Цагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ


Өмнөговь аймгийн Цагаанхаданд өнөөдөр гал гарч хоёр машин, гурван гэр шатсан байна. Тодруулбал тус аймгийн онцгой байдлын албанд өнөөдөр 16:15 цагт галын дуудлага ирсэн бөгөөд нэг хово, нэг приус, гурван айл шатсан байна. Азаар айлууд нь эзэнгүй байсан бөгөөд ямар ч хүн гэмтэж бэртээгүй байна. Галын шалтгааныг тогтоохоор Өмнөговь аймгийн цагдаагийн газар ажиллаж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: