Ирэх 11 дүгээр сард УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулна гэх яриаг Г.Занданшатар баталлаа


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан.

Ард нийтийн санал асуулга ирэх аравдугаар сарын  30, 31-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдана.

Үүнтэй зэрэгцүүлэн УИХ-ыг тарааж ээлжит бус сонгуулийг явуулж магадгүй гэх таамаг улстөрийн хүрээнд яригдаж байна. Тэгвэл энэхүү таамгийг УИХ-ын дарга Г.Занданштарын яриа баталлаа.

Тэрээр өчигдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр “УИХ тарж, ард нийтийн санал асуулгатайгаа хамт сонгууль явуулах бололцоо байгаа” гэдгийг хэлэв.

Тодруулбал тэрээр, “Одоо ард нийтийн санал асуулга явуулна. Удалгүй ард нийтийн санал асуулгад зарцуулах зардалтайгаа адилхан хэмжээний санхүүжилт гаргаж сонгуулиа зохион байгуулна. Ингэж ойр ойрхон зардал гаргаж байхаар УИХ тараад дараагийн сонгуулиа ард нийтийн санал асуулгатайгаа хамтад нь хийвэл зардал хэмнэх юм биш үү” гэсэн сэтгүүлчийн асуултад, “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд энэ асуудал яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал” хэмээн хариулсан байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [49.0.147.33] · 2019/09/17

    уих-г дампуу чадваргүй болгон харагдуулж байгаа эдгээр гишүүд дахин бүү үзэгд.хүн нэрээ гэдгийг ч үл мэдэгчид


  • Зочин · [59.153.113.156] · 2019/09/16

    Попчин


  • hudlaa · [66.181.188.234] · 2019/09/16

    dandaa hudlaa yaridag daa.


  • Zochin · [124.158.95.138] · 2019/09/16

    Odoo ih Hurald suuj bga hymyysiig dahin songohgui bh heregtei shyy .Ene shudraga bus niigmiig suuriar ni oorchilj bj l zob goldrold oroh estoi.