Нийгэм / 2018/01/05 / 21

Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчөө хамтдаа огцоръё



Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар утаатай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож агаарын бохирдлын асуудлыг шийдэхгүй бол УИХ-ыг тараах санаачлага гаргана гэж мэдэгдсэн билээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгчид хандан үг хэлэв.

Тэрбээр "Бид утааны асуудал хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхлаа.

Гурван удаа УИХ-ыг тараах тухай ярилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь санал болгосноор мөн ийм саналаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцсөнөөр тараана гэж заасан байдаг. Ерөнхийлөгч энэ хавраас эхлээд утаа арилахгүй байна гээд УИХ-ыг тараах тухай гудамжаар ярьж гүйх тухай ярилаа. Монгол төрийн тэргүүн ийм зүйл ярьж болохгүй. Дөргүй бух шиг явж байгаа төрийн зохион байгуулалтаас бид өнөөдөр салах цаг болсон. УИХ дээр орж ирээд шантааж маягийн зүйл яриад гараад явдаг. Үндэсний үйлдвэрлэгчид утааг арилгах арга замын талаар үзэсгэлэн гаргасан байхад тэнд ашиг хонжоо хайсан луйварчид байна гэж хэлчихээд гараад явлаа. Ингэж болохгүй. Ерөнхийлөгч та юм хийх гээд оролдож байгаа бизнес эрхлэгчдийг ямар нүдээр хараад байгаа юм бэ. Зөвхөн энэ хүнд хамааралтай, энэ хүнд таалагдсан хүмүүс л энэ төрлийн бизнесийг хийх ёстой болж байна уу. Эсвэл юу ч хийхгүй таг дуугүй сууж байх ёстой юм уу. Ингэж төрийн тэргүүн хүн төрийн хутгуур байдлаар яваад байгаа нь монголын ард түмэнд сайнаар нөлөөлөхгүй. Би ерөнхийлөгчид энэ үгийг хандан хэлж байна.

Утаатай холбоотой асуудлаар одоо УИХ-аар хэлэлцэж байгаа тогтоолын төсөлд нэмэх асуудлуудад Ерөнхийлөгчийн хэлсэн санаанууд туссан байсан.

Тэдгээр зүйлүүдийг нь бид хүлээж аваад баталчихад болно. Утаатай холбоотой асуудлаар улс төр, шоу хийдэг зүйл чинь хэрээс хэтэрлээ. Утаатай холбоотой асуудлаар хүмүүст хариуцлага үүрүүлэх ёстой гэвэл УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, олон удаа сонгогдсон гишүүд хамтдаа огцоръё. Хариуцлагаа хамтдаа үүрье. Бид 10 жилийн дотор үүнийг шийдэж чадах боломж байсан. Харамсалтай нь үүнийг хийж чадсангүй. Үүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, олон удаа сонгогдсон УИХ-ын гишүүд ч хамаатай. Олон түмэнд таалагдахын тулд утааг арилгахгүй бол та бүхэнд арга хэмжээ авна гэж ярьж байгаад гонсгор байна.

Утааны асуудлаар би маш тодорхой байр сууриа илэорхийлсэн. Хийх ажлаа тодорхой болгож төлөвлөгөөтэй ажилламаар байна.

Агаарын бохирдол, утааг бууруулахын тулд хэн нь юу хийх, ямар төсөв хөрөнгө зарцуулах вэ гэдэг маш тодорхой саналтайгаар цаашаа явах зарчмын тухай саналаа хэлсэн.

Түүнээс биш цаашдаа бие биенийгээ хүчээр далайлгах зарчмаар явж болохгүй. Засгийн газар утааны асуудлаар маш тодорхой байр суурь, маш тодорхой хуулийн төсөл, маш тодорхой шийдвэрээ гаргаад энэ хаврын чуулганд УИХ-д танилцуулах хэрэгтэй" гэлээ.



  • Зочин · [202.70.41.102] · 2018/01/08

    Энэ хов живийг ерөнхийлөгчид бэлтгэж өгч байгаа хүн нь нөгөө алдарт З.Энхболд шүү дээ.


  • зочин · [202.9.41.27] · 2018/01/07

    ХАЯАНХЯРВАА ЭНЭ ИХ ТЭНЭГ ХҮН ЮМАА??? УДАХГҮЙ ЧИ ДАРХАНЫ ВАГЗАЛ ДЭЭР БӨБ ӨӨ?? БОЛНООЧИ,,,,,,


  • Зочин · [202.9.42.219] · 2018/01/07

    УИХ-ыг тараана гэсэн үгэн дээр хэл ам татлаад байнаа даа. Ерөнхийлөгч: утаанаас гарахын тулд ядууралаас гарах хэрэгтэй, хөдөөг хөгжүүлэх хэрэгтэй л гэж тодорхой ярьж байна. Хаянхярваа нар болохоор утаанаас болж УИХ тардаггүй гэж шал хөндлөн юм ярих юмаа. Хэрүүл хийлгүй зөв талаас нь бодоцгоож нэгдэх л хэрэгтэй.


  • Зочин · [43.242.243.123] · 2018/01/07

    http://xzmoney.club/6462695870532/ линкээр орж бүртгүүлээд гэрээсээ мөнгө олоорой


  • ene henii site ve · [112.72.11.116] · 2018/01/07

    dandaa neg taliig bariad baina sh yy ??????? . iim bol setgegdel bichih shaardlagagui sh dee ???????????????


  • neg taliin baridag site baina · [112.72.11.116] · 2018/01/07

    ene site henii site ve ? dandaa neg taliin medee ogood baidag ?????????. ene esvel barulgiinh baih shig


  • Тэнэгт · [27.123.212.139] · 2018/01/06

    Дарханаас гарсан энэ эр сэтгэцийн өвчтэй дэгээ. Яриж байгаа нь нэг л биш .Энэ эрэнцэрийг сонгосон Дарханчууд ичиж үхэж байгаадаа.Маргах юмгүй.Яасан олгой вэ.Хэллэж байгаагаа боддог тархи байхгүй дэгээ.Шар хаданд хэвтэж гэвэл гайхахгүй дээ .


  • гишүүн · [202.179.26.28] · 2018/01/06

    энэ аманцар банди их хуцнаа.ИХ хурлыг тараах нь түмэн зөв ер нь МАН -ын дотоод хямрал улс орныг сүйрүүлж байна. ЭНэ намыг татан буулгаж үйл ажиллагааг нь хориглох хэрэгтэй.


  • zochin · [103.229.120.152] · 2018/01/06

    хүчний байгууллагынхны тэтгэврийн насыг 5 жилээр нэмээд 65-аа багасгах нь зөв шүү


  • ЗОЧИН · [124.158.95.14] · 2018/01/06

    МАН-ЫН 65 МАЛ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ ЭЭ. ТЭР ОЮУНХОРОЛ НЬ ЮУ ЮУ ГЭЭД ХУЦААД БЛАА. УТАА ГАМШИГИЙН ХЭМЖЭЭНД ОЧООГҮЙ Ч ГЭХ ШИГ, ЭНЭ МАН-ЫХАН ҮНЭН МЭДРЭЛ МУУТАЙ МАЛНУУД???. АМЛАЖ АМЛАЖ ГАРЧ ИРЧИХЭЭД ЭСРЭГЭЭРЭЭ ТАТВАР НЭМЖ, ТЭТГЭВРИЙН НАС УРТАСГАЖ, ЕРӨӨСӨӨ Л ҮХ ГЭЭД БГАА ЮМ УУ??? ИЙМ УТААТАЙ ХОРТОЙ НӨХЦӨЛД ХҮН ЕР НЬ 60-65 НАСЛАХ УУ??? УИХ-ЫН 76 -Г ХУРДАН ТАРААЯ.


  • гайхав · [27.123.212.134] · 2018/01/06

    ажил яриад утаагаа буурууля тэхгүй бол хариуцлага тооцье гэхээр ярдаг нохой шиг уурлаж байгааг нь хардаа ер утаагүй больё гэх бодол энэ хулгайчид алга


  • жаргалан · [103.229.120.147] · 2018/01/06

    Хаянхярваа төрийн мөнгөн хөрөнгөөр УИХ-д заларсан нэгэн. Энэ хөгжлийн төлөө юу хиив.. бидэнд мэдэгдсэн зүйл алга. ЗӨв дуугарсныг өөлж суудаг ховдог шунахай хүн.нэгэн жалгын төлөөлөгч. үүнийг огцруулахаар хүн. УИХ-д нэр дэвшигчдийг дээд шүүх сайн шалгаж дэвших мандатыг олгож байя..Идсэн уусан хүнийг УИХ-аас цэвэрлэе. Сонгуулийн үеэр ҮХ-ийн ЦЭЦ сайн шигшиж нэр дэвшүүлье. тэгвэл энэ хүн шиг төрийн хөрөнгө ашигладаг үйлдэл зогсоно.


  • Зочин · [43.242.243.190] · 2018/01/06


  • Зочин · [103.229.122.41] · 2018/01/06

    bugdeeree


  • Зочин · [66.181.184.161] · 2018/01/05

    ENE NEG ATIISAN HULGAICH YARISAN YARIAANAAS N ZUVHUN IH HURAL TARAAH TUHAI UG DEER L GONSHIGONOOD BAIH YUM USHUU ZUNDUU HEREGTEI YUM HELLEE SHDEE GISHUUN BISH BOLHOOS UHTLEE AIJ BAINAAA DA MUU HULGAICH


  • зочин · [66.181.182.107] · 2018/01/05

    зөв зөв


  • зочин · [66.181.160.95] · 2018/01/05

    Маш зөв ярьж байна. Дэмжиж байна аа


  • зочин · [103.26.195.187] · 2018/01/05

    өмнөх жилүүдэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн,яамны сайд байсан утааг дийлэээгүй шүүдээ, огцорвол хамтдаа байх нь зөв. Адилхан шийдэж чадаагүй учраас


  • Зочин · [103.229.121.159] · 2018/01/05

    Эрхэм гишүүний үгнээс утаатай тэмцэх тухай бодит санаа нэг ч харагдсангүй! Ийм л хий хоосон сайхан ярьж чаддаг хүмүүс олон бга болохоор улс орон маань яаж хөгжих вэ дээ! Харамсмаар...


  • Зочин · [103.229.121.159] · 2018/01/05

    Олон удаа сонгогдсон гишүүд гэж дахин дахин хэлжээ хэ хэ өөрөө яахын бол?! Тэд нар руу чихчихээд бултаад үлдчих санаатай юм болвуу?


  • xaylaggui hayan · [202.21.118.2] · 2018/01/05

    za bitgii huts chi ooroo utaa arilgah talaar yu yarisiin utaa nemegduulj zabhanaas baahan ail abchraa bizdee