fbpx МХЕГ-ын албан тушаалтан асан Н.БАЯРСАЙХАНЫ АВЛИГЫН БАРИМТУУД-1
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 13 секунд

МХЕГ-ын албан тушаалтан асан Н.БАЯРСАЙХАНЫ АВЛИГЫН БАРИМТУУД-1

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, бусдыг хяхан боогдуулах замаар их хэмжээний авлига авсан болох нь АТГ-аас явуулсан мөрдөн шалгалтын явцад тогтоодсон боловч тэдэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэддэг үндэслэлээр Шүүх дээр хэрэг нь эцэслэгдсэн байдаг.  

Энэ хэргийг шалгах явцад дээрх хүмүүсийн гэрээс нь болон орон байр, албан өрөө, биеэс нь нийт 1.0 тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан талаар АТГ-аас өмнө нь мэдээлж байв. 

Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152,177 ам.доллар, 77,000 юанийг тус тус бэлнээр хураан авч баримтжуулжээ. 

Тэгвэл бид энэ удаад МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан нь МХЕГ-ын хэлтсийн дарга Э.Аззаяа, болон Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нартай бүлэглэн Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-үүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах арга хэрэглэж хэнээс хэдэн төгрөг авлигад авсан тухай баримтуудыг цувралаар дэлгэж байна.

БАРИМТ-1:  Нийт 4 удаагийн үйлдлээр 14.6 сая төгрөгийг Н.Баярсайханд өгсөн...

Иргэн Б.А нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Бат буудай” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад улсруу рапс экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан, газрын дарга Э.Аззаяа нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 23 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 4 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3 600 000 төгрөг хахууль өгсөн нь  болох нь мөрдөн шалгалтын явцад тогтооджээ.

Энэ тухайгаа иргэн Б.А мөрдөн шалгах ажиллагааны үеэр болон Шүүх хуралдааны үеэр гэрчээр мэдүүлэхдээ, 

 “..Н.Баярсайхан надаас хэзээнээс мөнгө нэхэж, нэхсэн мөнгийг нь өгч эхэлсэн талаар бол сайн санахгүй байна. 10 сар гаргаад мөнгө нэхээд мөнгө өгч эхэлсэн санагдаж байгаа юм. 

2017 оны 10 сарын 17-ны өдөр 5 сая төгрөгийг аавын данснаас гаргасан нь хуулганаас харагдаж байгаа. 
Мөн 2017 оны 10 сарын 23-ны өдөр 2 сая төгрөгийг авч өгсөн. 

Өмнө мэдүүлэг өгөхдөө 2.4 сая төгрөг гэж андуурч хэлсэн байна лээ. 

2017 оны 11 сарын 24-ний өдөр уг данснаас 4 250 000 төгрөгийг авч 20 вагонд 4 сая төгрөг өгсөн юм. Өмнө мэдүүлэхдээ 18 вагон 3.6 сая төгрөг андуурсан байна лээ. 

Үлдэх 250 000 төгрөгийн тэмдэгтийн хураамжид илүү авч би төлсөн. 2017 оны 11 сарын 29-ний өдөр 4 сая төгрөгийг данснаас авч энэ өдөр 18 вагоны 3 600 000 төгрөгийг мөн Баярсайханд өгсөн. Өмнө 10 вагоны 2 сая төгрөг өгсөн андуурч мэдүүлсэн байна. Нийт 4 удаагийн үйлдлээр 14.6 сая төгрөг өгсөн...” хэмээн ярьжээ.

БАРИМТ-2:  Манай хүүхэд сургууль төгсөх гээд байна, хэдэн цаас хэрэгтэй байна гэж хэлээд 25 сая төгрөг нэхжээ

Мөн иргэн Г.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Өег” ХХК-ийн нэр дээр Бүгд Найрамдах Казакстан улсаас цагаан буудаа импортлох зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж төрийн үйлчилгээг авахын тулд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Б, газрын дарга Э.А нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5 сая төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 сая төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн тухайгаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ. 

Тодруулбал, Г.Д нь энэ тухайгаа Шүүх хуралдааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 09 дүгээр сард Казакстан улс руу явж будаа оруулж ирэхээр болсон юм. Яах вэ дээ эд нар чинь бизнес хийе гэхээр дандаа л саад, тээг тавьдаг байхгүй юу. Надад бол шууд мөнгө цаас өг гэж хэлээгүй. 

“Би Казакстан руу явж ирчхээд будаа оруулж ирье” гэхэд Н.Баярсайхан нь зөвшөөрөхгүй байсан. Н.Баярсайханы тавьж байгаа шаардлага нь, “Нийлүүлж байгаа үйлдвэр дээр нь очиж шалгалт хийнэ, тэгээд дүгнэлтээ гаргаж байж болно” гээд байсан. 

Тэгэхээр нь би Н.Баярсайхантай уулзъя гэж дуудаад кафед 2017 оны 10 дугаар сард уулзсан. Тэр үед Н.Баярсайхан нь,“Манай хүүхэд сургууль төгсөх гээд байна, хэдэн цаас хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь “чамд хэд хэрэгтэй юм бэ” гэхэд “25 сая төгрөг хэрэгтэй байна” гэж байсан.  

Би бол дотроо хэзээ ч надад буцаж ирэхгүй гэдгийг мэдэж байсан. Ингээд, “Би нэг дор 25 сая төгрөгийг өгч чадахгүй ээ, эхний ээлжинд 5 сая төгрөгийг өгье, дараа нь 10 сая төгрөгийг өгье” гэсэн. Хамгийн гол нь би Казакстан улсаас будаагаа оруулж ирэх хэрэгтэй байна гэсэн. 

Тэгэхэд Н.Баярсайхан нь “за тэр болно оо, харин будаа оруулж ирсний дараа будаанд ямар нэг асуудал гарвал тантай ярих юм байхгүй шүү” гэж байсан. 

Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баярсайханы ажил дээр нь очоод 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш Н.Баярсайханы ажил дээр нь дахин очоод 10 сая төгрөгийг өгсөн нь үнэн. 

Казакстан улсаас 14 вагон будаа буюу 1 000 гаран тонн будаа оруулж ирээд дотооддоо борлуулаад эхэлчихсэн байгаа. Будааны хувьд асуудалтай юм ёстой байхгүй. Будаагаа шинжилгээнд өгсөн чинь сайн гарсан байна лээ. Би өмнө мэдүүлэг өгөхдөө 2017 оны 11 сарын 10-ны өдөр 11 сая төгрөгийг Баярсайханы өрөөнд өгснөө хэлэхээ мартсан байна лээ...” хэмээн ярьжээ.

Н.Баярсайханы тухайд энэ мэтээр авлига авсан тухайгаа шүүхэд мэдүүлэхдээ, "Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн. Харин хясан боогдуулсан зүйл байхгүй. Миний эцэг, эх намайг ийм замаар хүмүүжүүлээгүй. Намайг ямар хүн бэ гэдгийг аж ахуй нэгжүүд болон хамтран ажилладаг байгууллагууд мэднэ. Хүмүүс мөнгө өгч байхад авсан нь миний буруу, би мөнгө аваагүй байсан бол эрүүгийн хариуцлага хүлээхээр энд ингээд зогсохгүй байсан" хэмээн ярьсан байдаг аж. 

Үргэлжлэл бий...

Х.Онон

Эх сурвалж: Зөв.мн 

БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​