Монгол мэс засалч дэлхийн хамгийн эртний шинжлэх ухааны академуудын нэг болох Францын мэс заслын академийн гишүүнээр өргөмжлөгдлөө. ХСҮТ-н ерөнхий захирал,Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн өнөө өглөө гэр бүлийхнийхээ хамт франц улсын нийслэл Парис хотыг зорилоо.
Тэрээр он солигдохын өмнөхөн дэлхийн эртний шинжлэх ухааны академуудын нэг болох Францын мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн билээ. Энэхүү нэр хүндтэй шинжлэх ухааны академийн хүндэт гишүүний батламж гэрчилгээг энэ сард болох Францын мэс заслын академичдын ээлжит хуралдааны үеэр гардуулах юм.
Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай!!! Монголын мэс засалчид дэлхийн энд хүрсэний бахдам баталгаа энэ бөлгөө.