Наадмын эл өдрүүдэд аагим халуун байсан бол өнөөдрөөс эхэлж баруун зүгийн нутгаас эхэлж усархаг аадар бороо орохыг Ус цаг уурын орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн хур бороотой.
Төвийн болон хойд хэсгийн нутгаар их хэмжээний бороо орсны улмаас үер буусан байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал орох замд үер бууж аялж зугаалж явсан машинууд усанд боогдсон мэдээлэл байна.
Мөн Жанхай ордог зам ч борооны улмаас эвдэрч, их хэмжээний ус тогтсон тул явахад хүндрэлтэй болсон талаар аялагчид хэлж байгаа юм. Тиймээс амралт зугаалгаар хөдөө гадаа явахдаа хувийн байдлаа сайн хангаж явах, машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайн хангах, дулаан хувцастай явах, мөн орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг тээврийн цагдаагийн газраас болон Онцгой байдлын албанаас анхааруулав.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ:XАТГАЛ ОРОХ ЗАМД ҮЕР БУУЖ МАШИНУУД БООГДЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.