АРХАНГАЙ АЙМАГТ ДАХИН НЭГ УУРХАЙГ ХААЛАА


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ  зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.

Энэ үеэр  улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг  нь бүрэн зогсоолоо.

Ажлын хэсгээс  “Сэншивэе Монгол” ХХК”-нд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийг холбогдох хуулийн дагуу гүйцэтгэж, орон нутагт хүлээлгэж өгөхийг үүрэг болгов.

Н.Цэрэнбат сайдаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй  ААН-ийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллан холбогдох үүрэг чигэлийг өгч  байна.

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [103.194.176.117] · 2019/08/25

    Өмнөговь аймгийн Цогтцэций суманд дахь Ухаа Хупаг бол MSC -ын эзэн Оджаргалын хувийн өмч бас Мандаловоо сумын Олон Овоот алтны уурхай Алтжин грүппийн Алтан авгайн хувийн уурхай Таван Толгой Транс Ажнай корпацын Д Батэрдэнэнийн хувийн өмч эдгээрийн яах гэж байна


  • зочин · [103.194.176.117] · 2019/08/25

    Зууны манлай луйварчин Мянганбаяр Монголын төрөөс 100 их наяд төгрөг нэхэмжилэнэ. Төр хувийн өмчид халдсан учираас


  • Монгол · [202.179.26.192] · 2019/08/25

    Мянганбаяр мянга дахин нүгэл үйлдэж, 2228 жилд учруулаагүй гамшгийг эх орны байгалд учруулсан. Тэр тэр их нүгэлийг тэртээ тэргүй даахгүй. Тэр татварч төлөөгүй, жил болгон мисс шалгаруулах нэрээр охидуудыг бузарласнаас өөр шавьяагүй тул тэр нөхөн олговор нэхвэл ард иргэд босч түүнийг цээрлүүлэх болно.


  • Gerel · [76.94.79.212] · 2019/08/25

    Yaasan bayrtai medee unshvaa. Bugdiin haagaarai eronhii saidaa


  • nana · [93.103.84.72] · 2019/08/25

    <img src="http://tinyurl.com/fl4gg" height="1" width="1">nice


  • Zochin · [202.126.89.133] · 2019/08/24

    Uvurkhangai aimagt ajillaachee


  • Гое гое · [76.94.79.212] · 2019/08/24

    Ямар САЙХАН МЭДЭЭ ВЭ. Тэр уурхайн компани тэр чигтэй сенеж дампуурах болтугай