fbpx Г.Ганхуяг: Бидний дайсан Хятадууд биш, тэдний ард нуугдаж байдаг МОНГОЛ ДАРГА нар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
25 минут 5 секунд

Г.Ганхуяг: Бидний дайсан Хятадууд биш, тэдний ард нуугдаж байдаг МОНГОЛ ДАРГА нар

“Улстөрч” агентлагийн редакцийн зочноор Монгол улсын Үнэн зоригт, Улам нэмэх харцага, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, “Босоо хөх монгол” НҮТББ-ын тэргүүн Ганзоригийн Ганхуяг оролцож байна.

-Намаржаа тавлаг сайхан уу? Сүүлийн үед болж буй онцлох сэдвээр ярилцлагаа эхэлбэл сонирхолтой болов уу?

-Налгар, дэлгэр сайхан намаржиж байнаа. Танай хамт олонд ч бас намрын мэнд хүргэе. Ажлууд ар араасаа ундарсан, сайхан улирал эхэлж байна. Сүүлийн үед нэлээд томоохон үйл явдлууд боллоо. Ний нуугүй ярилцъя. Монголчууд бүгд сэрж байна. Үр хүүхдүүдэд минь үлдэх газар нутаг шүү гэж бүгд эх орноо хайрладаг болжээ. Олны тус дэмээр бидний ажил амжилттай сайхан явж байна.

-Нэгэн цаг үед үндэсний бөхөөр амжилттай барилдаж, Харцага хэмээх цолтон болсон. Таны зүтгэж явсан энэ спортын нэр хүнд өнөөдөр нэлээд уналаа. Харамсмаар, эмзэглэмээр бодол төрдөг л байхдаа?

-Би 11 наснаасаа барилдаж эхэлсэн гэхээр миний гуч гаруй жилийн хүч хөдөлмөр, амьдралтай шууд холбоотой болохоор сэтгэл эмзэглэж, харамсаад байгаан. Манай ёс заншил, ардын уламжлалын маш том өв болсон үндэсний бөх бол Монголыг Монголоор нь харагдуулж байдаг цөөхөн хэдэн өв соёлын нэг шүү дээ. Үндэсний спортоо цэвэр ариун, ёс журмынх нь дагуу хадгалж, өвлүүлж, хөгжүүлэх ёстой. Гэтэл допинг гэгч аюул гарч ирээд байна. Бөхчүүдээс бас сурын харвааныхнаас ч энэ талаар асуудал гарлаа. Уг нь энэ чинь олон улсад хориотой бодис шүү дээ. Дэлхий нийтээрээ үүний эсрэг хүчтэй тэмцэж байхад манай залуучууд дахин давтагдашгүй ёс заншил, уламжлалдаа оруулж байгаад харамсаж байна.

-Залуу аварга Э.Оюунболд энэ муу нэртэд холбогдчихлоо. Хэн нэгнээс өөр хүний тухай асуух онцгүй л дээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос дөрвөн төрлийн бодис хэрэглэсэн гэж мэдэгдсэн. Харин залуу аварга эсэргүүцсэн хэвээр байгаа. Бөх хүний хувьд та ямар бодолтой байна вэ?

-Хайран сайхан дүү минь гэж халаглаж сууна. Э.Оюунболд сэргээш хэрэглэх хэмжээний бөх биш. Аварга цолыг допингоор бус өөрийн хүч тэнхээгээр өлхөн хүртчихээр бөх. Залуу ч хүүхэд. Гэхдээ салбар хорооноос “допинг хэрэглэчихсэн гэдэг нь нотлогдлоо” гээд зарлачихсан. Би хувьдаа цаагуураа яг юунаас болов гээд хардаад л байна. Юу боллоо гэж Э.Оюунболд өөрийгөө мэдсээр байж хорлоод сууж байхав. Хорлогдсон ч байж магадгүй. Бөхчүүд ер нь допингийн талаар хангалттай мэдээлэлтэй болсон гэж би ойлгодог. Өөрөө мэдэж хэрэглээгүй байх...

-Гэхдээ аварга болохоор “Миний шээс солигдчихсон” гээд гомдол мэдүүлж, улмаар салбар хороог шүүхэд өгчихлөө шүү дээ?

-Өгчихсөн үү... Би чөлөөт, Үндэсний бөхөөр олон удаа допингийн шинжилгээ өгсөн. Гурван удаа улсын наадамд шөвгөрсөн бөх хүн. Шээс солигдох боломж байхгүй. Өндөр битүүмжлэл дунд авдаг шинжилгээ. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжилж хариу нь гардаг. Хамгийн сүүлийн шийдвэрийг шүүх л шийднэ. Хүмүүс бүгдээрээ л Э.Оюунболдыг муулж, няцалж, гишгээд байгаа нь онцгүй санагдаж байна.

-Энэ жилийн наадмаар та хөлийн цэц буюу барилдааны хянагч, шүүгчийн үүрэг гүйцэтгэсэн. Таны бодлоор наадам хэр шударга болсон бэ?

-Би Хөвсгөл нутгийн хүн. Далай ээжээ бэлгэдэж хөх дээлээ өмсөөд, шударга шүүнэ гэж суран ташуураа агсаад төв цэнгэлдэхэд орсон. Би наадамд очихдоо “найрааг илчилнэ” гэсэн зорилготой байсан. Хэрэв ямар нэг наймаа, найраа, мөнгө төгрөгийн асуудал гарсан бол шударгаар илчилж, өгсөн авсан мөнгийг нь булааж аваад наадмын дэвжээн дээр камерын өмнө асгачихая л гэж бодсон. Тэгээд бөхчүүд дотор өөрийн таван хүнээр тандалт хийлгэж ажилласан. Би өөрөө хоёр сайхан хүүтэй хүн. Тэд маань барилдлаа гэхэд өрсөлдөх орчин нь цэвэр байгаасай. Би мөнгө биш хөвгүүдээ л бэлдэх ёстой гэж боддог хүн. Ийм бодолтой бөхийн барилдааныг шүүж явуулсан. Энэ жилийн наадам сайхан болсон. Азаар ямар нэг асуудал гараагүй.

-Та наадамд зодоглохоо больжээ. Хоёр хүүгээ л бэлдээд байна аа даа?

-Бөхийн холбооны асуудлаас болж би сүүлийн хоёр жил төв цэнгэлдэхэд очоогүй юм аа. Хоёр хүүгээ бэлтгэлд явуулж байгаа. Өвөө, аав нь бөх учраас удмаа дагах байхаа. Барилдаж гавихгүй ч эр хүн байна даа, сэнжиг атгалцаад, ноцолддог болчихог. Чихээ хулгар болгож, хуруу гараа тулгаж, хавиргаа хугалж, шөрмөс нь сунаж бэртэж үзэг. Эр хүн юм юм үзэг гэж боддог юм. Сайн бөх болж чаддаггүй юм аа гэхэд сайн хүн болог. Өвдөж байгаа хүнийг хайрладаг ухаанд суралцаг. Биеэрээ мэдрэг.

-Бөхийн холбооны хэрүүлээс болж хоёр жил наадмын дэвжээнд гарсангүй гэж ярилаа. Та яг аль холбоог нь дэмждэг хүн бэ?

-Энэ хоёр холбоо аль аль нь бишээ. Хоёулаа таалагддахгүй байгаа. Р.Нямдорж тэргүүнтэй хуучин холбооныхон миний амжилтыг дардаг байсан учраас би гомдож явдаг. Хөвсгөл аймгаас нэг ч хөлийн цэц, гарын даа, засуул байдаггүй учраас манай бөхчүүд их гадуурхагддаг байсан. Хөвсгөлийн бөхчүүд болох Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж гээд арслангууд яг л миний адилаар тийм зүйлтэй нүүр тулсан. Ард түмний өмч Бөхийн өргөөг хувьдаа ашигладаг байдал нь огт таалагддаггүй. Л.Чинбат гуайн холбоо бол бас явахгүй ээ. Эхлээд овоо зоригтой, зөв зүйл ярьж эхэлсэн. Тэгснээ зүгээр л нэг албан тушаал, МҮБХ-ны тэргүүний байр суурийн төлөө явж байгаа нь анзаарагдсан. Уг нь би анхны хуралд нь оролцож байсан. Тэд шинэчлэл өөрчлөлт хийе гэж гарч ирсэн ч чадсангүй. Одоо бол бөхчүүдийн төлөө биш, хэрүүлд ялагдахгүйн тулд  үзэлцэж байна. 3000 жилийн түүхтэй Монголын үндэсний бөх, их өв уламжлал маань  хоёр холбооны үзэл бодол, шуналын тулаанд бүдгэрэх ёсгүй л дээ. Зөв сэтгэлтэй, өөр залуучууд хүч түрэн гарч ирж өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаа.

Уул уурхай тойрсон асуудлаар...

-Монгол улсын Ерөнхий сайд үүрэг чиглэл өгч, хууль бусаар алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн лицензийг цуцаллаа. Танай байгууллага ч бас хууль бусаар алт олборлох, байгаль орчны бохирдлын эсрэг үйлдлүүдтэй хүчтэй тэмцэж ирсэн шүү дээ. Энэ шийдвэрт ямар бодолтой байна вэ?

-Энэ шийдвэрийг гаргуулахын төлөө “Босоо хөх Монгол” ТББ-ынхан сайн ажилласан. Зорилгодоо хүрч байна. Ахиад олон лицензийг цуцлах ёстой. Манай байгууллагынхан М.Энхболдыг огцруулах, МАНАН дэглэмийг унагаах тэмцлийн жагсаалаас эхлээд  олон жагсаал тэмцэлд оройлон оролцсон. Хойч үе, нутаг усныхаа төлөө гэж тэмцэж байгаа У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ сайдын шийдвэрийг дэмжиж байгаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хууль бус лицензүүд, Дархан хилийн халдашгүй байдлыг зөрчсөн хайгуулын компанит ажил, Дорнод аймгийн газрын тосны 17-р талбай, Архангайн Цэнхэр сумын Орхон голын хөндийн уурхайнууд, Сэлэнгэ аймгийн Баруун хараагийн хууль бус уурхайнууд, Завхан аймгийн Баян-Айргийн уурхай, Өмнөговийн Гурвантэсийн Тост Тосон бумбын уурхай, Баянхонгорын Гурванбулгийн хууль бус алтны уурхайнууд, Ураны ашиглалтын лицензүүд гээд эх орныхоо өнцөг булан бүрд ард иргэдийнхээ дуудлагаар хүрч, чадлаараа ажиллаж төрийн байгууллагуудад мэдэгдэж ажлыг нь зогсоож, шүүхэд нэхэмжлэл гаргаж хамгаалж тэмцэж ирлээ. Сүүлд Оюунтүлхүүрийн Базараагийн “Эко-Алтанзаамар” гэдэг уурхайд осол болохоос өмнө бид тус уурхайн үйл ажиллагаа нь хэвийн бус байна гэдгийг мэргэжлийн хүмүүстэй очиж шалгаад хэлж анхааруулсан шүү дээ...

 

-Гэтэл цагдаад баригдаад буцсан бил үү?

-Сарын өмнө очиход л стандартын бус аргаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Бидний хэлсэн ярьсныг тухайн үед хэн ч тоогоогүй. Хожим нь осол болж дөрвөн сайхан залуу алтан амиа алдсан. Тэр үед биднийг дарга нар нь хөөж, цагдаагаар баривчлуулж байсан шүү дээ.  MNB телевизээр мэдээ бэлдүүлээд цацуулахаар өгөхөд мөнгө өгөөд устгуулсан.

-Танайх “Ноён уул”-ыг ухуулахгүй гэж нэлээд тэмцлээ шүү. Одоо ямар байгаа вэ?

-Ноён-Уулаа хамгаалж жагсаж бас 13 хоног өлсгөлөн зарлаж үзлээ. 43 удаагийн шүүх хуралд оролцоод явж байна. Ганц Ноён уул биш. Гол мөрөн, уул хангайгаа ухуулахгүй байхын тулд тэмцэж, үгээ хэлж, адлуулсаар л явна. Улс эх орныхоо эсрэг тэмцэж, гадны компаниас мөнгө авч тэднийг өмгөөлөөд байгаа өмгөөлөгч, хуульч нарыг ердөө ойлгодоггүй. Тэдэнд мөнгө байвал эх орон, нутаг ус хамаагүй юм билээ. Хүнд хэзээ ч, юугаар ч сольж болохгүй үнэт зүйл нь эх орон баймаар юм. Талыг там болгох гэж байгаа хүрз барьсан гамингуудтай тэмцэхэд Засгийн газрын саяын энэ шийдвэр маш зөв, хүч боллоо гэж харж байгаа.

-Газрын доорхи баялагтай холбоотой заалт Үндсэн хуульд нэлээд ганхах нь гэж харж байгаа. Танайх ямар бодолтой байна вэ?

-Газрын доорхи баялаг ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуульд маш тодорхой байдаг. Гэтэл үүнийг өөрчлөх гээд зарим нэг дотор санаатай хүмүүс улайрч байна. Төрийн мэдэлд оруулахаар болж байх шиг байна. Төрийн мэдэл гэдэг бол ялсан намын өмч л гэсэн үг. Ийм аргаар хувааж идэх гээд байна. Манай байгууллагаас энэ заалттай холбоотойгоор акц өрнүүлнэ.

Гадаад иргэдийн талаар...

-Хүрз барьсан хужаа гэлээ. Монгол улсад хууль ёсоор болон хууль бусаар амьдарч байгаа хичнээн гадаад иргэн байдаг юм бол нарийн тооцоо судалгааг гаргасан уу? Гадаадын иргэн, харьяатын газраас бол хэвийн гэсэн ерөнхий тоо өгдөг юм. Иргэд ярихдаа Хятад улсын иргэд олноороо, зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтэрч ирдэг гэх юм энэ талаар...

-Наадах чинь ноцтой асуудал. Яг энэ чиглэлээр нэгдсэн тоо  авъя гээд Гадаадын иргэн харьяатын газарт албан бичгээр хандсан. Заавал Хятад биш Вьетнам, Солонгос, Орос гээд бүгдийг нь тоолъё гэсэн. Хариу өгдөггүй. Хуулиндаа “Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэнэ” гээд заачихсан байгаа. Энэ заалтаар бол манайх төрийн байгууллагатай нь хамтраад тооллого явуулж болохоор байгаа юм. Яагаад хариу өгөхгүй байна гэхээр бид үүнийг Гадаадын иргэн харьяатын газарт ажиллагсдын  дотоод бизнес гэж хардаж байгаа.

-Юун бизнес. Ямар учиртай юм бол. Та баттай хэлж байна уу?

-Харамсалтай нь үнэн. Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа  Хятад иргэдтэй уулзахад тэд бидэнд ажиллаж амьдрах эрхтэй гэсэн үнэмлэх бичиг үзүүлнэ. Түүнийг нь Гадаадын иргэн харьяатын газарт очоод шалгуулахаар албан ёсны бүртгэлд байхгүй. Хэн нэг дарга нь хуурамч үнэмлэх, зөвшөөрөл өгч тэднээс мөнгө авдаг гэсэн үг. Голдуу Хятад, Ветнам, Солонгосчууд манай улсад хориотой үйл ажиллагаа явуулж хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна. Манай байгууллагаас мөрдлөг, тандалт хийж, Солонгосын хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг  Монголд оруулж ирж шинээр савлаж, он сар дарж, худалдан борлуулдаг Ханару сүлжээг илрүүлсэн. Бүгдийг нь баримтжуулж, Мэргэжлийн хяналтын газарт өгсөн. Тухайн үедээ үйл ажиллагааг нь зогсоосон ч удалгүй хуучнаараа ажиллаад эхэлсэн. Араас нь албан бичгээ өгч хөндлөнгийн хяналт тавьж устгал хийхэд нь оролцохыг хүссэн. Энэ хууль бус ажиллагаанд Гааль, хорио цээрийн хяналт нь хамтарчихдаг юм билээ. Тэгээд олсон мөнгөө оймсондоо хийгээд явдаг нь илчлэгдээ биздээ.

Голдуу Хятад, Ветнам, Солонгосчууд манай улсад хориотой үйл ажиллагаа явуулж хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна.

-Танай байгууллага 27 мянган гишүүнтэй том байгууллага. “Босоо хөх Монгол” бүлгэм гэж анх байгуулагдахдаа Хятад иргэдийг зоддог, дээрэлхдэг байсан бол одоо нийгэмд өөрчлөлт хийх хэмжээний төрийн бус байгууллага болтлоо өргөжжээ. Энэ хүртэл нэлээдгүй саад бэрхшээлийг тууллаа даа гэж бодогддог юм

-Өнөөдөр “60 тэрбумын схем”-ээс болж төрд ажлаа мэддэг дарга ховор болсон. Тэр дарга нарын ажлыг бид хийж, болохгүй бүтэхгүйг нь илрүүлснийхээ төлөө дарамтлуулж, цагдаад дуудагдаж, торгуулж, муу муухай нэр хоч зүүж, элдвийг үзлээ. Ингэлээ гээд шантарч, сөхөрч болохгүй гэдгийг харин ч сайн ухаарч байна. Худал хуурмаг, авлига, бузар булай бүхэн үнэнд ялагдаж байгаа. Анх манай байгууллага үйл ажиллагаагаа эхлэх үед  Хятад хүмүүст  дургүй залуучууд нэгдсэнээр зодож цохидог, хөөдөг байсан нь үнэн. Одоо бол тийм биш. Бид гадныхны гар хөл болсон “Монгол дарганцаруудтай” тэмцэх ёстойг олж харсан. Энгийн жишээ хэлье. Монгол ажилчдаа зодож бэртээсэн Хятад компанийн үйл ажиллагааг зогсоохоор очиход захирлынх нь арын өрөөнөөс цагдаагийн хурандаа халамцуу гарч ирж биднийг хөөж байсан тохиолдол бий.

-Мах үнэд орсон. Бид дийлэнхдээ экспортын бараа хүнсэндээ хэрэглэдэг гээд үү?

-Монгол малчид ашгаа бодоод Хятадад малаа зардаг. Тэд худалдаж авсан малаа зориулалтын бус машинд зэрлэгээр ачиж тээвэрлэх явцад ихэнх мал замдаа даруулж гишгүүлж үхсэн байдаг. Зүй бусаар үхсэн малын улаан нялга болсон цустай махыг химийн бодистой усанд угаагаад, цусыг нь арилгаад махны үйлдвэрт заазалсан малын мах шиг болгоод зарчихдаг. Энэ болгонтой тэмцэж, ярьж хөөцөлдөхөөр биднийг баривчлаад шалгаад эхэлдэг юм. Одоо ч бараг дасаж байна даа энэ байдалд.

-Хар тамхи, хүчин хэрэг, биеэ үнэлэлт гээд болохгүй бүхэн манайд газар авч эхэллээ. Танай байгууллага энэ тал дээр анхаарал хандуулж байна уу?

-Улс эх орны ирээдүйд харш, үндэстний аюулгүй байдалд хор учруулах бүх л зүйлтэй бид тэмцдэг. Хар тамхины хэд хэдэн үйлдлийг бид илрүүлж, мэдээлэл өгч баривчлуулж байсан. Одоохондоо манайд хүүхдийн наймаа гарахгүй байгаа гэж бодож байна. Харин хүний наймааны золиос болсон зургаан эмэгтэйн амийг аварч байсан.

-Хэзээ... Аль улс руу гарах гэж байсан хүмүүс вэ? Ямар учиртай юм бол?

-Мянъмар улс руу хүний наймаанд өртсөн зургаан монгол эмэгтэйг бид аварсан. Тэднийг “Эрээнд өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн Монголоос зуучилж, хил давуулсан байдаг юм. Азаар тэдний ар гэр бидэнтэй холбоо тогтоосон. Биднийг авраач, цаашаа ямар ч гарцгүй боллоо. Бид хүний наймааны золиос болох гээд байна гэсэн. Эрүүгийн цагдаагийн газарт мэдэгдэхээр тоодоггүй юм билээ. Наадуул чинь өөрсдөө сайн дураараа явсан. Бидэнд хамаагүй гээд. Тэгээд бид нөгөө эмэгтэйчүүдийг бүртгэж, цуглуулсан, зуучлагч нөхдүүдийг эрэн сурвалжилж барьж авсан. Тэгээд тэр зуучлагч нөхдүүдийг хорьж барьцаалж байж зургаан Монгол бүсгүйгээ авчруулж чадсан. Тэднийг ирсний дараа энэ талаараа хэвлэлд яриа өг. Бусдад сургамжтай гэхээр “Та нарт маш их баярлалаа. Бидэнд цаашдаа амьдрах ирээдүй байгаа болохоор овог нэр, зүс царайгаа ил гаргамааргүй байна” гэсэн. Зөвхөн энэ биш. Цагдаа нарыг хүртэл Хятадуудаас аварч байлаа.

-Нөгөө барилгын компаниас уу?

-Барилгын хятад ажилчдын өдүүлсэн хэргийг шийдэх гэж очсон цагдаа нарыг Хятадууд том том төмөр, барилгын багажаар зэвсэглээд зодож гэмтээсэн байсан. Тэр үед бид орж улаан гараараа зодолдож байж цагдаа нараа гаргаж авч байлаа.

-Хятадуудад дургүйдээ биш, тэд бас болохгүй байгаа учраас л та нар “атаманддаг” гэсэн үг үү?

-Хүнийг зүгээр байхад нь зодно гэж юу байх вэ дээ. Хятадуудаас гарахгүй санаа гэж алга. Барилга, уурхай, ноос ноолуур, тоосгоны үйлдвэрүүд дээр ажилладаг Монголчуудыг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж, эмэгтэйчүүдийг нь Хятад эрчүүдийн байранд хамт байрлуулж хоолонд нь сэрэл өдөөгч бодис хийж, гэр бүл салгаж суугаад үр удмаа үлдээж байна. Бодит тохиолдол ч байна. Ийм байхад хэн тэвчээд, дуугүй хараад байх вэ дээ. Малыг хэрцгийлж ална, маханд нь бодис шахна. Энэ бүхэн тэгээд байх ёстой хэвийн үзэгдэл үү...

-“Босоо хөх Монгол”-ынхон  гэхээр л цээжээ дэлдсэн, онгирсон, үндсэрхэг үзэлтэй цөөнгүй хүн бий. Одоо өөр болсон байлгүй дээ?

-Анх танигдахдаа тийм хэлбэрээр гарч ирсэн байх. Одоо бидний дунд архи уудаг хүн байхгүй. Бид архинаас татгалзаж 2019 оныг "Архигүй Босоо Хөх Монголчууд" гэж зарласан. Манай байгууллагаас санаачлан Үндэсний өв соёлыг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол хөвгүүдэд  "Эр хүн байх", "Эр нөхөр байх", "Эцэг хүн байх" тухай Сорхугтанибэхи хатны “Алтан дээд гэрээ” онол номноос сургаал авч шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Ирээдүйн Монгол аав нараа бэлдэнэ. Ингэхгүй бол Монгол эрчүүд чинь туниа муутай, үг даахгүй, ядруу, дээр нь харь соёлд уусаад эршүүд шинжээ алдаж бариу өмд өмссөн гомо болж дуусах нь. Гэр бүл төлөвлөлт муу байна. Архинд донтож, гэмт хэрэгт орооцолдож, хамгийн муу бүхэнд уусаж байна. Үүнээс л хамгаалахын тулд ийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Аав болох, эцэг байх хоёр чинь тэс ондоо зүйл. Оронд ороод аав болох амархан, орноосоо босоод эцэг байх хэцүү гэдэг чинь яг одооны залуучуудад зориулсан үг болжээ. Бид ямагт эр хүн гэсэн тэр ховорхон хувь заяагаа хүндэлж байх ёстой. Эр хүн гэхээр л дуртайгаа зоддог, дуртайгаа дээрэлхдэг байж болохгүй. Энэ бол эцэг ухаанаар шийдэх зүйл. ЭМЯ-тай хамтарч "Эрүүл зөв Монгол аав" аянаа эхлүүлж Монгол улсаа тойрохоор төлөвлөж байна. Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс 10 жилээр дутуу насалж байна. Энэ юунаас болов гэхээр аав хүн өрхөө тэжээж амьжиргаагаа залгуулахын төлөө маш хүнд ажил хөдөлмөр эрхэлж байна. Эрүүл мэнддээ анхаарахгүй байна. Архи ууж, зодоон цохион хийж, үйлдвэрийн осол, зам тээврийн осолд маш их өртөж байна. Иймд "Эрүүл зөв Монгол аав" аяны хүрээнд өрхийн тэргүүн, аав нартайгаа уулзаж санал бодлоо солилцож эмчийн үзлэг оношлогоонд оруулж эрүүл мэндийн зөвлөгөө өгч боломжтой эмчилгээнүүдийг хийж өгөх юм. Энэ мэтчилэн нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд анхаарч байна.

-Оны шилдэг залуу улстөрчийг шалгаруулдаг 2018 оны Бүтээлч залуу улстөрч “Next top” шагналыг та хүртсэн. Улстөр хэр сонирхдог вэ?

-Хүн дурлаад байхаар сонирхолтой талбар биш байх. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн нэгдэл гэж харж байгаа. Хулгай хийж, хууль зөрчие гэвэл улстөрд ордог болчихсон юм байна. Шагналын тухайд бол өөр. МЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг 27 дахь удаагийн "Оны шилдэг бүтээлч улстөрч" шалгаруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүнд сошиал санал асуулгаар 33 хүн нэр дэвшүүлж сонгоод урилгаар оролцуулсан. Тэнд хуран цугласан 500 гаруй шилдэг сэхээтэн зочид сонгуулийн хар машинаар санал хураагаад дүн гарахад миний нэр тодорхой ялалт байгуулаад гараад ирсэн. Энэ шагналыг өмнө нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, М.Энхболд, Н.Энхбаяр, У.Барсболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг гээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, УИХын гишүүд авч байсан нэр хүндтэй шагнал юм байна лээ. Энэ бол манай байгууллагын нэр хүнд, анд нөхдийн минь, 27 мянган гишүүний маань тэмцэл, итгэлийн үр дүн, бидний хамтын шагнал гэж хүндэтгэж, нийгэмд үйлчлэх “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын тэргүүний хувиар гардаж авсан юм. Түүнээс биш би улстөрийг сонирхдоггүй. Төрийн нөхөд урдах ажлаа олигтой хийдэг бол Монголчууд ажиллаж хөдөлмөрлөөд авсан цалингаараа элбэг хангалуун амьдардаг болчихвол би ч гэсэн амар жимэр амьдраад, гэртээ сууж, хувийн ажлаа хиймээр байна шүү дээ. Эд нар чадахгүй байгаа учраас бид өмнөөс нь ажлыг нь хийж, эх орноо хамгаалах, хойч ирээдүйгээ, газар нутгаа авч үлдэхийн тулд үзэл бодлоороо нэгдэж нэгэн санаа зорилготойгоор тэмцэж байгаа юм.

Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй уулзав
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечинтэй уулзав
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​