Конор МакГрегор болчимгүй үйлдэл хийсэндээ уучлалт гуйжээ


UFC-ийн хөнгөн жингийн аварга Конор МакГрегор болчимгүй үйлдэл хийсэндээ уучлалт гуйжээ. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сард Дублины бааранд нэгэн өндөр настай иргэний биед халдсан байна.

МакГрегор хэлэхдээ “Би юу болж өнгөрснийг мэдэхгүй. Миний буруу. Мэдээж тухайн хүн бааранд цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсэж ирснээс биш өдрийг таагүй өндөрлүүлнэ гэж бодоогүй байх.

Энэ явдал таван сарын өмнө болсон. Би эртхэн гэм буруугаа хүлээн, уучлалт гуйх ёстой байж. Миний буруу байсан. Намайг дэмждэг бүх хүнээс уучлалт хүсэж байна. Би ээждээ, гэр бүлийнхэндээ, намайг сургаж хүмүүжүүлсэн хүмүүст маш их өртэй. Миний энэ спортод ирсэн шалтгаан бол хүмүүсийг хамгаалах явдал юм" гэж хэлжээ.

Конор МакГрегорыг Дублинд олон нийтийн газарт бусдын биед халдаж танхайрсан хэрэгт буруутган, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.


Энэ мэдээ таалагдаж байвал: