Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан А нас барсан хэргийн шалгалтын ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа. Гэтэл тус ангид дахин нэг ноцтой асуудал гарчээ. Тодруулбал, энэ сарын 24-25-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед байлдагч нар хоорондоо зодолдож нэгнийгээ хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Тухайн үед дөрвөн хал цэрэг хоорондоо зодоон үүсгэж, нэгнийгээ гэмтээсэн гэх мэдээлэл байна.
Гэмтсэн цэргийг эмнэлэгт хүргэж, урууланд нь дөрвөн оёдол тавьжээ. Болсон явдлыг Зүүнбаянгийн цэргийн ангийн удирдлагууд нууцалж байгаа гэх ба Зэвсэгт хүчний жанжин штабт энэ талаар мэдээлэл ирүүлээгүй байв. Түүнчлэн зодоон үүсгэсэн болон гэмтэл авсан цэргүүдийг бусдаас нь тусгаарлаад байгаа аж.
Харин Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ талаар тодруулахад "Ийм мэдээлэл тус ангиас ирээгүй" гэлээ.