fbpx цуцалсан байгууллагууд шүүхэд хандсанаар асуудлыг удаашруулдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 15 секунд

цуцалсан байгууллагууд шүүхэд хандсанаар асуудлыг удаашруулдаг

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн А.Оюутаас Богдхан уулын дархан цаазат газрыг тойрсон зарим асуудлаар хариулт авлаа.

-Богдхан уул орчимд хууль дүрэм зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан тухай мэдээллийг салбар яамнаас тухайн үед нь өгч байсан ч одоогоор гарсан үр дүн гэх юм алга гэдэг шүүмжлэлийг иргэд хэлж байна. Та энэ талаар тодруулна уу?

-Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар 2018, 2019 онд цуцалсан байдаг. Гэсэн ч зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг асуудлаар шүүхэд хандсанаар асуудлыг удаашруулах тохиолдол ихээхэн гарч байна.

-Дээрх цуцалсан зөвшөөрлүүдийг байршлаар нь нэрлэвэл?

- Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд байрлалтай. Үүнээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газарт аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах эрх авсан ч Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй нэр бүхий 35, хууль зөрчиж олгосон 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг мөн л сайдын тушаалаар цуцлаад байна.

-Таны хэлснээр хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэд газраа чөлөөлөхгүй байгаа шалтгаан нь шүүхэд гомдол гаргаснаас болсон гэлээ. Тэгвэл сая дурьдсан аялал жуулчлалын зориулалтаар тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчихаад хураамж төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүйгээсээ болоод эрхээ цуцлуулсан байгууллага, иргэдийн асуудал ямар шатанд байна?

-Шүүх дээр маргаан гаргасанаас бусад газрыг чөлөөлүүлэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Газар ашиглах эрх дуусгавар болоход иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байсан газраа чөлөөлж энэ хуулийн З7 дугаар зүйлд заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол 9О хоногийн дотор тухайн газар нутгийн хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө”, Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” , 41 дүгээр зүйлийн 41.4.”Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.” гэсэн заалтын хүрээнд манай хамгаалалтын захиргаанаас Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 544, 5 дугаар сарын 15-ны өдрийн 596, 08 дугаар сарын 08-ны өдрийн 1035 тоот хамтран ажиллах, газар албадан чөлөөлүүлэх албан бичгүүдийг хүргүүлсэн. Иймд харъяа дүүргийн Засаг дарга нар манайхтай хамтран ажиллаж, газар чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Цаашид Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэмэлтээр орсон тул Туул гол дагуу цуцлагдсан газруудын газар ашиглах эрх шүүхийн байгууллагад хандсан ч сэргэх боломжгүй байх болов уу. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллага Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газраа хүлээлгэн өгөх нь зүйтэй.

Н.Батсуурь
Н.Батсуурь "Улсын аварга үнэгүй үйлчлүүлнэ" хэмээн үйлчилгээний ажилтныг дарамталжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​