fbpx Х. Баделхан сайд та ТББ-д толгойгоо мэдүүлж, барилгачдаа хохироох хэрэггүй шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 28 секунд

Х. Баделхан сайд та ТББ-д толгойгоо мэдүүлж, барилгачдаа хохироох хэрэггүй шүү

УИХ-ын гишүүн Х. Баделхан Барилга, хот байгуулалтын Сайд болоод чамгүй хугацаа өнгөрлөө. Хотын өмхийтэй тэмцэх, ипотекийн зээлийг хөдөлгөх гээд олон олон бодлогын асуудлыг шийдэх нь Таны хүлээсэн үүрэг байсан. Гэвч өнөөдрийг хүртэл бүтсэн зүйлс,  гарт баригдаж нүдэнд харагдах шийдэл, үр дүн харагдахгүй л байна.  

Зарим нэг нь дөнгөн данган эхлэл төдий л байна. Хийсэн зүйл гэвэл барилгын салбарын амин сүнс болсон сургалт, тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага нэртэй баян компаниудын нэгдэл “Монголын барилгын үндэсний ассоциаци” хэмээх ТББ-д  өгсөн. Энэ нь хүнд суртал, хүлээгдэл, авлигыг арилгах боломж  олгоно гэж үзсэн бөгөөд агуулгын хувьд зөв шийдвэр байсан гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Нөгөө  нэг талдаа олон улсын жишиг ирээдүйгээ харсан  шийдэл болсон.  

Гэвч Х. Баделхан сайд  төрийн нэрийн өмнөөс  бодлогыг нь хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн “Монголын барилгын үндэсний ассоциаци” хэмээх  хөрөнгө санхүүгээр бийлэгжүү энэ ТББ-даа толгойгоо мэдүүлээд удаж байна.  Тус ассоциацийнханы хувьд гар бариад бугуй барина гэгч болж,  энэ янзаараа бол даварсаар даварсаар Дагвын оронд гэгч болох янзтай. 

Тодруулбал, "Монголын Барилгын үндэсний ассоциаци" ТББ ерөнхийлөгч Д. Цэрэнжигмэд, Гүйцэтгэх захирал Л. Хулан нар тусгай зөвшөөрөл олгох төрийн ажлыг төрийн өмнөөс хийж буйгаа мартан өөрсдийн өмч, эрх мэдлийн асуудал  мэтээр ханддаг болсныг  ярих хүн цөөн биш болжээ.

Тусгай зөвшөөрөл олгох нэг цэгийн төвлөрсөн цэг Барилгын хөгжлийн төвд байрладаг. Хотын төв хэсэгтээ,  ойр дөт, иргэд орж гардаг,  сайн мэддэг. Гэтэл Монголын Барилгын үндэсний ассоциацийнхан тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний төвөөс салган  нүүлгэхээр зорьж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл энэ төвийг тэд өөрсдийн дэргэдээ байлгахаар ажиллаж байна.

Барилгын хөгжлийн төвийн  үйлчилгээний нэгдсэн төв нь барилгачид, барилгын аж ахуйн нэгжүүд бүхий л асуудлаа шийддэг төрийн үйлчилгээгээ авдаг нэгдсэн төв. Энд тусгай зөвшөөрөл ч багтана. Гэтэл одоо  тус төвийг "Монголын Барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын өмч  болгон салгах гэж байгаа нь энэ. Энэ нь барилгачид байтугай тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар үйлчлүүлэх олон хүнийг төөрөгдүүлсэн, нааш цааш холхиулсан,  төвөг чирэгдэл учруулсан  шийдвэр болох гэж байна.

Ингэж нэг Төрийн бус байгууллагын толгойг илж, үйлчилгээний дэвшил шуурхай байдлыг алдагдуулж,  сахил хүртээд шал дордов гэдэг шиг юм болох гээд байгааг сайд Та эрхбиш анзаарч байгаа гэж найдъя. 

Х. Баделхан сайд та өмнөх бодлогын асуудлуудаа шийдэж бидэнд тус болдоггүй юмаа гэхэд  битгий гай болооч.

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” эхэллээ
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” эхэллээ
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​