fbpx Улсынхаа нэр хүндийг унагасан хулхи дипломатчдаасаа салах цаг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 14 секунд

Улсынхаа нэр хүндийг унагасан хулхи дипломатчдаасаа салах цаг болжээ

Монголчууд дипломат ёсны баялаг уламжлалтай. Энэ ёс төр улстай зэрэгцэн бий болсон гэвэл 2000- 3000 жилийн түүхтэй болж таарах нь. Их Монгол Улс, Эзэн Чингис хааны үед энэ алба өндөр хэмжээнд хөгжиж, олон улс оронтой харилцаж ирсэн гэдгийг бид харьд довтолгосон элч, төлөөлөгч, түүхээсээ мэдэх билээ. Монголын элч, төлөөлөгч, дипломат албаны түүхийг батлах алтан гэрэгэ хөдөлшгүй баримт биш гэж үү. Гадаадын улсуудад эх орноо төлөөлөн суугаа дипломат ажилтнуудыг бид “төрийн алтан аргамжаа” хэмээн хүндэтгэн нэрлэдэг. 

Их гүрнүүдийн дээрэнгүй бодлого, дэлхийн улс төрийн хүнд хэцүү, ээдрээт цаг үед “төрийн алтан аргамжаа” болсон дипломат ажилтнууд маань эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болгож, олон улс оронтой харилцаа тогтоон, дэлхийн хэмжээний санал, санаачилга гарган хэрэгжүүлж ирсэн. Монгол дипломатч олон улсын байгууллагыг толгойлсон нь цөөнгүй. Тэр хэрээр дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүнд өссөөр ирсэн. Эх орныхоо газар шорооны төлөө, их гүрний дээрэнгүй бодлогыг сөрөн зогсож, тэдний шууд оролцоотойгоор хэлмэгдэн, амь үрэгдсэн дипломатч ч бий. Энэ бүхэн монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ахмад дипломатчдын минь гавьяа билээ. Тэдний халаа болсон дипломатчид хүлээсэн үүргээ өнөө ч нэр төртэй биелүүлсээр байгаа. Гэсэн ч шилжилтийн гэх ороо бусгаа цагт нэр хүндтэй энэ албанд танил тал, намын нэрээр шургасан, улс төрийн карьер нь дууссан, шагналын журмаар явсан нэг хэсэг хүний балгаар “алтан аргамжаа” маань алдуурахад хүрэв. Ийм замаар Монгол Улсаа гадаадад төлөөлөн суусан, олон улсын Конвенцын дагуу халдашгүй эрхтэй болсон хулхи дипломатчид улс эх орноо гэхээсээ албан тушаалаа өөрт олдсон боломж хэмээн харж, хууль бус зүйлд нэр холбогдох болсон билээ. Дипломат албаа мөнгө олох боломж гэж үзсэн тэд дэлхийн тавцанд улсынхаа нэрийг багагүй баастсаныг сүүлийн 20 гаруй жилд тэдний үйлдсэн, ичгэвтэр олон хэрэг явдлыг бид мэдэх билээ.

Томилогдож очоод хэдхэн хонож байхдаа суугаа орныхоо хуулийг зөрчиж, хөөгдсөн, ажлаа хийхээсээ илүүтэй казинод сууж байдаг Элчин сайд гээд дипломатчидтай холбоотой нүүр улайм хэрэг явдал олон. Дипломатчийн халдашгүй эрхээ ашиглан хийдэг гол бизнес нь утаат болон хар тамхины наймаа гэдгийг батлах цөөнгүй баримтыг энд дурдаж болно. Олонд мэдэгдсэн болон нууж хаагаад өнгөрсөн зарим хэрэг, ийм хэрэгт холбогдсон дипломат ажилтнуудын талаарх цөөнгүй баримтыг бид олж авлаа. Бидэнд байгаа мэдээллээр бол БНПУ-ын Цагдаагийн газраас манай нэр бүхий дипломатчдыг Шенгений орнуудын хэмжээнд эрэн сурвалжилж байжээ. Тус улсын цагдаагийн байгууллага энэ ажиллагаагаа өргөжүүлж, Монголын дипломатчдыг эрэн сурвалжилж байгаагаа Европын бүх улсад зарласан аж. Энэ ажиллагааны хүрээнд манай дипломат ажилтан асан нэгнийг өнгөрсөн наадмын өмнөхөн Москвад саатуулсан байна. Саатуулагдсан хүнийг н.Өлзийдүүрэн гэдэг болохыг бид мэдлээ. Тэрбээр 2004-2008 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд дипломат алба хашиж байхдаа Польшийн хилээр бараа бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй аж. н.Өлзийдүүрэн нь тэтгэвэрт гарсан гэх мэдээлэл байна.

Монгол Улсаас Европын зарим оронд сууж асан дипломатчид онцгой албан татвартай бараа болох утаат тамхийг Украинаас хямдхан худалдан авч өөр улс руу хууль бусаар нэвтрүүлдэг контрбандын хэрэг 2004 оны үеэс үүдэлтэй гэх. Эдүгээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Н.Наранбат, Хонконгод сууж асан Ерөнхий консул С.Эрдэнэ (Европод дипломат алба хашиж байхдаа бусад улсын хилээр их хэмжээний тамхи хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдож байсан. Гэсэн ч эрх баригчид, далд эзэд нь түүнийг ТЕГ-ын дэд даргаар томилуулж, бригадын генерал цол хүртээсэн юм. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгчийн саналаар эргүүлэн татсан) ГХЯ-нд ажиллаж байгаа зөвлөх X.Даваадорж, Лаост суугаа Монгол Улсын Элчин сайдын зөвлөх А.Батсайхан, дипломатч Х.Жанцан (Төрийн ёслолын албаны дарга), С.Эрдэнэбаяр (Истанбулын Ерөнхий консулын газарт жолоочоор ажиллаж байсан) нарыг Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа гэх.

Тус улсын хууль сахиулах байгууллагаас эрэн сурвалжилж буй хүмүүсийн дотор Б.Болор гэдэг нэр байгаа нь дипломатч X.Даваадоржийн гэр бүл (ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын эгч) аж. “Баримт бичиг хуурамчаар үйлдэн, акцын тэмдэггүй, онцгой албан татвартай барааг Польшийн нутагт хууль бусаар нэвтрүүлсэн, татвараас зайлсхийж, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн” хэмээн Люблин хотын Цагдаагийн газраас тэднийг эрэн сурвалжилж буй юм байна. Гэм буруутай нь нотлогдвол дээрх хүмүүсийг дор хаяж 2.5 жил хүртэлх хугацаагаар хорих, 30 мянган ам.доллароос доошгүй хэмжээний торгуулийн ял тэднийг хүлээж байна. Зүүн Европ, ОХУ-д сууж асан манай дипломатчид тамхины хууль бус наймаанд голчлон холбогдож иржээ. Хамгийн сүүлд буюу энэ оны тавдугаар сарын 3-нд Чехээс Германы хилээр дипломат ачаа нэрээр оруулаад саатуулагдсан 70 кг хар тамхины хэрэг болов. Дөрвөн сая шахам еврогоор үнэлэгдэх ийм барааг тээвэрлэнэ гэдэг нь томоохон сүлжээний найдвартай зөөгчөөрөө хийлгэдэг, амь насанд халтай үйлдэл болохыг мэргэжилтнүүд өгүүлж байна. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар таван удаагийн үйлдлээр 600 шахам кг мансууруулах бодис зөөсөн нь тодорхой болж, бараа нь хэдэн арван сая ам.доллароор үнэлэгдэнэ. Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суудаг Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшигийг орхиё гэхэд С.Эрдэнэбаяр нь хар тамхины наймааны томоохон сүлжээний гишүүн байж болохыг хууль сахиулагчид үгүйсгээгүй.

Учир нь тэрбээр Швейцарт ажиллаж байхдаа 2005 онд Польшийн хил дээр саатуулагдаж, оргон зайлснаар түүнийг эрэн сурвалжилж байсан бөгөөд энэ ажиллагаа хэвээр байгаа гэдэг мэдээг Польшийн тал өнгөрсөн зургадугаар сард гаргасан байна. С.Эрдэнэбаяр энэ хугацаанд Гадаад хэргийн хэд хэдэн сайдын жолоочоор ажиллаж, аятайхан “нуувчинд” орсон байжээ. Гадаад харилцааны сайдууд, тус яамны дарга нарт эрхэлсэн, эсвэл дээрээсээ дээд зэргийн татаастай байсан энэ хүн өмнө нь гадаадад хэд хэдэн удаа томилолтоор ажиллаж байсан байх юм. Гадаадад сууна гэдэг техникийн ажилтнуудад битгий хэл мэргэжлийн дипломатчдад хүртэл тийм ч хялбар олддог томилолт биш. Гэтэл энэ хүнд тэр бүхэн алга урвуулахын дайтай амархан бүтэж байсан нь хачирхалтай. 2017 онд АНУ-аас томилолтоо дуусгаад дөнгөж ирсэн, дахин томилогдохгүй гэдэг нь тодорхой, мөн дараагийн томилолт хүртэл дор хаяж гурван жил хүлээдэг байтал, 2018 оны долдугаар сард Истанбулд ажиллах болсон нь нэлээд хэл ам дагуулж, Гадаад харилцааны яамныхан “Хэний хүн болоод нэг улсаас ирээд нөгөөх рүү нь явдаг байна аа” гэж шивэр авир хийж байсан гэдэг. Гадаадад суух ажилтнуудын томилолт, тушаалыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга гаргадаг боловч сайд нь мэдээгүй, оролцоогүй гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.

Тэгэхээр түүний томилгоонд Гадаад харилцааны сайд нөлөөлөөгүй юм гэхэд мэдэж л байсан байж таарна. С.Эрдэнэбаярыг ямар гавьяатай гэж гадаадад ойр ойрхон томилсноо Д.Цогтбаатар сайд олон нийтэд биш юм аа гэхэд хууль хяналтын байгууллагынханд тайлбарлах биз ээ. Сайдын жолооч учраас томилогдов уу, эсвэл өөр учир байна уу. Польшийн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа нэрсийн дотор өөрсдөө байгаагаа Гадаад харилцааны яамныхан мэддэг гэлцдэг. Тагнуулынхан ч тэдний булхайг мэддэг хэрнээ мэдээгүй юм шиг загнаж, яамныхныг шантаажлахдаа ашигладаг байсан бололтой юм. Энэ нь даамжирсаар өнөөгийн байдалд хүргэжээ гэвэл үгүй гэх хүн хэд бол. Энэ бүхнээс үзвэл утаат болон хар тамхины бохир бизнесийн сүлжээ Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газрыг хэрсэн байжээ гэж дүгнэж болохоор.

Тэгвэл энэ сүлжээний тор хэрхэн тэлэв. БНТУ-ын Истанбул хотод суудаг Монгол Улсын Ерөнхий консулын газрын дээрх хоёр ажилтан Германы хилээр хар тамхи нэвтрүүлж, саатуулагдсан даруйдаа Ерөнхий консулаар ажиллаж байгаад сарын өмнө нутаг буцсан Э.Мөнх-Очиртой холбогдож, аврал хүссэн гэх мэдээлэл байдаг. Э.Мөнх-Очирыг орлон үлдсэн Ерөнхий консулыг түр хамаарч байсан Б.Энхмөнх рүү яагаад яриагүй юм бол. Шаардлага тавьсан түр хамаарагчтайгаа С.Эрдэнэбаяр “Миний дүү ахтайгаа олон юм яриад яах вэ” гэж, Б.Баттүшиг нь болохоор “Би тусгай хүн, чамд падгүй” гэж харилцдаг байсан тухай Консулын газрынхан холбогдох хүмүүст ярьсан байдаг. Э.Мөнх-Очир уг нь МАН-ын гишүүн, тус намаас УИХ-д хоёр ч удаа нэр дэвшин сонгогдсон. 

Тухайн үед МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх 2012 оны сонгуульд түүнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан тул тэд ам муруйж байсан удаатай гэж тус намд ойр нэгэн ярьж байхыг санав. Татгалзах шалтгаан ч байсан бололтой. Нэр дэвшээгүйдээ гоморхсон Э.Мөнх-Очир 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийг дэмжин МАН-ын эсрэг ажиллаж, шанд нь Истанбулд суух Ерөнхий консулын томилгоог авсан гэх юм. Уг нь тэрбээр Элчин сайдын суудал горилж байсан ч 2012 онд засгийн эрхийг авсан Ардчилсан намынхан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батхишигээс салахын тулд түүнийг БНТУ-д Элчин сайдаар томилон явуулжээ.

2016 оны сонгуулийн өмнөхөн Э.Мөнх-Очир мөн л АН-д үйлчилж, Ц.Элбэгдоржид Туркэд Элчин сайдаар томилогдох хүсэлтээ илэрхийлж байсан талаар намын нөхөд нь шивэр авир хийж байсан. Гэвч сонгуулийн дүн өөрөөр гарсан тул түүний санаархал бүтээгүй бололтой. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч ялсан тул тэрбээр мөнөөх хүсэлтээ гүйцэлдүүлэхээр хөөцөлдсөн гэж яригддаг. Дипломат ажлын туршлагагүй түүнд Турк рүү зүтгэх шалтгаан юу байв? Энэ бүхнийг дурдсаны учир Э.Мөнх-Очирыг Туркэд суулгахаар зүтгүүлсэн, сүүдэрт байгаа тэр албан тушаалтнууд дээрх хоёр хүний холбогдсон хар тамхины сүлжээтэй хамаатай юм биш биз гэж хардахад хүргэв. 

Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар 2017 оны зун Истанбулд томилогдож, намар нь Испанийн Консулын газраас Шенгений виз авч, нэг биш удаа Европын орнуудаар зорчсон мэдээ байна. Үүнийг Э.Мөнх-Очир мэдэж байсан байж таарна. Тэр ч байтугай 2019 оны гуравдугаар сарын сүүлчээр С.Эрдэнэбаяр Герман руу явжээ. Хар тамхи тээвэрлэхдээ унаж яваад Германд хураалгасан тансаг зэрэглэлийн машиныг 2018 оны эцсээр авсан гэх бөгөөд “Дипломат дугаартай ч, хувийн хэрэгцээнийх” гэж ГХЯ-ныхан тайлбарласан ч чухам ямар эх үүсвэртэй мөнгөөр авсан юм бол. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар томилогдохоосоо өмнө бие биенээ мэддэг байсан, эсэх, Истанбулд монгол иргэн олон, Консулын ажилтнууд турк хэл эзэмшсэн байх шаардлагатай байтал англи хэл гадарладаг төдий Б.Баттүшигийг яагаад тэнд томилох болов, энэ нь санамсаргүй давхцал уу, эсвэл санаатай томилгоонууд уу гэдгийг манай хууль хяналтын байгууллагынхан шалгаж буй гэж найдъя. 

Дипломат албаны хуулиар бол гадаадад томилогдох ажилтны хугацаа гурван жил байсан юм. Дипломат ажилтан улсын зардлаар хоёр жилд нэг удаа эх орондоо амардаг бөгөөд үүний дараа мөн л улсын зардлаар нутаг буцах болдог тул дээрх хуульд 2016 онд оруулсан өөрчлөлтөөр томилолтын хугацааг дөрвөн жил болгож, энэ нь 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш томилогдсон дипломат ажилтнуудад хамааруулахаар болсон. Гэтэл аль 2014 онд Истанбулд томилогдсон Э.Мөнх-Очир таван жил суусныг юу гэж үзэх вэ? Энэ нь Гадаад харилцааны яамны томилгоо хариуцлагагүй, хуулиа баримталдаггүйг харуулж байна бус уу. Томилолтын хугацаанд Э.Мөнх-Очир Улаанбаатарын Сонгинохайрхан дүүрэгт гольфын талбай байгуулан ажиллуулж иржээ.

Гадаад харилцааны яаманд идээ бээр бугшсан, хариуцлага, сахилга сул, төрөл садангаар дүүрсэн гэдэг байсан бол одоо хууль бус наймаачид, улс орныхоо нэр хүндийг уландаа гишгэгчид, гадаадын цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдагсад нарт ээлтэй үүр болсон дүр зураг харагдах боллоо гэхэд хилсдэхгүй нь. Энэ бүхнийг Засгийн газар хянаж, дипломатчдын хариуцлагыг сайжруулах, Монгол Улсын нэр хүндийг өргөх, дипломат ажилтныг сонгон шалгаруулж ажилд авах шалгуурыг чангатгахгүй бол өнөөгийн удирдлагуудынх нь арга барилаар хол явахгүй нь дээ. Энэ бүхнийг олж харсан Ерөнхийлөгч гадаадад суух Элчин сайд нарын томилгоог голдиролд нь оруулах ажлын эхлэлийг тавиад байгаа нь сайшаалтай.

Д.Галдан

Эх сурвалж: Өнөөдөр сонин

‘’Шинэ технологи-эерэг хандлага, соёлтой үйлчилгээ” аянд идэвхтэй оролцоно уу
‘’Шинэ технологи-эерэг хандлага, соёлтой үйлчилгээ” аянд идэвхтэй оролцоно уу
 
Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав
Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Үнийн өсөлтөд “Торгуулсан” өрхийн бодит орлого

Үнийн өсөлтөд “Торгуулсан” өрхийн бодит орлого

Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ

Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​