЭРДЭНЭБАТЫНХ ШИГ НЬ Ч БАЙ, ЖДҮЧИН ХҮРЭЛСҮХИЙНХ ШИГ НЬ Ч БАЙ ХЭЗЭЭ Ч ОГЦРОХОО БОЛЬЖ ДАРАГУЙЛАЛЫН  ДЭГЛЭМ БҮРЭН УТГААРАА СЭРГЭНЭ гэдгийг үндсэн хуулиар баталгаажуулах ажээ.

Шүүхийн тухай өөрчлөлтүүд

ӨӨРЧЛӨЛТ:

9/Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэг:

“5.Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараах журмаар байгуулна:

1/ Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;

2/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна;

3/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгоно;

4/Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгоно.”

ӨӨРЧЛӨЛТ:

10/Тавин нэгдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг:

“1.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ.
2.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батамжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
3.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн
шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах
ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр
ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой,
хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно…гэжээ.

Шүүх эрх мэдлийг бүхэлд нь ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагуудаас салгаж, ардчилсан бус замаар байгуулагдсан өөрөө өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг, хаалттай гишүүнчлэлтэй, ард түмэн болон тэдний сонгож байгуулсан төрийн байгууллагын өмнө хариуцлага хүлээдэггүй байгууллага, эсвэл компани, хэрэг дээрээ бол нийгмийн онцгой бүлэг, кастад өгч байгаа юм байна. Гэхдээ шүүгчид 30 аас дээш настай, арван  таван жилээс дээш ажилласан  гэж онцлон заасан нь одоогийн авилгач шүүгчдээ хадгалан хамгаалж үлдэх санаа. Дээрх өөрчлөлтийг уншихад илүү тайлбар хэрэггүй юм. Өнөөх таван хүнээр толгойлуулсан засаг өөрсдийнхөө байх хугацаанд л шүүх засаглалыг ажиллуулж өөрсдийгөө хамгаалуулах бөгөөд бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч томилдог байсныг үгүй хийж өнөөх «Масон» л томилсоор байх ажээ.

Ерөнхийлөгчийн эрхийн тухайд  

ОДОО БАЙГАА НЬ:

Гучин гуравдугаар зүйл.

1.Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2/ Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхоороо
нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;

ӨӨРЧЛӨЛТ:

Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болсонд
Тооцсугай гэжээ.
Ингэснээр ;

А) Ерөнхийлөгчийн гүйцэтгэх засаглалын институцийг байгуулах эрхийг бүр мөсөн устгах,

Б) Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдлийг томилох бүх эрх мэдлийг устгах аж.

Газрын баялаг ард түмний мэдэлд байх тухайд

Уншигч та бүхэн одоо байгаа үндсэн хуулийг зургаагийн нэгд газрын доорх баялаг ард түмний өмч гэж заасан атлаа хоёр дугаар заалтад  төрийн өмч хэмээн өмнөхөө няцаасан  заалт байдгийг мэднэ. Гэтэл энэ тухайд тэд огт өөрчлөлт хийгээгүй яг тэр хэвээр нь орхисон байна.

ОДОО БАЙГАА НЬ:

Зургадугаар зүйл.

1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.

3.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үндсэн зорилт хийгээд үр дагавар;

А) УИХ ба Ерөнхийлөгч гэсэн ард түмнээс сонгож байгуулагддаг төрийн эрх барих     байгууллагуудын эрх мэдлийг эвдэн устгаж, үндсэндээ ард түмний төрийн эрх       барих ардчилсан тогтолцоог чимээгүй халж, улс төрийн цөөхөн эрх мэдэлтнүүд (олигарх) төрийн эрхийг барих тогтолцоог бий болгох гэсэн төрийн эргэлтийн шинжтэй өөрчлөлт хийх гэж байгаа ажээ. 

Б) Ерөнхий сайдад сайд нарыг томилох буюу, Засгийн газрыг байгуулах, болон төсвийн бүх эрхийг төвлөрүүлснээр УИХ-ыг бүрмөсөн Ерөнхий сайдаас хараат болгох зорилго шууд агуулжээ.

В) Ингэснээр Хууль тогтоох, Гүйцэтгэх эрх мэдэл зөвхөн Ерөнхий сайдад төвлөрөх, УИХ нь хэрэг дээрээ Ерөнхий сайд, Засгийн газрын хүсэл зоригийг хуульчлагч, ёсчлогч болох ажээ.

Г) Засгийн газрын дийлэнхийг УИХ-ын гаднаас, өөрөөр хэлбэл, сонгуулийн бус замаар бүрдүүлэх, Ингэснээр сонгуулийн бус засгийн газар байгуулагдах үндсэн хуулийн өөрчлөлтийг бэлтгэж буй ажээ.

Би хуульч биш нийтлэлч хүн учир гэнэн дүгнэсэн байж болох ч Үндсэн хууль гэдэг бол ард түмэнтэй хийх гэрээ учир энэ сэдвээр  санал бодлоо хэлж буй хүн бараг үл харагдах тул иргэний үүргээ биелүүлж өөрчлөлтийн төслийг одоо байгаа үндсэн хуулийн заалтуудтай харьцуулан дүгнэж цаашид мэргэн олон санал бодлоо хэлэхийг уриалж бичив.  

Төрмөнх

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Бат · [202.9.43.42] · 2019/06/25

    Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо


  • Д.Ганхуяг 99116570 · [202.179.24.110] · 2019/06/25

    Үндсэн хуульд ганц өөрчлөлт оруулах хэрэгтэй. Газар,газрын хэвлий, байгалын баялаг төрийн өмч гэснийг ард түмний эсвэл иргэдийн нийтийн өмч гэж. Төрийн өмч гэснээс үүдээд 76 УИХ-ын гмшүүн, 18 сайд, ерөнхийлөгч, Дээд шүүхийн хэдэн гишүүн 30 жилд 6-7 удаа солигдон хулгайлж дуусгалаа. Үүний баталгаа бол ТӨР гэх энэ өндөр албан тушаалд ажиллаж байсан нөхдүүд олноороо идсэн уусан, эх орноо худалдсан хэрэгт орооцолдоод байна. Гадныхнаас авилгал авч тэдэнд үйлчмилсэн гэх мэдээлэл ч үнэн болох нь олны дүгнэлтээр нотлогдож байна. Иймд дэлхийн жишгээр ард иргэдийн дундын өмчид нь шилжүүлж, тэдний хараа хяналтыг оруулахгүй бол энэ улс дуусахнээ. Яахаараа 76 гишүүн, ерөнхийлөгч, дээд шүүхийн гишүүдийн өмч мөн гэж зарлах гээд байгаа юм бэ???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????


  • Зочин · [43.228.131.77] · 2019/06/24

    игэдийн төлөөлөл гэх 1992 оны үдсэн хуулинд барууныханы сэм шургуулсан иргэдийн хурлын төлөөлөгчид хэмээх ажилд садаа болох, цаашдаа самуун дэгдээх хөгжл дэвшилыг үгүй хийх хачин заалт одоо хүртэл амь бөхтэй бна .. энэ бол төр засаг ард түүмний эрх ашигыг урьдал болгож шудрага зарчимаар явхад саад болоод зогсохгүй ард иргэдийн дунд иргэний дайн дэгдээх маш аюултай зүйл байгааг авч хаяах хэрэгтэй .


  • Зочин · [203.91.112.198] · 2019/06/24

    манай улс маш сайхан хөгжиж байгаа шүү амерк ангил япон мэт биднээс хөгжлөөрөө аль эрт ард хоцорсон худлаа гэвэл бид нэг хүнд оногдох дээд сургуулиараа дэлхийд нэгд нэгхүнд оногдох эрдэмтэн докторуудаараа нэгд за тэгээд нэг хүнд оногдох гавьятнууд машин гар утас хамгийн гол зүйлээ мартаж нэг хүнд оногдох дарга нараараа бүрч нэгд оржээ нэгэл зүйлээрхамгийн сүүлд хоцорч явна тэр нь үйлдвэр завод за за үүгээрч яахав бид ажил хийж биеэ зовоож яах юм зээл аваал сайхан амьдарчих юм чинь юу ч хийдгүй компаниуд хэдэн зуугаараа байж л байхад


  • DR. UROLOGIST · [105.112.55.155] · 2019/06/24

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


  • Д.Ганхуяг 99116570 · [202.179.24.110] · 2019/06/23

    Ард түмнээс наицхан асуулт асуух хэрэгтэй. Үүнд: Газар, газрын хэвлий байгалын баялаг хэний өмч вэ? гэж асуух хэрэгтэй. Үүнийг л төрийн өмч гэж тодорхойлсноос болж хамаг баялгаа харийнхан болон МАНАН мафид алдсан, ядуурсан, өрөнд орсон. Дэлхий бүх оронд дээрх өмч нь нийтийн буюу ард иргэдийн дундын өмч гэж явдаг. Төрийн өмчид төр өөрөө бий болгосон тухайлбал төрийн ордон, амралт, орон сууц, автогарааж гэх мэт зүйлийг хамруулдаг. Яагаад төрийн өмчид оруулдаггүй вэ? Төр гэж хэн бэ? Үнэн хэрэгтэй 4 жилд нэг удаа солигддог 76 гишүүн, 18 сайд, ерөнхийлөгч, дээд шүүхийн хэдэн шүүгч орж байна. Хоёрдугаарт, эдгээр нь байсхийгээд солигдон дараагийн ээлжүүд ээлжлэн гадныхантай хамтарч идсээр одоо дуусгах нь. Иймд нэн даруй ард түмний нийтийн өмч гэж зарлах хэрэгтэй.Төрийн өмчгэсэн нэр томьёог АНУ тэргүүтэй барууны орны дээрэмчид манайд лобидон оруулсан. Тэдгээрийн гар хөлний нэг бол Лүндаажанцан. Чимид агсан амьд байхдаа төрийн өмч гэж Үндсэн хуульд оруулсан мшний нүгэл гэж хэлээд дэлхийн бүх орон нийтийн дундын өмч гэдэг юм. Тэр үед Очирбат гэсэн хэсэг нөхөд архиар дайлж согтуулж байгаад гарын үсэг зуруулчихсан байна билээ гэж 1006 онд ярьж байсан юм.


  • ЗОЧИН · [202.179.31.22] · 2019/06/22

    иЙМ ТЭНЭГ, ЭЛИЙ БАЛАЙ, ГЭМТ ХЭРЭГТНЭЭР ДҮҮРСЭН, МӨНГӨӨР СОНГОГДСОН ман-ЫН ГИШҮҮД ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ ЁС СУРТАХУУНЫ ЯМАР Ч ЭРХГҮЙ ШҮҮ?????


  • Zochin · [172.58.187.122] · 2019/06/21

    Oortei chin sanal neg bna, lundeejantsan baigaa tsagt hezee ch ard tumnii tald huuli garahgui !! Ene huuliin tosliig eserguutsej bna.