fbpx ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР.ТАКЕШИ КАСАЙ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 34 секунд

ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР.ТАКЕШИ КАСАЙ МОНГОЛ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсийн Захирал Такеши Касай энэ сарын 23-27 ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын эхний өдөр тун завгүй байсан бөгөөд анхны уулзалтаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай уулзсанаар эхэллүүлээ. Тус уулзалтанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад хүмүүс оролцов.

Ноён Такеши Касай бүсийн захирлын хувиар Монголд хийж буй анхны айлчлал нь энэ бөгөөд тус уулзалтаар ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, эрүүл хотын хүрээнд эрүүл иргэн аж төрөхөд тулгамдаж байгаа асуудал, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нийслэл болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай санал бодлоо солилцсон юм.

Үүний дараа Төрийн ордон руу хөдлөж, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх-д бараалхав. Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчид ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны чуулганаар дамжуулж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах дээд түвшний механизм болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн үйл ажиллагаанд оролцох зэргээр тус байгууллагатай идэвхитэй хамтран ажиллаж ирсэнийг Ерөнхий сайд онцлон хэлэв.

Мөн энэ өдөр Салбарын Сайд Д.Сарангэрэл, Бүсийн Захирал ДР. Такеши Касайг хүлээн авч уулзсан юм. Сайд хэлэхдээ Монгол улсын Засгийн газар “өвдсөн хойно эмчлэх биш, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх” стратеги буюу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгуурласан эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх зорилттой ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд үндэсний хэмжээнд халдварт болон халдварт өвчлөлийн эрт илрүүлэг, оношлогоонд иргэдээ бүрэн хамруулах, улмаар өвчилсөн иргэдийг эмчилгээнд хамруулах цогц үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Ялангуяа вируст гепатитын халдвар, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар зэрэг халдварт өвчний шаардлагатай тусламж үйлчилгээг иргэд санхүүгийн онцгой хүндрэлгүйгээр авах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллаж байгаа гэлээ.

Мөн энэ өдөр ноён Др Такеши Касай Эрүүл мэндийн аюулгүй байдал хийгээд олон салбарын хамтын ажиллагааны өндөр түвшний хуралдаанд оролцсон бөгөөд уг хуралдааны хэлэлцүүлгийн гол сэдэв нь томуугийн цартахалын бэлэн байдлыг хангах тухай асуудал байлаа. Боловсрол, нийгмийн хамгаалал, төсөв санхүү, байгаль орчин, онцгой байдал зэрэг олон салбарын оролцоо, хамтын ажиллагааг хангах талаа Монгол улсын Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, ажилладаг болохыг онцолсон юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Такаши Касайг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа
Такeши Касай Монгол Улсад анх удаагаа ирж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ын ирэх таван жилийн хамтын ажиллагааны бодлогын баримт бичигт тусгах шаардлагатай гэж үзсэн хүн ам дунд зонхилон тохиолдож буй өвчин, учир шалтгааны талаарх ерөнхий мэдээллийг өгөв.
Мөн энэ асуудалд цаашид анхаарал хандуулж ажиллахыг уулзалтад оролцсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгаж, Эрүүл мэндийн яамаар дамжуулан нягт хамтын ажиллагаатай байхыг ДЭМБ-ын төлөөлөгчдөөс хүсэв.

Шуурхай удирдлагын нэгжийн байранд орон нутаг дахь харъяа байгууллагууд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Касайтай шууд холбогдон цахим хурал хийж,  нийгмийн ноцтой байдал, гамшгийн үед салбар хоорондын хамтын ажиллагаа хэрхэн явагддаг талаар санал бодлоо солилцлоо. Үүний дараа Томуугийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсанаар өнөөдрийн ажил өндөрлөж байна. Маргааш ноён Такеши Касай Дундговь аймагт ажиллана.

Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Монголын Жюү жицүгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​