fbpx Автозам дээр адайрлахаа больцгооё
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 36 секунд

Автозам дээр адайрлахаа больцгооё

Автозам дээр хэрүүл, зөрчил, зодоон, уйлаан, үхэл хагацал үл тасарна. Болохгүй, бүдүүлэг нөхдийг дээхэн үед “Матар” “Тоншуул” сэтгүүл, “Зөгий” буланд тавьж айлгаж, ичээдэг байлаа. Европын нийгэм эрт цагтаа хот, тосгоноороо жигшдэг, барьж зодож жанчдаг, алдаг байж. Орчин цагт цахим ертөнцөд нийгмээрээ муу үйлийг жигшиж, сайн үйлийг дэлгэрүүлж байгаа нь зөв өө. Дараагийн удаа хүмүүс ядаж л од болохоос айна. Өндөр албан тушаал, хөрөнгө мөнгө, хөгшдийн аархал, танил тал олны өмнө хүчгүйддэгийг бас ойлгог. Олны амыг олсоор хаахгүй, түмний яриаг төмрөөр таглахгүй. Технологийн дэвшлийг ашиглаж хэрэг, зөрчлөө багасгая. Хүнийг хилс хэрэгт гүтгэдэг “матаас” гэдэг ойлголтоосоо салж, нийгмийг эрүүлжүүлэх “нийтийн хяналт” гэдэг ойлголтод шилжье. Хүн бүр, машин бүр хяналтын камер гэдгийг санаж, харилцан шаардлага тавья. Олон ч хүн папарацид өртөх вий гэж болгоомжилж, соёлтой, дүрэм зөрчихгүй явж байгаа тухай өөрсдөө бичиж, хэлж байгаа. Үр дүн гарч байна шүү дээ. Хууль, шүүх, цагдааг үл тоомсорлодог нэгэн ч олны амнаас айна. Алуурчин, хүчирхийлэгчид, хүүхэд хулгайлагчийг нууж хааж, далдлаад хэрэггүй. Тэдний эрх гэж ярьж болох ч нөгөө талд маш олон хүн, хүүхэд, бүсгүйчүүдийн эрх бас хөндөгдөнө. Ганган залуус, бүсгүйчүүд хулгай хийсээр, бид мэдэхгүй, тэд мэргэшсээр ...

Нөгөө талаар цахим ертөнцийн “Зөгий”-д хэн нэгний талаар нийтлэчихээр бүгд л “пүү, паа”, “аймаар юм аа” гэсэн сэтгэгдэл бичнэ. Тэр олон мянган хүн бүгдээрээ сайн, сайхан, соёлтой, хүнлэг болж хувирна. Хэрэв бүгд тийм сайхан хүмүүс юм бол омогтой, адайр ааштай, соёлгүй, түрэмгий улс хаанаас гарч ирээд байна аа. Орос, Хятадууд орж ирээд овлигогүй аашилж буй нь л лав харагдахгүй л юм. Яг тэнд бичиж байгаа хүмүүс, та, би шүү дээ. 

Надаас бусад нь асуудалтай гэдэг ойлголтоо толгойноосоо авч хаяад хүн бүр, дор бүрнээ асуудал надад байгаа гэдгийг сайтар тунгаан бодож, хараалын үгээ цэнэж, хахир аашаа татмаар. Ер нь бид ажилгүйдэл, ядуурал, утаа, тоос, шороо, түгжрэл зэрэг олон нөхцөл, шалтгаанаас улбаатайгаар маш их ууртай болсон, нийтээрээ шүү. Таны уур нөгөө л 76, төртэй холбоотой гэхгүй байлгүй. Тэд ч бас биднээс төрөн гарч байгаа. Ямар нууранд ямар загас байх билээ. Шалбаагт шанаган хорхой л байна.

За бид уурлахаараа нэлээн юм болцгооно. Нэгнийхээ нүүр лүү шүлс, цэрээ цацна, Монголчуудын 76 хувь нь хеликобактерийн халдвартай гэдэг, насанд хүрсэн хүний шүлсэнд 700 гаруй төрлийн нян бактери байдаг, шүлсээр бүгд дамжина, бид бактериараа байлдана. Зогсоол дээр гүйцэд тавиагүй машиныг нь шүргээд явсан жолоочийг “үхэж далд ор” гэж хараана, “хэдэн муу адсагнаас болж хүн алах нь ээ” гэдэг шиг. Хүнийг ч, машиныг нь ч зодно. Хараал бол энүүхэнд, эр, эм, хөгшин, залуугүй “п..да”, “г..ий”, “я...н”, “лалар” гээд бидний хараалын үгсийн сан маш арвин, орос, англи, хятадаар баяжуулна. Хараалын үгсээ холбож, хавсарсан нийлмэл өгүүлбэр болгон урсгаж, эрхий, дунд хуруугаар хачирлана. Хэдий нөгөө хүн буруутай байсан ч хараал хэлээд эхлэхэд магадгүй уучлал гуйх гэж байсан, эвээр ярилцах гэж байснаа болиод харин ч бүр эгдүүцэж, хараалын тань хариуд хараал ирж, харилцан зодоонд хүрнэ. Хажууд нь суугаад явахаар маань мэгзэм 108 унших лугаа адил зогсоо зайгүй бусдыг машин дотроосоо харааж явдаг нь ч бий. Өвөл, зунгүй цонхоо онгойлгож, толгойгоо цухуйлгаад хараахад бэлдээд явдаг нь ч байна. 

Хараал хар толгой дээр ч гэдгийг санаж хараалаа больцгооё. Хар толгой гэдгийг шууд утгаар нь бүү ойлгоорой, зарим нэг буруу өтөлсөн хөгшчүүлийн буурал толгой дээр ч тусна шүү. Дашрамд хэлэхэд үс бууралтах ухаан суусны шинж биш, хөгширснийх гэдэг шүү. Зөв өтөлцгөөе.

Статистик харахад 2016 онд гэмт хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 36 сая хүнтэй Канадад 611 байхад, 3 сая хүнтэй Монголд 880, гэмтсэн хүмүүсийн тоо 11,257 байжээ. Яагаад алаад байдаг юм бэ гэхээр “уур хүрээд л ..” гэдэг гэнэ. Уур нь хүрэхэд л зодно, гэмтээнэ, шатаана, хутгална. За тэгээд, архи уусан, ууртай монгол жинхэнэ “терминатор” болно, зарим нь өөрөө “terminated” болно.

Монгол хүн хүн тал шигээ сайхан уужуу тайван, ухаалаг, хүлээцтэй байж суръя. Машин мөргөлдлөө 2 жолооч уураа бариад дуугүй буугаад ир, үз, хар. Тэврэлдэхээ байг ээ, чадвал инээмсэглээд, - Юу болов хө? гээ, ядвал чимээгүй сонс, эвээр ярь. Нэг нь бухимдсан ч нөгөө нь ухаантай тайван бай. Хүүе гэхийн завдал өгөлгүй, түрүүлж ярьсан нь дийлэх мэт бодож, пулемётоор шүрших лугаа адил тачигнаад ямар ч үр дүнгүй. Омогдоод хэн нь ч хожихгүй. Бид нэгнээсээ айхгүй, нөгөөхөө айлгадаг баатар болж омогдоод дэмий. Тайван сайхан ярилцаад, ойлголцоод, буруу зөвөө шийдээд, шийдэж чадахгүй бол бусдаар, цагдаагаараа шийдүүлээд, гол нь тайван байх нь л чухал, их уурласан гээд нөгөө хүн чинь илүү мөнгө төлөхгүй. Харин эвээр ярьвал илүү мөнгө төлүүлэх магадлал өндөр. Дүрэм зөрчигч нэгэнд ч сайхан эелдгээр хэл. 

Нэгэн удаа, шинэхэн жолооч би зугуухан ухарч байтал гэнэт хойно машин ирээд зогсож, харалгүй урд талыг нь хөнгөхөн мөргөчихлөө. Залуу бууж ирэхэд, би ч гэмшсэн царайтай буулаа, 2 уулаа дуугүй хэсэг үзэж, харлаа. Би ёстой уучлаарай, одоо яах вэ гэлээ, нөгөө залуу за яахав, яахав, гайгүй байна гэлээ. Би ч маш их баярлалаа гэв. Дараа нь би өөрөө миний машиныг түншсэн, хөнгөн мөргөсөн 3 ч хүнийг ингээд явуулсан даа. Буруу эгнээнээс эргэсэн намайг торгосон цагдаа бид 2 их сайхан харьцаатайгаар торгож, торгуулж салж билээ. Амрыг эрье, та ямар зөрчил гаргаснаа мэдэж байна уу? Мэдээгүй. - Аан, та ингэжээ гээд хэллээ. Өө тийм байна, ёстой уучлаарай гэж би хэлэв. Торголоо. Төвөг удсанд уучлаарай гэхэд цагдаа - За баяртай гэлээ. Болдог л юм билээ. Шинэхэн жолооч нар ялангуяа их бухимдалтай байдаг нь ажиглагдсан, та бүхэндээ зөвлөхөд гол нь тайван. 

Бид нийтээрээ машингүй байж үзлээ, машинтай байж үзлээ, ууртай байж үзлээ, одоо уургүй байж үзье. Уур дайсан, ухаан анд, Ууртай хүнийг аргаар, ухаантай хүнийг үгээр, Уул морийг зовооно, уур биеийг зовооно гэсэн үгс бий. Уурлахад тархины эд эс ихээр үхдэгийг саная, ходоодны шарх, ихэнх өвчин стресс, уураас үүдэлтэй гэдгийг ч бодоё. Сайн ярьвал бид дээшээ хэдэн үе ярьж, нутаг усаа хэлэлцэхэд л ах, дүү нар болдог. 

Автозам дээр адайрлахаа больцгооё, засмал зам дээр зангаа засъя. Үзэл бодлоо соёлтой илэрхийлье. Унаагүй нэгэн рүүгээ ус цацаж байхаар дөхүүлээд өгчихөж байя, дөхсөн нэг нь ч бас талархаж суръя. 

Ингэж биеэ засваас гэр, төрийн хэрэг түвшин болмуй.  

За тэгээд энэ нийтлэлийн дор муу үг нэгийг ч бүү бичтүгэй, талцаж буй маргаарай. Эндээс эхэлье. 

Номт овгийн Баасанхөхийн Чинзориг

Ц. Нямдорж: Засаг огцорно гэдэг ор тас худал мэдээлэл
Ц. Нямдорж: Засаг огцорно гэдэг ор тас худал мэдээлэл
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​