fbpx ҮНДСЭН ХУУЛИЙН АРД ОЮУТОЛГОЙГ НУУВ УУ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 25 секунд

ҮНДСЭН ХУУЛИЙН АРД ОЮУТОЛГОЙГ НУУВ УУ?

Оюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй гэх асуудал саяхан л улс төрийн хүрээний гол сэдэв байлаа.  УИХ-д байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг жил гаруй хугацаанд хийсэн дүгнэлтээ гишүүдэд танилцуулсан.  Ажлын хэсгийн дүгнэлтэд үнэндээ нааштай зүйл байгаагүй.  Тэд Оюутолгойн гэрээний зарим заалтыг зайлшгүй  өөрчлөх шаардлагатай гэж үзэв.  Тус дүгнэлтийг парламент үргэлжлүүлэн хэлэлцэж, ямар нэгэн шийдэл, дүг­нэл­тэд хүрэх  байсан ч Үндсэн хуулийн өөрчлөлт яриад л Оюутолгойн асуудал таг чиг болчихлоо.

Мөн Ажлын хэсгийн тухайн дүгнэлттэй зэрэгцэн  АТГ-аас Оюу­толгойн гэрээнд хийсэн шалгалт,  Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн  дүгнэлтийг  ҮАБЗ-ийн  гишүүдэд хүргүүлсэн билээ.  АТГ-аас хийсэн шалгалтаар Оюутолгойн гэрээтэй холбоотой маш ноцтой баримтууд тогтоогдсон байдаг.  Үүнийг АТГ-ын дарга асан  Х.Энхжаргал ажлаа өгөхийнхөө өмнө хэлж байв. Түүнчлэн аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтаар ч тийм  нааштай хариу гараагүй.  Ерөнхий аудитор асан  Д.Хүрэлбаатар мөн л “Оюутолгойн гэрээг шалгуулахгүй гэсэн хар хүч парламентад байна” гэж хэлээд албан тушаал өгч байв.  Үүнийг тэр  зүгээр ч нэг хэлчихээгүй байх.   Ийнхүү Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт парламент дээр гацаж, хууль хяналтын байгууллагын дүгнэлт  ҮАБЗ-ийн гурван гишүүний  сейфэнд Улсын нууц гэсэн тэмдэгтэйгээр хав дараатай байх болов.

Уг нь Оюутолгойн гэрээ ашигтай, ашиггүй байх нь монголын ард түмний хувь заяатай шууд холбогдох асуудал. Энэ асуудал УИХ, Засгийн газар,  Ерөнхийлөгч, эх оронч  улстөрчдийн хувьд том сорилго байлаа. Хууль хяналтын байгууллагын дүгнэлт нь нэгэнт гарчихсан,  УИХ дахь ажлын хэсэг нь “ашиггүй” гээд хэлчихсэн байдаг.   Бүх зүйл тов тодорхой байхад энэ асуудлыг хойшлуулж гацаахгүйгээр шийдсэн бол  улстөрчдийг үнэлэх байв. Улс орныхоо хөгжлийн төлөө байгаа парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар юм бол энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцээд арга хэмжээ аваад л явах байсан даа. Гэсэн ч эсрэгээрээ улстөрчид Оюутолгойн гэрээтэй холбоотой шалгалт, дүгнэлттэй танилцсан ч  бүлхи залгисан мэт дуугүй байх болов. Одоо ч бүүр энэ асуудал анхаарлын төвд байхаа болив.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд  Оюутолгойн гэрээг шалгах УИХ дахь ажлын хэсгийн санал дүгнэлт, парламентаар хэлэлцэгдэхээс өмнө “Риотинто”-гийн мэдэлд очсон байдаг.  Гишүүд байр сууриа илэрхийлэхээс өмнө  компанийн удирдлагууд гэрээнд үг, үсэг, таслалын ямар ч өөрчлөлт оруулахгүй гээд шууд л хэлчихсэн.  Үүний хариу мэдэгдлийг хэн ч явуулж чадаагүй. Монголын төр засаг яаж ч чадахгүй барьцаалагдчихсан байдаг юм. Ичсэн нэрэндээ тэд Оюутолгойн гэрээний шалгалтын дүнг нууж, мартагнуулахаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг олны анхааралд оруулж ирэв дээ янз нь. Ингэж улстөрчид Оюутолгойг мартаад, Үндсэн хууль гэж ярьж эхэлсэн байдаг юм.  Нэг томоохон дуулианыг нөгөөгөөр нь дарах аргыг л тэд хэрэглэж байна.  Бас нэг бодууштай зүйл нь энэ аргыг манай хэд өөрсдөө бодож олсон л байгаа даа.  Арай гаднаас, далайн цаад талаас манай парламентыг удирдаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулчих юм биш байгаа.  Уг нь үзэл баримтлалдаа үнэнч парламент бол эхлээд Оюутолгойн гэрээ, түүний араас Үндсэн хуулийн өөрчлөлт ярих байсан юм.  Гэтэл гэнэт  Үндсэн хууль өөрчлөхөөр улайрч эхэлсэн нь нөгөө талаар Оюутолгойг л мартаг­нуулах  хэн нэгний арга байх даа.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Сургууль, цэцэрлэгийн урсгал засварыг VIII сарын 15-нд дуусгана
Сургууль, цэцэрлэгийн урсгал засварыг VIII сарын 15-нд дуусгана
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​