Энэ оны чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53кг-ийн жингийн улсын аварга М.Пүрэвтунгалаг энэ сарын 17-нд Нур Сулан хотод эхлэх чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох эрхээ авсан хэдий ч багш А. Баттулга, ОУХМ Э.СУМЬЯА-гийн шахалт дарамтаар тэмцээндээ оролцож чадахгүй боллоо хэмээн түүний гэр бүл мэдээлэл хийлээ.
Тодруулбал М.Пүрэвтунгалаг охин энэ оны УАШТ-д түрүүлэн есдүгээр сарын 17-нд эхлэх ДАШТ-д явах эрхээ авсан ч эмч н.Насанбат “есдүгээр сарын 5-нд хатгины улмаас 14 хоногийн аагт бичин тэмцээнд явах боломжгүй болгосон” гэв.
ОУХМ н.Сумъяа улсын аваргаас жингийн илүү гэсэн шалтгаанаар хасагдсан хэдий ч Турк-д болсон шигшээ багын бэлтгэлийн үеэр А.Баттулга дасгалжуулагч ОУХМ Э.Сумьяа нар дайрч загнасан үйлдэл гаргаж, ДАШТ-д явах тамирчдын нэрсээс М.Пүрэвтунгалагийг хасч, Э.Сумьяагийн нэрийг оронд нь явуулсан үйл явдал болжээ.
И.Шинэбат