МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ


 Өнөөдөр НАМЗХ-ны 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон залуучууд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардлага хүргүүллээ. Тэд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дүрэмд дөрвөн жил тутамд холбооны их хурлаа хуралдуулна гэж заасан байдаг. Гэтэл НАМЗХ 2015 оны зургадугаар сарын 20-ны өдөр тавдугаар их хурлаа хийсэн бөгөөд, түүнээс хойш хуралдаагүй байгааг хэлсэн. Тиймээс дүрэмд заасан хугацаа өнгөрөөд байгааг тул ийнхүү НАМЗХ-ны VI Их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж байгаа ажээ. Ингэхдээ төрийн их баяр наадам, бүх нийтийн амралтаас өмнө ээлжит VI их хурлаа зохион байгуулж дүрмээ баримтлан ажиллах шаардлагыг хүргүүллээ. Мөн холбооны их хурлыг яаралтай хуралдуулах шаардлагыг тавьж байгаа нь хэн нэгэн дарга, албан тушаалтныг огцруулах, шинэ дарга томилох зорилгогүй бөгөөд гол үндэслэл нь намын залуучуудын үйл ажиллагааг сайжруулах, шинэ шатанд гаргах гэдгийг тодотгов. Тэгвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс уг шаардлагыг хүлээн авч ойрын хугацаанд НАМЗХ-ны их хурлыг зохион байгуулах тал дээр анхаарч ажиллахаа хэллээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргзн · [202.179.27.195] · 2019/06/28

    кк ийм Хууль завхаруулагч Дэд даргатай Нам яаж Олны дунд Ам сайтай байх вэ дээ Наадхи чинь Худлаа л хариу өгөө шүү дээ