fbpx Уран бүтээлчдийн "нулимс" буюу оюуны өмчийн хулгай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 44 секунд

Уран бүтээлчдийн “нулимс“ буюу оюуны өмчийн хулгай

"Маск" продакшны өнгөрсөн оны сүүлээр шинэ жилийн баярын хөтөлбөр болох “Баярлалаа ээжээ” төлбөртэй видео санд байршсан. Гэтэл “Баярлалаа ээжээ”-г баярын дараахнаас фэйсбүүкийн зарим хэрэглэгч цахим орчинд төлбөргүй байршуулсан билээ. Үүнтэй холбогдуулан тус продакшнаас мэдэгдэл гаргасан байна. 

Түүндээ “Монголын хошин урлагийн “Маск” продакшн бид бүхэн шинэ оны баяраар үзэгч олондоо бэлэг барихаар арваннэгдүгээр сарын эхнээс "Баярлалаа ээжээ" дэлгэцийн уран бүтээлээ хийх гэж хорин хэд хоног амралтгүй өдөр, шөнийг умартан ажиллаж, оны сүүлээр уран бүтээлээ үзэгч та бүхэндээ IPTV-гээр цацаж бэлэг барьсан. Гэтэл манай бүтээлийг олон нийтэд цацаж, Оюуны өмчийн хуулийг бүдүүлгээр зөрчиж бидний хөдөлмөрийг уландаа гишгэлсэн.

Тэдгээр хүмүүсийг унтаж байхад бид ажиллаж л байсан. Бид та бүхэнд бүтээлээ 5,500 төгрөгөөр үзүүлэх гэж улайрсандаа бус өөрсдийн хөдөлмөр хөлс шингэсэн уран бүтээлээ үнэлсэн хэрэг. Харин үнэгүй бүтээлийн хувьд бид жилд 3-4 уран бүтээлээ та бүхэнд бэлэг болгож өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан цацдаг. Ганц баярын өдрөөр гэр бүлээрээ төлбөртэй контент аваад үзэх ухамсар болон сэтгэл байхгүй бол бусдын уран бүтээлийг муулж, олонд тарааж байхын оронд монголын 50 гаруй суваг, телевиз байгаа. Тэрийгээ яагаад үзэж болохгүй гэж” хэмээжээ.

Харин тус уран бүтээлийн нэгдлийн жүжигчин М.Баярмагнай өөрийн фэйсбүүк хуудаснаа “Монголд хууль дүрэм оюуны өмч байхгүй. “Баярлалаа ээжээ” кинонд маань олон хүн хүч хөдөлмөрөө зориулсан. Цагаан сараар сайхан бүтээл хийх ажил маань худлаа боллоо. Бэлэнчлэх, хулгайлах юм чинь цаашдаа бүтээл хийгээд яадаг юм. Зүгээр л утаандаа манараад байж байя. Уучлаарай бас үнэлж үздэг үзэгчдэдээ баярлалаа гэж хэлье” гэжээ.

Шинэ жилийн баярын үеэр зөвхөн “Маск” гэлтгүй “UB комеди” клубийнхэн ч гэсэн бүтээлээ цахим орчинд алдсан. Энэ мэт бусдын зохиогчийн эрх, оюуны өмчийн бүтээлийг цахим орчинд зөвшөөрөлгүй байрлуулдаг зөрчил Монголд тогтмол гарах болсон. Тэр дундаа киночдын бүтээлийг төлбөртэй видео санд орсон даруйд нь цахим орчинд тараадаг оюуны хулгайчид ч бий. Үүнээс үүдэн уран бүтээлчид дараагийн бүтээлээ хийх ашиг битгий хэл зардлаа олж чадахгүй байх тохиолдол гарч байна. Бид энэ асуудалтай холбогдуулан “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардоржоос цөөн асуултад хариулт авлаа.

М.БАЯРМАГНАЙ: БИД НЭГ БҮТЭЭЛ ХИЙХ ГЭЖ МАШ ОЛОН ХҮНИЙГ ЦАЛИНЖУУЛДАГ

-Танай төлбөртэй видео санд байршуулсан “Баярлалаа ээжээ” баярын хөтөлбөр онлайн орчинд цацагджээ.

-Монголд оюуны өмчийг хамгаалахгүй байна. Зарим үзэгч уран бүтээлчид биднийг баян цатгалан улс гэж боддог. Өмнөх нийгмийн үед бол ямар нэг уран бүтээл хийхэд улсаас хөрөнгө мөнгийг гаргадаг байсан. Тиймдээ ч бүтээл нь үзэгчдэд үнэгүй төлбөргүй хүрдэг байсан. Харин одоо үед бид нэг бүтээл хийх гэж маш олон хүнийг цалинжуулдаг. Холбогдох газраас оюуны өмчийн хулгайчдыг үйлдэл дээр нь барьж чадаагүй, үүнээс үүдэн манай бүтээл алдагдсанд гомдолтой байна.

-“Маск” продакшн Цагаан сарын баяраар инээдмийн хөтөлбөр хийхээр төлөвлөсөн юм билээ. “Баярлалаа ээжээ” бүтээлээ цахим орчинд алдсанаас болж дахиж баярын хөтөлбөр хийхээ больсон гэж үнэн үү?

-Манайд нийгмийн байдал, эдийн засаг муугаас болоод зарим хүн бэлэнчлэх сэтгэлгээтэй болчхож. Зовж хийсэн бүтээлээ ахин хулгайд алдвал хамт ажилласан хүмүүст цалин тавьж чадахгүй. Тиймээс Цагаан сараар баярын хөтөлбөр хийхээ больсон.

-Төлбөртэй видео сангаас уран бүтээлийн зардлынхаа хэдэн хувийг олсон бэ. Оюуны өмчийн газар гомдол гаргасан уу?

-Яг санхүүгийн задаргааг сайн мэдэхгүй байна. Ямартай ч алдчихсан болохоор бүтээл хийсэн зардлаа бүрэн нөхөх боломжгүй гэсэн. Монголд гадных шиг Оюуны өмчийн бүтээл хулгайлсан тохиолдолд хэдэн зуун саяар торгох хатуу арга хэмжээ авахгүй байна. Бид өмнө нь өөрсдийн бүтээлээрээ хэд хэдэн DVD гаргасан.

Оюуны өмчийг үнэгүйдүүлдэг хүмүүс хуулбарлаад Нарантуул зах дээр зардаг. Холбогдох албаны хүмүүст хэлэхээр тэднийг 100, 200 мянгаар торгоод өнгөрдөг. Бид ямар өөрсдөө очиж, тэр зарагдаж буй хуулбар DVD-r хурааж, эвдэлтэй биш дээ.

Э.МЯГМАРДОРЖ: “ФЭЙСБҮҮК”, “YOUTUBE” САЙТ РУУ НЭВТРЭХ ЭРХИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХААХ БОЛОМЖ БИЙ 

-Хэд хэдэн уран бүтээлийн нэгдэл шинэ оны төлбөртэй бүтээлээ цахим орчинд алдсан тохиолдол гарлаа. Уран бүтээлчид энэ талаарх гомдлоо өөрийн фэйсбүүктээ бичсэн байна. Танайд албан ёсоор гомдол гаргасан уу?

-Яг одоогийн байдлаар манайд ирсэн гомдол байхгүй. Оюуны өмчийн хяналт тусдаа хяналтын газарт харьяалагддаг болсон. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хуульд энэ талаар зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл интернетийн үйлчилгээ түгээгч IP сервис, компаниуд оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй мөн өөр ямар нэг шалтгаанаар зохиогчийн эрхийн зөрчил гарвал Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх боломжтой. 

Зөрчлийн тухай хуульд зааснаар зохиогчийн эрхийн зөрчил гарсан тохиолдолд хувь хүнийг 500, хуулийн этгээдийг 5,000 хүртэл нэгжээр, торгох, үйл ажиллагааг зогсоох, хохирол барагдуулах, зөрчил гаргахад ашигласан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хураах гэх мэт хариуцлагын заалтыг зохицуулж өгсөн. Зохиогчийн эрх эзэмшигч буруутай этгээдийг олж, хохирлын хэмжээгээ тогтоож мэдэгдсэн тохиолдолд бүх учирсан хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой. Одоогийн байдлаар оюуны өмчийн зөрчил ихэвчлэн “Фэйсбүүк”-ээр гарах хандлагатай байна.

-Өмнө нь оюуны өмч зөрчсөн цомог, хуурцгийг хурааж авдаг байсан. Харин цахим орчинд гарч буй зөрчлийг яаж таслан зогсоох вэ?

-“Фэйсбүүк” Монгол Улсын нутаг дэвсгэрт хамааралгүй болчихдог. Энэ тохиолдолд олон улсын хэмжээнд яригдах асуудал. “Youtube", “Google’’-д зохиогчийн эрхийн зөрчилтэй контент байршсан тохиолдолд мэдэгдэл явуулдаг. Мэдэгдлийн дагуу цаад талаас хаах, хасах арга хэмжээ авдаг. Харин “Фэйсбүүк”-ийн асуудлыг олон улсын түвшинд зохиогчийн эрхийн мэргэжилтнүүд ярьж, хэлэлцэж байна.

Онлайн орчинд зохиогчийн эрхийн зөрчилтэй контентыг нийлүүлээд, гаргаад зохиогчийн эрх тогтмол зөрчигдвөл Монгол Улсын хувьд ямар арга хэмжээ авч болох вэ гэвэл “Фэйсбүүк”, "Youtube” сайт руу нэвтрэх эрхийг улсын хэмжээнд хаах боломж бий. Төрийн байгууллага энэ төрлийн арга хэмжээ авах боломжтой.

-Цахим орчин дахь оюуны хулгайчдыг хэрхэн барих вэ?

-Боломж их хязгаарлагдмал болчхоод байна. Яг оюуны өмч, зохиогчийн эрхэд халдсан хүн хэн бэ гэдгийг тогтооход түвэгтэй. Тухайн иргэн зөвхөн регистрийн дугаараараа нэг удаа фэйсбүүк хаяг нээдэг бол өөр хэрэг. Гэтэл нэг хүн хэчнээн ч хаягтай байх боломжтой. Тиймээс “Фэйсбүүк" зөвхөн Монголын бус олон улсын хэмжээнд асуудал болж байна.

-Өнгөрсөн онд монголын цөөнгүй уран сайхны кино цахим орчинд төлбөргүй байршсан. Тэдгээр бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшигчдээс танайд гомдол ирсэн үү. Ямар арга хэмжээ авсан бэ?

-Уран бүтээлчид оюуны өмчөө цахим орчинд алдсан гомдол нэлээд ирдэг. Манай улс зарим оронтой харьцуулахад онлайн орчинд гарсан зохиогчийн эрхийн зөрчилд хатуу арга хэмжээ авдаг. Учир нь хуулийн зохицуулалт бий болсон. Харин зохиогчийн эрхийн хуульгүй, интернет орчин энэ төрлийн зөрчил гарахад авах арга хэмжээг хуулиараа зохицуулаагүй орнууд бий. 

Манайхаас монгол киног оюуны өмчийн зөвшөөрөлгүй байршуулсан сайтыг Харилцаа холбооны газарт мэдэгдэж хаалгадаг. Өнгөрсөн онд энэ төрлийн зөрчил гаргасан 170 гаруй сайтыг хаасан. Жил бүр 200 орчим сайт хаагддаг. Гэвч тухайн сайт ажиллуулж буй хүн домайн нэрийнхээ ард цифр байрлуулдаг нь асуудлыг хүндрүүлж байна. Харин манайд домайн нэрийн хуулийн зохицуулалт байхгүй. Уг нь зөрчил гаргасан домайнтай холбоотой, ойролцоо домайн эрх шинээр өгөхгүй байх хэрэгтэй.

-Одоо дэлгэцнээ гарч буй “X түц” продакшны “Солиот эх” уран сайхны киног зохиолчоос болон орчуулагчаас оюуны эрхийн зөвшөөрөл аваагүй хэмээн хардаж буй хүмүүс бий. Гадны оюуны өмчийг монголын уран бүтээлчид зөвшөөрөлгүй ашигласныг хэрхэн хянадаг вэ?

-Миний мэдэхээр “X түц” продакшн уг бүтээлийн Хятад зохиолчоос нь зөвшөөрөл авсан. Үүнд нэмж хэлэхэд зохиогчоос зөвшөөрөл аваад кино хийсний ард Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу өөрсдийн бүтээлдээ онцгой эрх эдлэх боломжтой. Орчуулгын хувьд мөн заавал зохиогчоос зөвшөөрөл авч байж орчуулга хийдэг. Ингэж байж орчуулга дээр зохиогчийн эрх үүснэ. Оюуны өмчийн хулгай болон зөрчлийг тэр бүр мэдэх боломж байхгүй. 

Учир нь маш олон тооны бүтээгч олон мянган тооны оюуны өмч “үйлдвэрлэж” байгаа. Тэр дунд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй монгол хэлээр орчуулагдсан юм уу зөрчилтэй бүтээлийн талаар эрх бүхий этгээдээс гомдол гаргах боломжтой. Манай байгууллага зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгож буй үйл явц сайн дурынх. Гэрчилгээ авахаар хүсэлт ирүүлсэн орчуулгын бүтээлд зохиогчоос эрх авсан уу гэдгийг заавал хянаж, шалгадаг.

Гадны жишгээс харахад оюуны өмчийг хамгаалах хамгийн сайн арга нь энэ төрлийн хууль тогтоомжийг олон нийтэд хүргэх. Түүнчлэн уран бүтээлчид бүтээлээ алдсан хойноо бус олон нийтэд хүргэхийнхээ өмнө энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй аж. Жишээлбэл: БНСУ-ын кино театруудад кино эхлэхийн өмнө оюуны өмчийг зохиогчийн эрхгүй бусдад тараасан тохиолдолд хуулиар хэрхэн шийтгэхийг танилцуулдаг гэнэ. 

Үүнтэй адил оюуны бүтээлийг борлуулж буй төлбөртэй сувгууд энэ төрлийн хуулийн мэдлэгийг тогтмол үзэгчдэд хүргэх ёстойг албаныхан хэллээ. Мөн уран бүтээлчид үзэгчдэд хүргэхийн өмнө энэ төрлийн зөрчил гаргасан тохиолдол хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авахыг сануулах нь зүйтэй болов уу. Төр засгаас ч оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах тал дээр илүүтэй анхаарал хандуулбал монголын уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ гадагшаа экспортлох хэмжээнд очих боломжтой.

Т.Болор-Эрдэнэ

Эх сурвалж: "Өглөөний сонин"

ДУУЧИН ТУЛГААГИЙН “ХҮН МОД”
ДУУЧИН ТУЛГААГИЙН “ХҮН МОД”
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​