У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авахыг үүрэг болголоо


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Тэрбээр энэ үеэр:  “Монголчууд бидний өвөг дээдэс Хүннүгийн  язгууртнуудын булшийг  95 жилийн өмнө Оросын археологийн баг Ноён уулнаас олсон. Иймээс Монгол хүн яаж ч ядарч туйлдсан бай  өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх болоогүй ээ.

 

Эдгээр булшнууд нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна. Цаашид энэ газрыг онгон дагшинаар нь авч үлдэх ёстой.

 

Өвөг дээдсийн үлдээсэн эх нутаг өнөөдрийн алтнаас үнэтэй”  хэмээсэн юм.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэд олон түмэн · [59.153.115.146] · 2019/09/09

    Ноён уулыг хамгаалалтанд авна гэдэг бол монголоо гэсэн сэтгэлтэй монгол хүний хийх ажил,ноён уулыг гадныханд өх сэтгэлтэй хүн бол монгол нэр зээлдсэн эрлийз хурлийзууд л байж таараа,У.Хүрэлсүхдээ их баярлалаа.


  • oyun · [202.126.88.132] · 2019/09/09

    ene hoorond chin ninjaa nar ooruulsan bgaa daa sain haraarai hoo