УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Ерөнхийлөгч танхимаа бүрдүүлдэг болох заалтыг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг болох заалтыг би дэмжихгүй байгаа. Намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдож байгаа шүү дээ. Энэ бол улс төрийн том дэмжлэгтэй гэж ойлгож байгаа. Өнгөрснийг эргэж харахад дураараа Ерөнхий сайд гарч ирээд Дубайн гэрээ, Эрдэнэтийг хууль бусаар шийдчихдэг шиг шиг тохиолдол гарахгүй гэх баталгаа байхгүй.
Тэгээд Ерөнхий сайдыг огцруулж болдоггүй заалт орчихож байгаа юм. Кабинетээ өөрөө бүрдүүлдэг болно гэхээр өөрийнхөө бүлэглэлийн, хамааралтай ойр дотныхоо улсуудаар бүрдүүлчихээр хариуцлага тооцож чадахгүй шүү дээ. Харин ч хэцүү байдалд орж магадгүй. Хууль бус юм хийгээд байдаг. Огцруулж чаддаггүй нөхцөл байдалд орж магадгүй. Нэг хүнд хэт эрх мэдэл төвлөрүүлэхгүй байя л гээд байгаа юм. Хэдэн Эрдэнэт, хэдэн ч Дубайг алдах нөхцөл байдал бүрдэж магадгүй.” Гэв.