З.Энхболд: Ц.Элбэгдоржийг АТГ-т очиж над шиг мэдүүлэг өгөөсэй гэж хүсч байна


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд /06.26/ АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ. Энэ талаараа тэрээр цахим хуудаснаа лайв хийж мэдээлэл өгсөн юм.  Тэрээр  “Би АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэтийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга миний бие болон тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлэн УИХ-д хэлэлгүйгээр авсан энэ буруутай үйл ажиллагаандаа хань татаж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу АТГ-т мэдэгдлээ. УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Тиймээс хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэдэг гурван жилийн өмнөх байр суурь одоо ч хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос З.Энхболд биш юм. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-т очиж над шиг мэдүүлэг өгөөсэй гэж хүсч байна.   Эрдэнэтийн 49 хувь монголд ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдгийг  УИХ хэлэлцэж тухайн үедээ шийдвэрлэх ёстой байсан. Тиймээс энэ хэргийн учрыг хуулийнхан олох гээд ажиллаж байгаа юм байна. Ажилд нь саад бололгүй хурдан шуурхай шийдвэрлүүлье  гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • АН-ын гишүүн · [202.179.27.214] · 2019/06/27

    Эрдэнэтийн 49 хувь, Оюу"толгойн луйварыг дэлхийд толгой цохьдог эдийн засагч-шинжээч нар зуун зуунд дэлхийд байгаагүй луйвар гэж нэрлэж байна. Манай шүүхийнхэн болон МАНАН-гийнхан МЕГЙ төсөл, манайхан үүнгүйгээр амьдрахгүй гээд байна. Учир нь өөрсдийнх хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүд нь энэ 2 үйлдвэрт 2 дахинаас доошгүйгээр шахаа хийж тэдний хармааг түнтийлгэдэг ажээ.


  • Зочин · [103.111.68.3] · 2019/06/27

    З.ЭНХБОЛД ЗӨВ ЯРЬДАГ САЙН ИНЖЕНЕР ЭЛБЭГЭЭ ТАРВАГА БОЛ ЭНЭ НИЙГМИЙГ ХОЛИОН БАНТАН БОЛГОСОН ЭТГЭЭД МАД БАЙСАН БОЛ ШАРААД ХАЯЧИХСАН......


  • Elbegdorjiig barij horih heregtei. buh muu mu · [66.181.161.96] · 2019/06/27

    Zochin


  • Зочин · [192.82.65.160] · 2019/06/27

    Энэ асуудал чамтай холбоотой шүү дээ. УИХ-ын дарга байсан тэр үед мэдхийн дээдээр мэдэж байсан. Алдаа гаргахаас өмнө хэлэх хэрэгтэй байсан. Намын дарга нь байсан шүү. Одоо болохоор хөндий юм ярьж болохгүй. АН төр засаг байрьж байса. ҮАБЗ нь АН-н 3 гишүүн