Монгол Улс анхны хурдны замаа нээлээ


Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Шин Хаймин  болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Зам барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг БНХАУ-ын "Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп" ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ. Туслан гүйцэтгэгчээр "Бадрах Ойл" ХХК, "Эрдэнэ зам" ХХК, "Ард капитал" ХХК ажилласан байна. Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар болжээ.

32.2 км үргэлжлэх хурдны авто зам нь асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал 6 эгнээтэй. Нийт зургаан гүүр, 20 нүхэн гарц, 28 ширхэг дугуй хоолой, автобусны зогсоолгүй. Эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • DR. PRADHAN · [197.210.53.85] · 2019/07/11

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


  • зочин · [103.194.176.117] · 2019/07/06

    хурдны зам болохоор манай хэдэн мулгуунууд эр бяраа сайхархаж ёстой нэг тултал нь гишгэх байлгүй тэр тоолонгоор аолон хүнийг цааш нь харуулах байлгүй нөгөө цагдаад төьөг удхана дээ


  • huulch · [43.228.131.90] · 2019/07/06

    ene hurdnii zam mon uu 80 km ees deesh gardaggui hurdnii zam gej sonsoogui um baina


  • иргэн · [66.181.183.184] · 2019/07/05

    казахууд хүртэл шинэ нийслэл барьчихаад байхад бид анхны хурдны замаа тавьж байдаг. хугацаа их алдлаа даа, өдийд манай улс сайхан болчих боломж ыүрэн байсан.