О.Дөлгөөний эмчилгээнд Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг хандивлалаа


Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байна. 

Элэг нэгт монголчууд нэгдэн түүнд туслахаар "Pray4dulguun" аяныг эхлүүлэн дэлхийн өнцөг булан бүрээс сайхан сэтгэлийн хандив тусламж илгээсээр байгаа. 

Цахим орчинд үүсээд буй энэхүү давалгаанд Их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэгдэж О.Дөлгөөний эмчилгээний зардалд 10 сая төгрөг хандивлалаа. 

Тэрбээр "Сайхан сэтгэлт Монголчууд маань үнэхээр сэтгэл нэгдэж чадаж байна.Хэлж ирдэггүй зовлонг туулаад гарна шүү Дөлгөөнөө. Олон хүн чиний төлөө залбирч байна. Босоод ирээрэй ахын дүү. Хичээгээрэй эрхэм дүү минь" гэжээ. 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ooo · [202.179.24.163] · 2019/07/09

    ugsun yumu uguugui gesen ats


  • Жудаг · [64.119.19.142] · 2019/07/02

    Хүний сайхан сэтгэл


  • Хүрэлхүү · [66.181.186.243] · 2019/06/28

    Манай аварга ч нүнжигтэй байна шүү. Авьяаслаг сайхан хүү олны сэтгэл шингэсэн дэм тусаар босоод ирэх байх аа...


  • Зочин · [103.26.193.65] · 2019/06/25

    аса аваргаа юм хайрла, юм хайрла, юм хайрла


  • Tegmeersen dee · [108.218.234.108] · 2019/06/25

    150 saya $-n hurungutei hun gej Japanii TV-r garaad baisiin, 1 dinner-iin munguu handivlahad yahav dee


  • zochin · [124.158.95.138] · 2019/06/25

    Manai abarga mundag shuu.