Нийгмийн цөөнх буюу ижил хүйстнүүдийн дуу хоолой, эрхийг хөндсөн "хүн" гээд сэтгүүл уншигчдын гар дээр очсон нь саяхан. Тэгвэл тус сэтгүүлийн эрхлэгч Алтансоёмбо хэмээх залуу хэсэг бүлэг хүмүүст зодуулсан гэх мэдээлэл ирлээ. Энэ тухай тус сэтгүүлийн редакц руу утас цохин тодруулбал " эрхлэгч эмчилгээ хийлгэж байгаа, гэмт этгээдүүдийг цагдаагийн газар удахгүй илрүүлэх байх" гэв. Гомо, лесби нарын эрх зүйн асуудлыг шуудаар ингэж дэмжсэн сэтгүүл болохоор хүмүүсийн дургүйцлийг төрүүлж ийнхүү халдлагад өртсөн байж болох талтай. Гэхдээ нөгөөтэйгүүр гуравхан сая хүн амтай манай улсад ийнхүү ижил хүйстнүүдийг дэмжсэн хэвлэл, нийтлэл гарсаар байвал цаашлаад хүн амын хөгжил, үндэс угсаанд ч гажуудал үүсэхгүй гэх баталгаа алга.
“Хүн“ сэтгүүлийн эрхлэгч зодуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.