"Сүүн далай ээж" хэмээх дуугаараа олны танил болсон дуучин Б.Аззаяа Lady Gaga -гийн продюсер “Adam H”-тай хамтарч ажиллахаар болжээ
Тэрбээр энэ тухайгаа “2019.6.30. Энэ өдөр амьдралд маань маш сайхан үйл явдал болсон сайхан өдөр болж өнгөрлөө. Анх удаа өөрийнхөө авьяас чадварыг сорьж оролцсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хоёр мянган хүүхэд залуусаас шилдэг 14-т үлдэж, дэлхийн хэмжээний шилдэг “ Lady Gaga -гийн продюсер “Adam H”, түүний баг хамт олонтой хамтран ажиллах гурван дуучны нэгээр сонгогдож чадсандаа маш их баяртай байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.