С.Амарсайхан: Гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд бүх талууд хичээж ажиллах шаардлагатай


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай уулзан, цаг үеийн хийж хэрэгжүүлж буй ажлууд ямар түвшинд хэрэгжиж байгааг тодруулан, цаашид удааширч буй түргэвчлэх шаардлагатай зарим ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албанд олон нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг эцэслэн гаргах, Хот байгуулалт, хөгжлийн газарт зөрчилтэй барилга байшингуудын тоог нэгтгэн гаргах үүрэг өглөө. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг цогц болгох төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах, замын бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь дуусгахад онцгой анхаарах, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон юм.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хуралдааны төгсгөлд “Хаа хаанаа хариуцлагатай байж гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд бүгдээрээ хичээж ажиллах шаардлагатай байна. Бодлого шийдлийн нэгдмэл зорилготой, хариуцсан ажилдаа сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахыг та бүхнээс хүсье” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [182.160.39.0] · 2019/08/24

    hotiin darga niitiin teever avtobusnuudiinhaa hogjmiig bagasgaach. avtobusnii hogjmiig hogjiltei ornuudiin jishgeer horigloh heregtei.