fbpx Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 51 секунд

Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав

Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн явцыг тус албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцуулсан юм. Тэрбээр, “Албан даалгаврын хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүллээ. “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд 16 255 иргэн өөрийн хөрөнгөөр  2 тэрбум 188 сая төгрөг, 5770 байгууллага, аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр 12 тэрбум 960.6 сая төгрөгийн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийсэн. Зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, аюулгүй байдлын шаардлагад нийцээгүй зөрчил бүхий 103 хаяг, мэдээллийн байгууламж, 30 хулдаасан хэвлэл, 15 түр самбар, 26 тулгуурт байгууламжийг албадан буулгав. Мөн ногоон байгууламжийн мод сөөгний хэлбэржүүлэлтийн жилийн хүрээнд 2019 оны гуравдугаар сараас Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Охь мандал ХХК, Хан-Уул ТҮТ ОНӨААТҮГ, Чингэлтэй ТҮК ХХК-ууд хариуцсан гудамж талбайд 10.773 мод, 35.800 ургамлан хашлага хэлбэржүүлж, 120.000 ам метр зүлэгжүүлэлт хийгдээд байна. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн шон дээгүүр зөвшөөрөлгүй татсан шилэн кабелиудыг цэгцлэх, албадан буулгах, гэрэлтүүлгийн шонгийн аюулгүй байдал, өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр 2019.04.15-2019.06.15-ны хооронд хотын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцан ажилладаг 13 байгууллагууд өөрсдийн хүн хүч, машин техник, нөөц бололцоогоо ашиглан өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын 71 гудамжаар татагдаад байсан 93 393м кабелийг цэгцэлж, 20000м кабелийг албадан буулгаж устгалд орууллаа” хэмээв.

Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хэрэгжилтийн талаарх товч мэдээлэл хийв. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа “Дүүргийн Магсаржав, Замчдын гудамжинд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна орчны тохижилтыг сайжруулахаар шаардлага тавьж, хугацаатай мэдэгдэх хуудас өгч, хяналт тавьж ажиллаж байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний санал авах зэрэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 50 метр орчмын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ гүйцэтгэх талбайг хариуцуулсан зураглалыг хог хаягдлын олон нийтийн байцаагчаар хилийн зурвасыг тогтоолгож, хорооны Засаг даргаар баталгаажуулах ажлыг 2019.04.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж 303 байгууллагын гадна орчны 50 м газрын зураглал хийлгэн мэдээллийн сан үүсгэж, шаардлага тавьж ажилласнаас хаягаа солиулсан 21, ногоон байгууламж тариулсан 28, ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав суурилуулсан 15, гадна болон дотор талдаа камер хийсэн 29 байгууллага буюу нийт 93 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тохижилтын ажил хийлгэсэн” гэв.

Хан-Уул дүүргийн Засаг дарга С.Алдаржавхлан “Давхардсан тоогоор 36 ил задгай худалдаа, сүүдрэвч, ТҮЦ эрхлэгчдэд албан шаардлага хүргүүлсэн. “Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл” 18 ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч сонсох ажиллагаа хийсэн. Нийтийн эзэмшлийн зам талбайн  285  гэрэлтүүлгийн шон хоорондын 8550 урт метр цахилгааны утсыг стандартын дагуу цэгцэлсэн” хэмээв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Дүүргийн төсвийн хөрөнгөөр нутаг дэвсгэрийн хэмжээнд зургаан чиглэлд 88 дундын болон эцсийн зогсоол байдгаас шаардлагатай байршлуудад саравч хийх зураг төсөв гарган байршлын судалгаа хийгдэж таван байршилд буюу 12 дугаар хороонд хоёр ширхэг, 17 хороонд нэг ширхэг, 18 хороонд нэг ширхэг, 19 дүгээр хороонд нэг ширхэг саравч байрлуулан хүлээн авсан” гэсэн юм.

Дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайланг сонссоны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Дүүргийн Засаг Дарга болон хороодын Засаг дарга нар дүүргийнхээ нутаг дэвсгэрт тогтмол биечлэн ажиллаж холбогдох үүрэг чиглэлийг өгч хэрэгжилтийг хангуулах. Аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох дүрэм журмыг сурталчилж мэдээллээр хангах. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон орон сууцны хороолол доторх орчныг тохижуулах, арчлах, цэвэрлэх, сандал, хогийн сав, хогийн бункер, цинкэн савнуудыг засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, ариутгаж халдваргүйжүүлэх, гэрэлтүүлгийн болон гэрлэн дохионы шон дээр нааж буй зарыг тухай бүрт нь хуулж, цэвэрлэх, арга хэмжээ авах, мэргэжлийн байгууллагуудтай уялдаж ажиллах"-ыг онцгойлон анхааруулж, энд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Мөн  Хог хаягдлын тухай хуульд дүүргийн Засаг дарга нар хог цэвэрлэх цуглуулах тээвэрлэх компанийг тендерийн хуулийн дагуу сонгон шалгаруулах гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг Даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний 285 дугаар захирамжаар дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн. Дүүргүүд энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Хог цуглуулалт тээвэрлэлт бүрэн хийгдэхгүй байгаа тул машин техник хүрэлцэхгүй байгаа хорооддоо хуулийн дагуу тендер зарлаж хог тээвэрлэх үйл ажиллагааг яаралтай зохион байгуулахыг анхааруулж байна гэсэн тодорхой хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Түмэн олныхоо итгэлийг хүлээсэн “АРДЫН ЭЛЧ”-үүд тодорлоо
Түмэн олныхоо итгэлийг хүлээсэн “АРДЫН ЭЛЧ”-үүд тодорлоо
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​