Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд төлөвлөсөн ажлуудаа хийсний дараа ажлаа хүлээлгэн өгч, сонгуулийн бэлтгэлээ хангана гэдгээ хэллээ.
Тэрбээр энэ талаар “Ажил дуусаагүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дуусгах ёстой. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний айлчлал, Алс дорнодын эдийн засгийн форум, Энэтхэгийн айлчлал гээд тулгамдсан ажлуудаа дуусгасны дараа ажлаа өгнө. Үүний дараа сонгуульдаа бэлдэх тухай бодож байна. Тойрогт дэвших хувийн бэлтгэлээ хангана” гэсэн юм.