ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд Засгийн газрын хуралдааны үеэр яригдсан асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Жаст”-ын Ш.Батхүү нартай холбоотой тодорхой хэмжээний эд зүйл битүүмжлэгдсэн байгаа гэдэг мэдээллийг бид өнгөрсөн долоо хоногт өгч, хэвлэлүүд энэ мэдээллийн нууцаас гаргах нь зүйтэй гэж шаардлага тавьж байсан. Үүний дагуу ЗГХЭГ-аас АТГ-т хүсэлт тавьж Жастын Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбумын өртөг бүхий нэр бүхий 185 объект байна гэсэн жагсаалтыг авсан. Үүнийг та бүхэнд ил болгож байна.
Энд байгаа ихэнх колонкууд одоо хүртэл ашиглагдаж байгаа ч ямар ч мөнгө байхгүй гэж Ш.Батхүү мэдүүлээд байгаа нь харамсалтай. Энэ маягаар төрийн мөнгийг үнэгүйдүүлж сурсан бүлэг хүмүүс байна. Жишээ нь Хөгжлийн банкинд нэг ч төгрөгний зээл төлөөгүй хүмүүс байгаа. Тэд анхнаасаа л зээл авахдаа төлөхгүй байх зорилготой байсан нь харагдаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна. Одоо шүүхэд өг гээд байгаа. Шүүхэд өгүүлэх нь нь тэдний хувьд баяр бахдалтай зүйл. Яагаад гэвэл хэргийг нь шүүхэд өгөхөөр авсан зээлийнхээ 10 юм уу 15 хувийг авилгач шүүгч нартаа өгдөг юм шиг байгаа юм. Ингээд л хэрэг нь дарагдаад, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад, олон нийтийн анхаарлаас замхраад алга болдог.
Бид мөн ХАА-н яаманд байгаа бүх зээлүүдийг гаргаж үзэж байгаа. Нэр хүндтэй нэр бүхий аж ахуй нэгжүүдээс авахуулаад бүгд зээлээ төлөөгүй байна. Яасан гэхээр шүүхэд өгчихөө гэдэг. Шүүх дээр очихоор мөн л хэрэг нь дараагдаад, шүүгч нар нь баяжаад улс хохирдог.
Олон улсын банк санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаах томоохон схем байна гэж хараад эхэлчихсэн. Монгол Улсад мөнгө угаасан гэх зүйл ангиар шийдэгдсэн нэг ч хэрэг алба байна.” гэлээ.